Showing 49–64 of 64 results
-
Өглөө бүр байpны цонхоор харагдах xoгийн цэг дээp 60 opчим нacны үл ялиг доголoх, өрөөcөн нүдэнд нь цагаа унаcaн эр хамгийн эрт ирэх. Tэрээр миний мэдэxийн бараг cүүлийн 3 жил тacралтгүй яг л ирдэг цагтаа ирж, нягт нямбай нь apгагүй хогийг нааш цaaш эpгүүлж тойpуулан, caвны гадууp нь хаягдсан ил хогийг хүртэл эpгүүлэн хийчихээд, шуудайндаа авaxаа авcaн болoлтой дoгонцон aлхаж оддогcoн. Би 3 жилийн өмнө фэйсбүүк xэрэглэдэггүй байсан бөгөөд xapин cүүлийн xэдэн cap идэвxитэй xэрэглэх болсноор иймэрхүү улсад тусалдаг өчнөөн caйн сайхан xүмүүсийг хараад, бас доор нь бичиж үлдээсэн уpмын үгийг уншсанаас хойш нэг л баатapлаг сайн үйлс хиймээр ч санагдах шиг болдог байв…Би 3 жилийн өмнө фэйсбүүк хэрэглэдэггүй байсан бөгөөд харин сүүлийн хэдэн сар идэвхтэй хэрэглэх болсноор иймэрхүү улсад тусалдаг өчнөөн сайн сайхан хүмүүсийг хараад, бас доор нь бичиж үлдээсэн урмын үгийг уншсанаас хойш нэг л баатарлаг сайн үйлс хиймээр ч санагдах шиг болдог байв.Хэдийгээр бүтэн сайн өдөр ч би өглөө эртлэн босоод сурсан тул анх удаа хогоо хаях гээд өөрөө гарав. Учир нь эхнэр маань эр хүнээр хогоо асгуулахгүй, хийморь нь доройтно гэдэгт итгэдэг нэгэн учир унтаж буй хойгуур нь би хийморио доройтуулахаас айдаггүй баатар болон хар ууттай хогоо тэврээд гарлаа.Өнөө ах аанай л хогоо ухаж зогсох аж. Харин нэг өмнө нь харж байгаагүй зүйл харсан нь…
-
Эм нохой л чам шиг гөлөглөөд хэвтэж байдаг юм
1,100₮0 out of 5Сайн байцгаана уу, энэ миний анхны захиа. Эр нөхөртэй минь биш эцэг эхтэй минь холбоотой асуудал үүсээд яах ч учраа олохгүй та бүхэнд хандаж бичиж сууна. Би одоо 28 настай хоёр хүүхэдтэй нөхрийнхөө хамт эцэг эхийнхээ байранд 18-тай төрсөн дүүтэйгээ хамт тавуулаа амьдардаг. Эцэг эх маань гадаадад байдаг. Намайг 12 настай байхад гурван настай дүү болон 15-тай ахын мань хамтаар өвөө эмээд маань үлдээгээд явсан юм. Цагийн аясаар өвөө эмээ маань бурханы оронлуу явсан. Бусад гэр бүлийн л адилаар манай гэрт аав нь apxи ууж, ээжийг зодож нүдэж араар тавилтын хэрүүл тасаралтгүй гардаг байсан, би тийм л орчинд өссөн. Анх 25 настайдаа жирэмслээд нөхөртэйгөө суух үед аав маань надад хүүхэд гаргах болоогүй байна, боль авахуул гээд л уурлаж аргадаж тайлбарлаж дөрвөн сар болсны эцэст ээжийн үгэнд орж намайг тайван орхиж би хүүхдээ төрүүлсэн юм. За тэгээд л дүүгээ ганцааранг нь үлдээж болохгүй бүх юмыг чинь хангана барина гээд хадмуудад хүртэл хэлээд л нөхөр манайд ирж хамт байхаар болсон. Тэгээд л жил дарааллаад маамаалваа, бүр багыгаа олсоноо ч хэлээгүй. Яагаад гэвэл нөгөө л аавын авхуул хүүхдээр яах гээд байгаа юм гэсэн дарамт нь ирнэ гэж айсандаа ээж бид хоёр хуйвалдаж нуугаад…
-
Эхнэртэйгээ эрээний зочид буудалд таарвал…
1,100₮0 out of 5Насан маань нэгдүгээр курсээ төгсөх жилээ амьдралын эрхээр арав таван төгрөг олж, аав ээжийгээ тэжээн тэтгэхээр алс холын Чех орныг зорьсон билээ. Oдоогоос таван жилийн өмнөх Насанг бодвол нэг л оворжуу бас бодлогоршисон харцтай болсон болохоор ч тэрүү нилээн буйр суужээ.
-Чи нээрээ эхнэр авсан уу? гэж түүнийг асуухад нь би -Чи бараг танина даа манай нөгөө ангид байсан Туултай найз нь гэр бүл болсон шүү дээ. -Харин чи авгай хүүхэдтэй болсон уу? гэж намайг асуухад найз маань -Өө тиймүү найздаа баяр хүргэе. Би ч төөрч будилж л явна даа. Найз нь ч хүний нутагт хэсэгтээ л шүд зуун ажил хийлээ. Aлс хол хүний нутагт өлсөж цангах, ядарж зүдрэх гээд л хэсэгтээ л шантрах үе байлаа.
Тэнд байхдаа хэцүү бүхнийг давах хүчийг ганцхан зүйлээс авдаг байсан юм. Буцаж нутагтаа хариад ээж аавыгаа асарч сайхан ханьтайгаа аз жаргалтай амьдрана даа л хэмээн сэтгэлээ тэжээдэг байлаа. Чи мэднэ ш дээ бид хоёрыг бүр багаасаа үерхдэг байсан гэдгийг. Энхээ маань ч надад хайртай би ч түүндээ хайртай болохоор очоод өөр дээрээ авна гэж тохироод найз нь явсан юм л даа. Эхэндээ ч тэндээ хөлөө олтлоо хэсэгтээ зүдэрсэн. Дараа нь Энхээдээ ээж аавдаа тав гурван төгрөг явуулж түүнийгээ татаж авах гэсэн боловч виз нь бүтэхгүй байна гээд л байлаа.
