Showing 33–48 of 55 results

  • Нөхөр айлын эхнэрийн өвөрт ороод хэвтчихсэн

    Нөхөр айлын эхнэрийн өвөрт ороод хэвтчихсэн

    0 out of 5
    1,100

    Арван жилийн сургуулиа төгсөх жилээ эмнэлэгт хэвтээд гурван эмээтэй нэг өрөөнд байрлаваа. Эхний өдрөөс л эмээ нар дайлж цайлаад л миний охин ид ид гээд эрхлүүлээстэй. Угаасаа бөөрөнхий хүн чинь бүр бондойгоостой хэхэ. Өвөө нар үе үе өрөөгөөр зочилно тэгээд л эмээ нар ичнэ, их хөөрхөөн. Хүн өтлөхөөрөө яг л хүүхэд шиг болчихдог гэдэг үнэн юм билээ. Гурван эмээ маань заримдаа хөгжилтэй сургамжтай дурсамжаасаа их хуучилна, нутаг усаа дурсаж ярина. Тэдний яриаг сонсоод хэвтэх гүй мөн сайхансан. Нэг өдөр нэг эмээ ярьж байнаа. Охин хүүхэд их эрт нөхөрт гарах гэж яарч болдоггүй юм шүү хүү минь. Эр хүн гэдэг ч бас балчир насанд яггүй бурхинууд шүү дээ л гэж байна. Хөөх тиймүү эмээ та хэдэн насандаа хадамд гарваа, юу болсон юм бэ гэсэн чинь. Эмээ нь дөнгөж арван дөрвөн насандаа айлын эхнэр болж байлаа. Нэг өдөр нөхрийгөө дагаад хаашаа ч юм явж байсан юм, тэгээд яахав замд явж байсан улс шөнө болоод замын айлд хоног төөрүүлэхээр болж…

  • 9911-тэй дугаараас хүсээд байна уулзъя гэсэн мессеж ирээд...

    9911-тэй дугаараас хүсээд байна уулзъя гэсэн мессеж ирээд…

    0 out of 5
    1,100

    Одоогоос би гурван жилийн өмнө урьд нь амьдрал зохиож байсан нэг залуутай танилцаж үерхэж удалгүй нэг гэрт орцгоож гэр бүл болсон. Одоо бид дундаасаа нэг охинтой. Бидний биеэсээ гэх хайр энэ хугацаанд хэзээ ч дундарч байгаагүй өөрсдийгөө сайхан гэр бүл гэж боддог. Гэтэл саяхны нэг шөнө миний утсанд нэг 9911-тэй дугаараас “Чамайг их санах боллоо дахиад хэзээ уулзах вэ, салаад л буцаад хүсэх юм. Маргааш уулзъя” гэсэн мессеж ирж би азаар өөрөө түрүүлж уншаад хүн дугаар андуурсан биз гэж бодоод устгаад орхисон юм. Гэтэл хоёр өдрийн өмнө нөгөө дугаараас дахин тиймэрхүү мессеж ирлээ. Бас л би ганцаараа байж тараад олон дахин ийм мессеж ирсэнд гайхаад залгалаа утсаа авдаггүй, дугаар андуураад байна би гэр бүлтэй эмэгтэй гээд мессеж бичээд үлдээсэн юм. Гэтэл дахиад орой 10 цагийн үед дахин тиймэрхүү утгатай мессеж ирлээ. Тэр үед нөхөр маань дэргэд байж байгаад харчихсан юм. Тэгээд л би үнэнээ хэллээ бид хамт байж байгаад залгасан ч авахгүй хэдэн өдөр ингээд байгаа юмаа гэсэн чинь нөхөр маань өөрийнхөө утаснаас залгалаа бас л авдаггүй. Тэгээд манай нөхөр юу гэхийг нь үзье хариу бичдээ гэлээ. Би яахын гээд хэсэг дургүйцсэн ч дэггүйтмээр санагдаад хариу бичлээ. “Хамаагүй бичиж болохгүй шдээ нөхөр маань харчихвал яах юм, би өөрөө маргааш залгая” гэсэн чинь өөдөөс ямар хариу ирсэн гээч бурхан минь ийм зүйл байдгаа л гэж бодсон. Ирсэн хариу нь…