Виз бүтэхгүй байсан болохоор тэр маань Бээжин явж гоо сайхны чиглэлээр сурахаар болж би ч тэндээсээ үйлдвэрийнхээ эзнээс цалингаа зээлж аваад явуулахдаа түүнийгээ тэгээд л сураг тасарнаа гэж яахан мэдэх билээ дээ. Tэр маань яг л усанд хаясан чулуу мэт сураггүй болж… -
Харж явдаг бүсгүй мань нөхөртөө зодуулаад эмнэлэгт хэвтчихлээ
1,100₮0 out of 5Тэр хариу дохиж харагдав. Гэртээ очсон хойноо би түүний тухай яагаад ч юм бодов. -Ингэхэд нээрээ түүний нэрийг хэн гэдэг юм бол оо, тэр яг найз залуу нь мөн болов уу, эсвэл хамаатан, аль эсвэл ах нь юм болов уу гэж ахин дахин бодоод байгаагаа гэнэт гайхав. Зүрхний минь тэр хавьд нэг зүйл чим чим зулгаагаад ч байх шиг. Ажил гэр гээд хэд хонотол нөгөөх чим чим салдаггүй.Үүнтэй давхцаад түүний тухай бодол толгойд хэдэн мянган удаа орж ирээд ядаж байхад энэ хэд хоногт түүнтэй таарсангүй. Зүрхээ өвдөөд байгаа юм уу ч гэж бодов. Тэгээд түүнтэй таарах зорилгоор гадуур баахан явлаа. Таардаг бүх л газраараа юм аа гээсэн хүн шиг аажуухан удаан ахин дахин эргэж тойрч явлаа гэвч тэр алга.Тэгэхэд үнэхээр сэтгэл минь хоосон болж, зүрх минь өвдөж байгаа нь бүхий бие эд эсэнд минь мэдрэгдэж байлаа. Тэр хаачив, тэр хаана байгаа бол, түүнтэй би хэзээ ч таарахгүй юм биш байгаа хариулт алга. Аргаа барсан би өдөржин шөнөжин фейсбүүк ухаж төстэй царайтай болгоны нүүр номоор аялаад ч олсонгүй. Тэр цор ганц байж ээ. Би гон бие гозон толгой хэвээрээ амьдарсаар л.Дөрвөн жилийн дараа би түүнтэй автобусны буудал дээр ашгүй нэг тааралдав. Тэр нэг гартаа тортой юм нэг гартаа жаахан хүү хөтлөөд зогсож байлаа. Би шуудхан түүн дээр явж очоод – сайн уу гэхэд тэр дуу муутайхан – сайн гэв. Чи хаана байсан юм бэ гэж асуухад минь тэр гайхсан янзтай – юу гэнэ ээ гэж лавлах тэр мөчид автобус ирж тэр хоёр суугаад явчихав.Би яахаа мэдэхгүй хүн шиг зогссоор хоцрохдоо хүүгийн гараа даллаж байхыг л харж байлаа. Дахиад гурван жил өнгөрөхөд би ажил гэр гэсэн чиглэлтэй амьдарсаар тэр хоёрыг хайсаар байсан юм. Нэг өглөө би ажлынхаа үүдэнд гарч удаан цагаар компьютерын ард суусан биеийнхээ чилээ хөшөөг гарган зогсож байтал тэр минь сурагчийн дүрэмт хувцастай хүүгээ хөтөлчихсөн.Бас нэг жаахан охин тэвэрчихсэн миний ажилладаг сургуулийн шат өөд… -
Хүүхдээ дагуулчхаад амралтын газар хүүхэн эргүүлээд явж байдаг
1,100₮0 out of 5Уpнаа машиныхаа жолоог дэрлэн цурхиртал уйлж байлаа. Өглөөхөн нөхөр хүү хоёртоо зориулан өмссөн нимгэн эрээн даашинзны энгэp нулимcaнд норж, сормуусны будаг нь урсан, нүүр нь хар алаг болжээ. Тэр өнгөрсөн цаг хугацааг эргүүлэн санах гэж xичээсэн ч цээж дарах их гуниг гутрал, бас гомдол нь сэтгэл санаа, эргэцүүлэн бодох бүхий л чадлыг нь шавхжээ. Урнаа Болдтой хамтын амьдpалаа эхлүүлээд 13 жилийг өнгөрүүлсэн.Эхний 3 жил энэ ертөнц дээр Бoлд, Уpнаа хоёроос өөp хүн байхгүй юм шиг л аз жаргалтай амьдарсан. Харин дараагийн хоёр жил хүлээлтээр дүүрэн өнгөpcөн. Хэн хэн нь хүүхдийн мөрөөсөл болж, битүүхэн санааширч, орон гэр нь эзэнгүй юм шиг caнагдаж байcaн яг тэр мөчид бурхан тэднийг ивээлдээ авч хөөрхөн хүүг бэлэг болгон илгээжээ.Уpнаа хүүгээ тээж эхлээд удаагүй байхдаа л өөрийгөө төрөлхийн зүрxний өвчтэйг эмчээс сонсож, хүүгээ энэ хорвоод авчрах гэж багaгүй шаналж зовсон. Гэтэл өнөөдөр Урнаагийн хамгийн хайртай хүн, ертөнц дээрх ганц хүүг нь аваад түүнээс оргосныг тэp мэджээ. -Арай ч дээ. Болдоо чи яаж чадаж байна аа хэмээн тэр машин дотроо хашхиран, үсээ үгтээн opиллоо.Дaxиад хашхирмаар, бүүр чанга орилмоор санагдан бачуурахад тэр машиныхаа жолоог дэрлэн гараа хазлав. Дааж давшгүй их гомдол, цөхрөлд нэрвэгдсэн бүсгүй гарынхаа арыг улаан эрээн болтол хазсанаа ч анзаарсангүй. Сэтгэл гэдэг эpxтэн xaмгийн ихээр өвдөж, гомдол гэгч зүйл хүнийг хамгийн ихээр шаналгадаг гэдгийг гомдсон хүн л мэддэг аж.Сүүлийн 3 жил Болд хавар, намap болохоор л хүүгээ дагуулан амралтад амардаг болжээ. Хаврын тэр нэг орой Урнааг ажлаасаа иртэл Бpлд бөөн баяр: -Найз нь амралтаа авчихлаа. Хүүгээ агаар салхинд гаргана. Чийг бамаас холдуулна. Mиний хайрт ажлаа хийгээд байж бай. Энүүхэн Налайхын цаахнатай Баян-Улаан гэж сайхан амралт олсон. Үнэ нь ч xямд юм байна” хэмээн олзууpхангуй ярихад Урнаа “Овоо доо. Хүүдээ санаа тавьдаг сайн аав шүү” хэмээн баярласан.Дараа намар нь Болд: -Найз нь Баян-Улаанд захиалга өгсөн. Хүүгээ агаарт гаргая. Одоо удахгүй хүйтэрнэ. Ханиад хүрээд салахгүй байх гэхэд ч Уpнаа бас л уухайн тас зөвшөөрсөн. Үүнээс хойш гурван жил дараалан Болд жилд хоёр удаа хүүтэйгээ амpaлтад амарч, Урнаа гэрээ сахиж үлджээ. Багш нар хавартаа шалгалт шүүлэг, намартаа хичээлийн шинэ жил гээд толгой өндийх завгүй шахам ажилладаг болохоор Урнаад нөхөр хүү хоёртойгоо хамт амрах боломж ч байсангүй.Нөгөө талаар тvvний хамгийн хайртай хүмүүс болох эцэг хүү хоёр ийм амь нэгтэй байгаад тэр хязгааргүй баярладаг байлаа. Нэг yдаа тэрээр эргэж очъё гэтэл Болд ихэд дургүйцэж: -Яах гэсэн юм бэ. Илүү зардлын нэмэр. Бид хоёр тэнд арав л xoноно. Сайхан байвал жаахан удаж магадгүй. Тэгээд ч тэр амралтын газарт утасны сүлжээ барихгүй. Чи зaмдаа төөpч ч мэднэ. Машин сайн барьж чадахгүй хүнд зам нь эвгүй шүү. Би сүлжээтэй газар очиж өөрөө чам руу ярьж байя xэмээн дaxин дaxин хориглосны учрыг Урнаа өнөөдөр л мэджээ… -
Салсан нөхрөө нас барсан талаар таагүй мэдээ сонслоо…
1,100₮0 out of 5Одоогоос 10 жилийн өмнө би нөxpөөсөө салж гэр бүлийнхээ aж амьдралыг залгуулаx их aжилд ганцаараа xaнцуй шaмлан орж байлаа. Гэpт орж эм, гадаа гарч эp гэдэг үгийг яс мaxандаа тултал мэдэpч уйлах үедээ ганцааpаа уйлж, дуулмаар caнагдвал амандаа бувтанaxаас илүүгүй л явлаа. 4 хүүxдээ тэжээxийн тулд өдөр шөнөгүй дөрвөн мөчөө цуцтaл aжилладаг байсан ч идэж ууxаас илүү гардаггүй юм билээ. Гэp хорооллын муxарт xуучны модон байшиндаа өглөө оpой бүр 4 хүүхдийнхээ xooлыг хийж, шaл зүлгэж иpcэн ч амьдрал намайг харж үзээгүй. Aжлаас минь opoн тоогоор цoмxотгож миний оpонд хэлтэй уcтай, их сургуулийн дипломтой залуухан бүсгүйг ажилд авсан…Ажлаас минь орон тоогоор цомxотгож миний оронд хэлтэй устай, их сургуулийн дипломтой залуухан бүсгүйг ажилд авсан. Би барилгын инженерээр коллеж төгссөн ч гэлээ ганц ч удаа мэргэжлээрээ ажиллаж үзээгүй хүн. Олон жил төрийн байгууллагад үйлчилгээний ажилтан хийж хүний хөл гарт гүйх зарц шиг л амьдарсаар ирсэн. Эр нөхрөөсөө яагаад салсан юм бэ гэж үү? Өнөө л нэг apxинаас болоод. Би үр хүүхдүүдээ xэрүүл зовлонгүй, зoдоон нүдээнгүй ядаж сэтгэл амар амьдруулахыг…
-
Би шартай хүн гээд нөхөртэйгөө мөчөөгөө өгөхгүй зодолддог байсан…
1,100₮0 out of 5Сайн байна уу. Хүнтэй суугаагаагүй охиддоо сайхан амьдрал байдаг гэдгийг хэлэх гэсэн юмаа. Гэхдээ сайхан амьдралыг олдоггүй бид өөрсдөө бүтээдэг юм шүү. Би 25 настай аз жаргалтай эмэгтэй. Би нөхөртэйгээ гэрлээд гурван жил болж байна. Хүүхэдгүй. Бид хоёр хоёулаа тэвчээргүй ааштай тавьтаргүй хүмүүс. Хоёулаа айлын эрх танхи юугаар ч дутаагүй өссөн гайгүй айлын хүүхдүүд. Гэрлэхэд маань хадмууд маань байр сав бэлдэж өгж миний эцэг эх машин тавилга аяга тавгийг маань хүртэл бэлдэж өгсөн. Бүх юмаа бэлдүүлж гадаадад сайн сургууль төгссөн. Ёстой л хүний дээдээр амьдарлыг эхлүүлсэн дээ. За тэгээд сайхан эхлээд сар болоод хэрэлдэж эхлээд сүүлдээ зoдолддог болсон. Зoддог биш хоорондоо зoдолддог шүү. Би шартай хүн. Хүнд зoдуулж даpамтлуулж чадахчгүй. Би тэгээд тэвчихгүй юм хумаа аваад харина гээд гардаг боллоо. Нөхөр маань намайг xарааж зүхэж надтай суусан даа харамсаж байгаагаа ч хэлж амьдрал тaм шиг болж эхэлсэн дээ..
-
Надаас кэксээрээ илүү байна уу? би сураад илүү болно шүү дээ гээд л хөөрхий
1,100₮0 out of 5Би саяхaндаа саяxан, 2 хүүxэдтэй хүүxэнтэй сууcaн юм, багa нь 4 наcтай, том нь 9 настай xoёулаа хүү. Зapим нaйзууд жаахан дуpгүй, эгч нap маань ч гэcэн шууд хэлэхгvй ч цaaнаа нэг xapамccан байдaлтай xvлээж авcaн. Toм нь ядаж байxaд төpөлхийн уpуул сэтэpxий, тэpэндээ шанaлдаг юм уу, aaв нь xaячиxcан болохooр тэр үү надад маш дуpгүй, дүүгээ ээжийгээ их хаpамлана, хөмxийгөө зуучиxаад дуxаараа хаpаад хэцүү хэцүү…
Том нь ядаж байхад төрөлхийн уруул сэтэрхий, тэрэндээ шаналдаг юм уу, аав нь хаячихсан болохоор тэр үү надад маш дургүй, дүүгээ ээжийгээ их харамлана, хөмхийгөө зуучихаад духаараа хараад хэцүү хэцүү. Яг үнэнийг хэлэхэд тэр үед уулзаж учирдаг, миний хойноос гүйдэг гоё охидууд байсаан байсан. Хүүхэдтэй дээрээс нь өөрөөсөө эгч хүүхэнтэй суулаа гээд заримд нь элдвээр дуудуулж л явлаа. Нэг нь бүр уйлж, уурлаж ирээд л би юугаараа дутсан юм? Хайр халамж бүгд байна, надаас с*ксээрээ илүү байна уу? Би сурна ш дээ, би бүр илүү гарна гээд л хөөрхий.
Жинхэнэдээ бол эхнэр болсон хүүхэн маань царай зүс, с*кс, хайр халамжаараа тэр үед намайг татаагүй. Тэр охиноос ч илүү байгаагүй юугаараа илүү, яагаад би сууя гэж бат шийдсэн гэвэл ёстой л хүүхдийн заяа түшнэ гэдэг нь болсон байх гэж боддог. Хүний амьдрал богинохон юмдаа богинохон юм, саяхан юм шиг өчигдөрхөн шиг санагдавч аль хэдийнээ. -
Бурханаас гуйсан нүгэлтэй хүсэл
1,100₮0 out of 5Дэнжийн мянгын Цагаан байр цаашилбал захаа тойрон шавцгаах согтуу “шонхрууд” бүр тэд ямар ч шалтгаангүй гударцгаана. Элэг бөхтэйг нь яана. Эхнээсээ авахуулаад элс шороондоо булагдахаар л цаг өнгөрч яваа юмсан. Олон ч хүн ингэж боддог. Гарцаагүй! Учир нь энэ газрын хүмүүст нь битгий хэл хөрсөнд нь хүртэл архины нэвширсэн үнэр нэвт шингэсэн. 1999 он. Хавар зуны зааг дээр айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн тэр өдөр жаргал зовлонг хамтад нь авчирсан өдөр байлаа. Охин үртэй болсондоо баярласан ээж, төрөхийн гадаа согтуу ирсэн аав. Эмнэлэгт амаржсан тэр хэдхэн өдөр магадгүй ээжид минь урт хугацааны дараах амар амгалан нь байсан ч юм шиг. Чухам миний хувьд яг эндээс л бүх зүйл эхэлсэн. Уйлж сэрлээ. Хар дарсан юм байх. Ээжээ гээд дуудахад амнаас уур гарч байлаа. Урд шөнө гал түлээгүй хоносон болохоор тэр. Том өрөөний сандал дээр сууж байсан ээж минь намайг аажуухан хувцаслав. Цаг яг өглөөний долоо болж бид цэцэрлэгтээ явах хэрэгтэй байлаа. Миний ээж цэцэрлэгийн багш бас манай ангийн багш. Даарч хоносноос болоод бага зэргийн халуунтай, хоолой загатнаад ханиалгамаар байсан ч тэвчлээ. Үүдний шалан дээр хэвтэх аавыг сэрээхгүй гэж. Энд тэнд хагархай шилний хэлтэрхий, гишгэчихгүй юмсан гээд өлмий дээрээ гэтэн явсаар ашгүй хаалга ойртож бушуухан л гарлаа. Гадаа тэр аяараа сааралтаж тавхан алхмын цаадах хашаа ч үл харагдана. Гэр хорооллын энэ утаанд нүдээ нээж анихад ч хүндхэн санагдаж хорсоод нулимс гарч хацраар урсаж амжилгүй хөлдөх шахна. Хэдэн давхар хувцас өмсдөг байсан юм мэдэхгүй. Пөөнийсөн юм хөдөлж дийлэхгүй “үүрүүлье” гээд гараа сунгана. Ээж минь намайг өдөр бүр үүрч явдаг. Очих хүртлээ бууна гэж үгүй. Хэдий ингэж эрхлэдэг ч хэзээ ч идэх юм нэхэж байсангүй. Дөрвөн настай надад “Миний охин чинь одоо том болчихсон байхгүй юу” гэж хэлдэг ээжийн үгсэд бардаад тэр байх. Цэцэрлэгийн хаалгаар ороход хүн бүр ээжийн минь нүүр лүү өрөвдсөн харцаар удаан гэгч нь дагуулан харна. Гэсэн хэдий ч тэдний хэн нь ч түүнээс юу ч асуудаггүй байсан. Юу болсон нь, юу болдог нь дэндүү гэмээр илхэн. Би ангийнхаа бүх л хүүхдүүдийг яг өөр шигээ л боддог байлаа. Бүх аавууд ээж нарыг зодож, өглөө сэрэхэд нь үргэлж шахуу амнаас нь уур гардаг гэж. Гэхдээ надаас ялгаатай хоёр зүйл тэдэнд байдаг. Өглөө болгон ээж аав нь тэдэнд чихэр авч өгдөг. Бас тэд ангийн үүдээр орж ирэхээсээ өмнө хойш эргэн хараад гараа даллан “Орой намайг хамгийн түрүүнд ирж аваарай” гэх тэр инээмсэглэл. Би үүнийг огтоос ойлгодоггүй. Ангийнхан авч ирсэн чихрээсээ багшдаа амсуулах гээд яарна. “Баярлалаа” гэж хэлээд өгсөн чихрийг нь гялс миний гарт атгуулчихна. Хүүхдүүд харвал багшийн чихрийг авчихлаа гээд бөөн юм болох учраас сэмээрхэн ор хөнжил хураадаг жижигхэн өрөөний мухарт арагш харан зогсоод амтархан идчихээд гарч ирнэ. Тэгээд ээж рүүгээ хараад ямар их баярлаж байгаагаа нүдээрээ л хэлчихдэг байж билээ. Би шинэ хувцас авч үзээгүй. Хамаатны охидын багадсан хувцасыг л өмсдөг. Надад ямар ч барби хүүхэлдэй байгаагүй. Цаас харандаа л байсан. Тийм болохоор унтлагын цагаар бүх хүүхдүүдийг унтсаны дараа ганцаархнаа босоод ээж рүүгээ том нүд гарган ангийн хүүхдүүдийн ягаан өнгөтэй, том шигтгээтэй, саатай гутлуудыг өмсөж үзэхийг гуйна. Тэгээд хүүхдүүдийг сэрэх үеэр яг байранд нь буцаан тавиад орноосоо дөнгөж сая л босож байгаа мэт жүжиглэнэ. Өдөр бүр өөр өөр гутал өмсөн толинд харна. Ангийн нэг булангаас нөгөө хүртэл гараа ташаандаа аван алхана. Цэцэрлэг бол миний хүүхэд насны хамгийн амар тайван газар байсан. Тарах цаг болоход зарим ээж, аав хоцорч ирнэ. Тэгээд бид цэцэрлэгээс нэлээд оройтож гарна. Гэртээ харих ойртож гэр хүрэх зам надад тэр үедээ л хамгийн айдас хүрэм түгшүүртэй мэдрэмжийг өгдөг байв. Бид замдаа олон зүйлийг ярилцан явах хэдий ч дотроо ганц л зүйлийг хүсэцгээнэ. Автобусны буудлаас нэг их холгүй зайд манай тэндэхийн хамгийн том хүнсний дэлгүүр харагдана. Энд хүмүүс “Ягаан дэлгүүр” гэж нэрлэдэг. Дэлгүүрийн хоёр хажуу талын өндөр босгон дээр гарч зогсоход айлуудын яндан тодхон үзэгдэнэ. Бид хоёр өдөр бүр түүн дээр гараад гэрийн яндангаас утаа гарч байгаа эсэхийг шалгана. Аав эрүүл үедээ галаа түлчихсэн сууж байдаг болохоор. Гэвч энэ үзэгдэл яг л өдрийн од гэмээр. Өнөөдөр харамсалтай нь тэр өдөр бас л биш бололтой. Надаас зургаан насаар дээгүүр ах бий. Хэрэв над шиг ингээд бичвэл минийхээс хэр их зүйл өгүүлэх байсныг таашгүй. Энэ удаад ээж бид хоёр яндангаасаа дохио авсан болохоор гэрийн хаалгаар орсонгүй. Цонхоор сэм хартал ах уйлчихсан, аав орон дээр сууж байлаа. Тасраад уначихсан бол гэж дотроо зүхнэ. Архи уусан хүн яг ийм үедээ л хамгийн харгис авирладаг. Эрүүл биш хэрнээ бүр согтуу ч биш. Арга ядсандаа ээж минь цагдаа дуудна. Гэвч энэ тийм ч сайхан санаа биш. Цагдаа биднийг зөвхөн нэг л шөнө түүнээс холдуулж чадна. Харин тэр шөнө нь маргааш ирээд яах бол гэж бодсоор хөрвөөнө. Эрүүл болчихсон гээд гэр лүү нь явуулна. Өглөө гарч ирээд өдөр хүртэл ууна. Орой орж ирээд өчигдрийн хэргийг санан улам агсарна. Олон удаа цагдаад барьж өгснөөс болж.
-
Хадмын очсон цагаас жинхэн амьдрал эхэлсэн
1,100₮0 out of 5Би одоо 22 настай.Их сайхан нас шүү.Гэхдээ миний амьдрал яг 30 настай эмэгтэй шиг.Надад бусад эмэгтэйн адил сайхан түүх байхгүй ээ.Гэхдээ миний бичсэнийг уншаад та бүхэн эргээд 16 насаа дурсаарай.Би тэрийг л хүсч бичиж байна.Би 17 настайдаа өөрөөсөө 11 ах хүнтэй сууж ээж болсон.Гэртээ нэг жил суулаа.Хэвлийд хүүхэд олдож эхлэсэн цагаас жинхэнэ нөхрийн чанар танигдаж эхэлсэн.Уг нь би нэг өдөр танилцаад л маргааш нь жирэмсэлсэн юм биш шүү дээ.Багаасаа таньдаг байсан ба ахынхаа 10 жилийн залуутай нь суусан ухаантай юм.Жирэмсний 9 сарын хугацаа бол хамгийн хэцүү гэвч хамгийн жаргалтай үе байсан.Учир нь 10 жилийн охин байсан болохоор гэрийнхэндээ хэлээгүй, нуухаар шийдсэн.Бас нуулгүй хэлэхэд манай ар гэр үнэхээр амьдралын бололцоо муу байсан юм.Жирэмсний эхний 6 сар нөхөр гэх хүн “би аав болж чадахгүй, цаг нь болоогүй” гээд хаяад явсан.Та нар боддоо, 17-той жаахан охиныг 28 настай залуу бэлэн биш гээд хаяж байна гээд төсөөлөөрэй.За тэгээд 6 сар нөхрийн царай харсангүй.Дээрээс нь мөнгөгүй сурагч ээж сургуулийн гуанзнаас ганц пирошкигээр өл залгуулна.Автобусны мөнгө байхгүй,12 буудал газар өвлийн тэсгим хүйтэн цасан шуурганаар нимгэн куртик, уранхай гуталтайгаа алхаж өгнө дөө.Бусад хүүхнүүд нөхөртөө эрхлээд жимс жимсгэнэ нэхээд,иллэг массаж хийлгээд хэвтэж байхад би тийм байгаагүй ээ.Хяналтандаа орох гээд оочирлоод сууж байхаднөхөртэйгөө явж байгаа том гэдэстэй хүүхнүүдэд атаархана.Гэхдээ л “үрээ хөтлөөд энэ хорвоог бардам туулна” гэжхорвоотой танилцаж амжаагүй жаахан охины гэнэн бодолтой байж дээ.6 сартайдаа эход охиноо харсан.Зургийг нь дараад нөхөр лүүгээ явууллаа.Долоо хоногийн дараа нөгөө нөхөр чинь гараад ирлээ.Гэнэт аав болохоо мэдсэн юм шиг.Ямар ч л байсан хүүхдээ аавтай нь цуг байлгая гээдхадмындаа чемоданаа чирээд очлоо доо.Тэнд жинхэнэ амьдрал надад ар дагзаа харуулсан. -
Нууц амраг, эхнэр хоёр нь нэг эмнэлэгт нэг өрөөнд хэвтчихсэн
1,100₮0 out of 5Xотын төвд машины түгжpээнд зогcож байтал, xэн нэгэн иx л ойрооc нэрээр маань дуудаx шиг. Tэр зүг xарвал эxнэр xэдхэн алxмын цаана “Xаниа” гэж xэлээд гаpаараа даллан над руу ирж явна. Гэнэт миний уур xүрээд л явчиxлаа. Баc эxнэрээ xардав. Xаанаасаа, xэнээсээ баc “Xаниа” гэж дуудаад cураад авав. Xажууд ирэxээр нь дуугарcан ч үгүй. Буруу xармагц миний xажуугаар тонголзон даргатай мэндэлчиxээд чиxэнд минь “За, за даргатайгаа яваа юм уу?” гэж xэлээд яваад өглөө. Арааc нь мууxай xарангаа “Xэнтэй явж байcан бол, орой эртxэн xарьж байгаад чамтай нэг cайн яpьж, нууц амpаг энэ тэpийг чинь xэлүүлж байж cанаа амрана гэж мэдээрэй” гэж амандаа үглэв. “Өнөөдөр ажлаасаа эрт бууx юмcан” гэж бодлоо. Уг нь эxнэр бид xоёр xэзээ ч xоёр биeнээ “Xайраа, xаниа” гэж дуудаж үзээгүй юм. Нэг нэгнээ нэрээр нь дуудна. Xоcууд xоёр биeнээ дуудаж байгаагүй үгээ xэрэглэж дуудаxаар цаанаа тэр үгийг зааж өгcөн нууц амpагтай болдог юм байна лээ гэдгийг би дэндүү cайн мэднэ. Би нэг яамны xэлтсийн даргын жолооч xийдэг. Даргыг маань Төрcайхан гэдэг. Tавь эргэм наcны xүн. Tүүний тэргийг бариад xоёр дахь жилийнxээ нүүрийг үзэж байна. Даргынx гурван xүүхэдтэй. Xоёр том нь оxин, бага нь xүү. Том оxин нь оюутан, дундаx нь дунд cургуулийн cурагч, xарин бага xүү нь гурван наcтай. Эxнэр нь xувийн дээд cургуульд багшилж байгаад гурван жилийн өмнөөc xүүхдээ xаран гэр зуураа байгаа. Баc дарга маань гэр бүлээcээ гадуур амьдралтай. Анx намайг ажилд ороxод л тийм байcан ч авааль эxнэр нь cаяхнаас л мэдcэн. Cарын өмнөөc л мэдcэн гэx үү дээ. Би бүр даргыгаа үнэxээр иx гайxдаг. Уг нь боловсрол мэдлэгтэй xүн өөр л баймаар, гэвч тийм биш. Xоёр өөр газар хоёр өөр зан гаргадаг. Нэг xүнээс xоёр өөр xүнд баймаар xоёр тэc өөр зан авир гараxаар xарж байгаа cонсож байгаа xүн бүр гайxаж xоцордог юм билээ. Эxнэр xүүхэдтэйгээ дарга цэpэг шиг xарьцдаг. Гэрийнxнийгээ xүмүүсийн ярьдгаар xяргахаа шаxна. Өглөө ажилдаа яваx, өдөр баc цайны цагаар xоол ундаа идээд гэрээcээ гараx гэж бөөн юм болно. Xэзээ ч “миний тийм юм xаана байна” гэж аятайxан аcуухгүй. “Xөөе Дагзмаа, Номио малгай хаана байна. Xурдан авчирч гарт бариул” гэж xэлснээ л авчирч өгөхийн xооронд л “Бушуул, бушуул” гэдэг үгийг угcруулаад xэдэн удаа xэлнэ. Би өглөө гэрээc нь очиж аваxдаа гадаа зааcан цагт нь машин дотроо xүлээж байна. Xарин өдөр бол дарга заавал “xамт орж xоол ид” гэдэг тул дагаж орно. Гэвч түүний гэрийнxэнтэйгээ xарьцаж байгааг нь xараад ядарчиxаад гардаг юм. Өдөр цайны цагаараа очингуут xамаг xувцсаа тайлаад л туxлана. Xоол цайгаа идээд гараx болоxоороо “Тэр ч xаана байна, энэ ч xаана байнаа” гэж xашгираад уурлаж уцаарлана. Иx том гүзээтэй болоxоор эxнэр оxид нь xувцсыг нь өмcгөх гэж тэвдэж cандраад.
-
Нөхөр мань өөрөөсөө 10 дүү оюутан охинтой учир ургуулж
1,100₮0 out of 5Сайн байцгаана уу. Өөрт тохиолдоод байгаа зүйлдээ та бүхнээс зөвлөгөө авахыг хүсэж энэхүү захиагаа бичиж байна. Би одоо 25 настай хүү, нөхрийнхөө хамт ам бүл гурвуулаа амьдардаг. Хүү минь энэ жил сургуульд орсон нэгдүгээр ангийн сурагч. Нөхөртэйгээ ханилаад нэг гэрт орж эхнэр, нөхөр болоод долоон жил гаран болжээ. Юучгүй хоосноос эхлээд л аав ээждээ хүүгээ харуулаад хоёулаа ажилласаар байгаад орон сууц, унах унаатай болж хүнээс дутахгүй ирээдүйдээ санаа зовох зүйлгүй сайхан л амьдарч байна. Нөхөр минь надаас таван насаар ах залуу байдаг. Хүн л болсон хойно бидэнд хэрэлдэх муудалцах үе зөндөө л байдаг. Гэхдээ өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэр баргийн асуудал дээр нэгнийгээ ойлгоод сайхан хайрлаад ирсэн. Намайг эргэн тойрны хүмүүс маань эрт хүнтэй суусан гэхэд зөв хүнээ сонгосон сайн хадамтай, сайхан ханьтай гэж үргэлж хэлдэг. Зарим нь ч бүр илт атаархсан маягтай л хэлж байдаг юм. Гэхдээ саяхныг хүртэл би өөрийгөө сайн ханьтай жаргалтай эмэгтэй гэж боддог байлаа. Гэтэл нөгөө сайхан хань минь…
-
Нөхрийнхөө толгойг залгисан эмэгтэй
1,100₮0 out of 5Би гэдэг xүн өpx толгойлсон эмэгтэй гэдэг нэpийг зүүгээд 3 жил болжээ. Би энэ жил 31 хүpcэн. Энэ xугацаанд юм юм үзсэн гэx юмуудаа. Би 10 жилдээ нэг бандитай үеpxээд түүндээ мaш их хайpтай бoлоод түүнгүйгээр aмьдралаа төcөөлж чадахааргүй тийм их хайртай болcoн. Tэp минь миний aнxны бүx юм бac xaмгийн cүүлийнх байcaн. Tэр минь бaгаасаа зoвлон үзcэн гэxдээ бac маш мундaг xүн чанapтай буcдын төлөө төpcөн юм шиг тийм залуу маш ажилсаг xичээнгүй нийтэч ер нь их энеpги caйтай хүн гэх юмуудаа. Уулзcaн хүн болгон нь иx ам сайтай үлддэг. Maнай хүн надаас 4 нacаар ax л даа бид хоёр ивээл жилтэй. Би 10 жилээ төгсөөд оюутан болж xoтруу opж ирээд нaйз бaнди мaaнь ч намайг дaгаад xoтруу opж иpж ажил хийсэн. Tэр мaaнь вaкум цoнх хийдэг үйлдвэрт ажилд орсон. Би эxэндээ хүpгэн axындаа байдаг байсан. Бид хоёр сүүлдээ нийтийн байр карма өрөө гээд түрээсийн байраар амьдарч байгaaд xүүгээ төрөхөөс өмнө xөдөөнөөс жижиг гэр авч ирж айлын хашаанд гэрээ бариад aмьдарч эхэлсэндээ..
-
Огт танихгүй ахыг ааваа гэж дуудах ёстой болсон
1,100₮0 out of 5Хүүхэдтэй хүн бүр энэ захиаг уншаасай гэж хүсэж байна. Би 22 настай айлын ганц охин. Ээж минь залуудаа намайг төрүүлээд удалгүй ааваас маань салж хөөрхий ээж минь залуу насны сайхныг мэдрэх ч завгүй миний төлөө л зүтгэсэн. Өдөр хоног өнгөрсөөр би танихгүй ахыг аав гэж дуудах ёстой боллоо. Эхэндээ бүх зүйл гоё байсан ч цаг хугацаа өнгөрөх хэрээр би ээжийгээ харамлаж эхэлсэн. Хойд аав минь надад сайн хандаж хүссэн зүйлийг минь авч өгдөг ч гэсэн цаанаа л хөндий, хүйтэн мэдрэмж. Хичнээн хүссэн бүхнийг нь авч өгсөн ч хүүхдэд хайр халамж л хэрэгтэй шүү дээ. Хамаатны ах нар охидуудаа эрхлүүлэхэд, үнсэхэд би атаархаж ганц удаа ч болов аавдаа үнсүүлж үзэх юмсан, эрхэлж үзэх юмсан гэж дотроо атаархаж гуниглан суудаг байсан. Ухаан суугаад том болохын хэрээр хойд аавтайгаа үзэл бодол зөрчилддөг боллоо тэгэх болгонд…
-
Нөхөртэйгөө муудалцаж гараад дөнгөж танилцсан залуутайгаа амралтын газар ороод
1,100₮0 out of 5Тэр түүнийгээ ингэж дууддаг байлаа. Дуудуулдаг хүн нь ч энэ энэ өхөөрдсөн нэрэндээ хайртай. Хүмүүс хайрыг ариун гэж ярьдаг бол энэ хоёрын хайрыг хүндэтгээд нандин гэмээр байна. Ариун нандин хоёрын ариуныг нь хасаж, нандин хайр ирсан болохоор хожимдож учирсан ч хагацахад дэндүү харамсмаар… Намрын нэгэн сайхан налгар өдөр сэтгэл санаагаа цэгцэлж чадахгүй ямар нэгэн юманд санаа бодол нь жигдэрч өгөхгүй, хаашаа очих, яах зорилготойгоо ч мэдэхгүй зүгээр л нэг өдрийг өнгөрөөх гэж ийш тийш алхан яваа нэгэн залуу автобусны буудлын сандал дээр ирж суулаа. Тэр бол Нямаа… Гэрээсээ гүйн гараад бас л хаачхаа мэдэхгүй дээр доор гишгэн гол нь харлан ёстой л уйлмаар ч юм шиг орилмоор ч юм шиг бачуурч явахдаа хүмүүсээс нулимсаа нуун арчин бодол болсоор автобуснаас буугаад гиюүрсэн тэр залуугийн хажууд суулаа. Тэр бол Алтаа. Тэр хоёрын хэн хэн нь бие биенээ анзаарсангүй, тус тусын бодолд автан сууж байлаа. Хичнээн ч удсаныг бүү мэд. Гэнэт Нямаа хүүхнийг анзаарч харахад дөлгөөхөн, нэг их царайлаг биш ч биедээ таарсан махтай, хаа ч гэсэн таардаг, байдаг л нэг бүсгүй боловч нэг л содон, хүний харц булаамаар, цэвэрхэн хувцасласан бүсгүй гунигтай нь аргагүй бодол болон сууж байжээ. Яагаад ч юм бэ Нямаад түүнийг өрөвдөх сэтгэл төрж шууд босож очоод: -Сая хаанахын автобус явчихав? гэвэл Алтаа -Өө ёстой анзаарсангүй гээд инээмсэглэхэд “нүд нь ямар хөөрхөн юм бэ” гэх бодол Нямаад төрлөө -Өөрөө хаашаа явах унаа хүлээж байгаа юм бэ? гэж Нямаа үг өдөхөд Алтаа уртаар санаа алдаад -Яг хаачхаа ч мэдэхгүй байнаа гэхэд нь -Бид хоёр яг адилхан юм даа гээд хажууд нь суулаа -Би юу хэлчихэв гэсэн янзтай бас ч эвгүйрхсэнээ энэ бас юу гэчихэв ээ? гээд гайхсан нүдээр харвал нь Нямаа нэг л сандрах балмагдах зэрэгцсэнээ шууд л Алтааг хөтлөн хурдан хурдан алхсанаа сүүлдээ бүр чирээд гүйж гарлаа. Бараг юугаа ч ойлгоогүй байж баахан чирэгдэж гүйсэн Алтаагийн цээжин дээр нь дараад байсан бөөн хар юм нь алга болтлоо амьсгаадаад дотор нь уужрах шиг болжээ. Бараг буудал хиртэй газар гүйчихээд Нямаа “Би чинь юу болж байна? Үл таних бүсгүйг хөтлөөд олны хөлийн газар гүйж явдаг” гэх бодол орж ирэхэд сая нэг юм зогслоо. Нөгөө бүсгүй нь байдгаараа амьсгаадаад өвдгөө түшин тонгойн зогсов. -За яав? Дотор чинь онгойв уу? -Тэглээ ёооё амьсгаагаа нэг дараадахъя. -Хөл чинь өвдөв үү ? гээд Нямаа гараа өгөхөд -Аан өвдөөгүй ээ гэв. Гэнэт тэр хоёр урдын танилууд шиг бие биенээ хараад хөхрөлдөв. Хэн хэн нь амьсгаагаа дарагдтал юм ярьсангүй зам дагуу алхсаар л байлаа. Нэг мэдэхнээ…
-
3 нас хүрээгүй хүүхдээ нөхөртөө үлдээгээд ирлээ
1,100₮0 out of 5Би жирийн л нэг залуу гэр бүлийн гэрийн эзэгтэй, хүн чанараар бялхсан сайхан ханьтай хоёр ой гарантай хүүтэй. Ипотекийн зээлтэй учир хүүгээ төрүүлээд таван сарын дараа ажилдаа эргээд орсон, одоо ч ажлаа хийсээр л байна. Хүүг маань ээж, эгч нар маань харж өгдөг байсан юм. Би бээр басчгүй компаныхаа тэргүүний, шилдэг ажилтнуудын нэг гэж байгаа. Ажилдаа дуртай, ахиж дэвшиж өөрийгөө хөгжүүлж, улам ихийг бүтээх хүслээр оргилсон тийм нэг залуу эмэгтэй. Энэ хүсэл тэмүүлэл, гадаадад сурах мөрөөдлийг маань гадарласан компанийн удирдлагууд намайг Английн Лондон хотын нэгэн нэр хүндтэй их сургуульд дөрвөн жил суралцуулахаар болж, сургалтын зардлыг маань 100 хувь компаниас даах үгээр ч зүйрлэхийн аргагүй том боломжийг олгож өгсөн юм. Тэр өдөр тэнгэрт нисэх шахам баярлаж, орой дэлгүүрээр орж баярын ширээний хүнс бэлтгэн ширээ дүүрэн гарын хоолоо бэлтгэв. Нөхөр маань ажлаасаа ирээд гайхшран өнөөдөр хэний “бөөртдэй” /Birthday/ билээ гэсээр инээмсэглэн асуух мөчид би бүх болсон явдлыг ярьж өөрөөрөө хичнээн их бахархан байгаагаа гайхуулав. Нөхөр маань “тэгээд хэзээ явах вэ?” гэж хамгийн түрүүнд асууж байж билээ. Би “10 сард явах юм байна” гэж хариулсныхаа дараа л хайртай хань хүү хоёроо орхиж явах гэж байгаагаа ухаарч түр зуур бодолд автахад нөхөр маань “баяр хүргэе, хайраа. Ямар сайхан мэдээ вэ? Миний ханийн мөрөөдөл биелж байгаа юм байна шүү дээ. Чи минь мундаг шүү” гээд магтаад л байв. Үдэш унтахаар хэвтэхдээ “хүү та хоёр минь яах вэ” гэж нөхрөөсөө асуулаа. “Бид хоёрт битгий санаа зов. Хүү маань одоо хөөрхөн том болчихлоо. 9 сарын 1-нд цэцэрлэгт өгье. Тэгээд бид хоёр алзахгүй ээ. Миний хайр юунд ч битгий санаа зов” гээд тайвшруулах гэж баахан л юм ярьсан юм. Би нэг өдөр баярлаж догдлон нөгөө өдөр нь хүү хань хоёртоо санаа зовсоор 9 сарын 1 болж хүүгээ цэцэрлэгт өгөв. Хүү маань долоо хоноод л цэцэрлэгтээ дасаж, bye bye гээд л гүйгээд орчихдог болов. Би бага багаар бэлтгэлээ базаасаар явах ч дөхлөө. Явах өдөр дөхөх тусам сэтгэл сэмэрч нөхөр хүү хоёроо өрөвдөн нэг уйлж, нэг зоригжуулж хэрхэндээ л хэцүү байлаа. Тэр өдөр онгоцны буудал дээр хүү маань гэнэт орилон уйлж, намайг хүзүүгээр тэвэрчихээд бяцхан ухаандаа ээжийгээ явах гэж байгааг мэдэрсэн бололтой…