  • Анхны ханийг бурхан хоёрдахийг нь чөтгөр явуулдаг гэсэн үнэн бололтой

    Анхны ханийг бурхан хоёрдахийг нь чөтгөр явуулдаг гэсэн үнэн бололтой

    0 out of 5
    1,100
    Би 39н настай ганц охинтой ганц бие эр хүн байгаа юм аа.Өөрийн амьдралын тухай бичих гэсэн юм. Анхны эхнэртэйгээ 2006 онд айлын хажуу өрөөнд амьдрал зохиож 2008 онд охинтой болж удалгүй гэр оронтой болж гурван жилийн дараа 2 дахь охин минь төрж бусдын адил аз жаргалтай сайхан л амьдарч явлаа. Эцэст нь миний хайр халамж дутсан юм байлгүй, эхнэр минь өөр хүнтэй холбоотой болж /унтаж хэвтсэнийг нь бол мэдэхгүй / тэрийг нь би мэдэж тэрнээс болоод хэрүүл тасрахгуй байсаар таван жилийн дараа 2 охиноо нэг нэгээр нь аваад 2 тийшээ болсон доо. Би уг нь хүнд гологдохоор эр биш л дэ, гэхдээ өөрөө 2н хооронд харьцаанд дургуй хатуу бодолтой жоохон бардам хүн л дээ. Тийм болоод ч тэр үү эмэгтэй хүнтэй 1 их харьцаа үүсгэхгүй явсаар 2016 онд 1 аятайхан бүсгүйтэй танилцсанаар бүх зүйл эхэлсэндээ.
    Би ч их ганцаардаж ганихарч явсан болоод ч тэрүү их амархан дассаан. Ганц бие эр хүн чинь гунддаг юм билээ.Учиргүй хайгаагүй ч гэсэн дотроо бол охиныг минь хайрлах халамжтай сайн эмэгтэйг хайж л явсан даа.Тэр бүсгүй маань 1 охинтой би өөрөө бас охинтой болохоор охинд минь ханьтай гэж олзуурхаж л явлаа. Удалгүй 4лээ 1 дор орж бүх зүйл сайхан эхэлж байлаа, гэтэл тэр бүсгүйн тар танигдаж эхэлвээ. Дагавар охидоосоо болж муудна, голдуу миний охиноос, өөрийх нь охин өөгүй хүмүүжилтэй сайн…
  • Улаан цаймдаа гарч өөр айлд 7 хонож байтал эхнэр олоод ороод ирсэн..

    Улаан цаймдаа гарч өөр айлд 7 хонож байтал эхнэр олоод ороод ирсэн..

    0 out of 5
    1,100

    Нар оройхон болж байлаа. Цээнээ гал зуухны өрөөнд халбага сэрээ шажигнуулан юм угаана. Банзар өөр нэг өрөөнд цонх бараадан сууж, хийх юмаа олж ядсан байдалтай гараа элгэндээ зөрүүлж бариад дуу аялж суув. Дуулахын хажуугаар тэр «шийдэх л хэрэгтэй» гэж сэтгэлдээ бодож суулаа. Банзар гэртээ харилгүй бараг долоо хонож байгааг эхнэр нь мэднэ. Хийж яваа балагт явдалдаа сэтгэл нь будлин, шаналж шаналж сүүлдээ тэр «шийдэх л хэрэгтэй» гэдэг ганцхан юм л боддог болжээ
    Цээнээ аяга сав угааж гүйцээд нойтон гараа арчсаар Банзарын сууж байсан өрөөнд орж ирэв. Банзар дуулж байснаа больж суудал дээрээ эргэн Цээнээгийн өөдөөс хараад «энд суу!» гэж өвөр дээрээ гараа тавив. -За би гараа арчаадахъя, гэж Цээнээг түдгэлзэн байтал гадна үүд тогших чимээ гарлаа. Банзар Цээнээ хоёр нэгэн зэрэг үүд рүү харж чимээ чагналаа. Дахиад тогшлоо. Цээнээ гайхсан янзтай Банзар руу нүдээ том болгон харж «Хэн болоо?» гэж шивнэн асуув. Банзар «яадаг юм, очоод асуу» гэж мөн шивнэн хэллээ.
    Цээнээ үүдэнд очоод чимээ чагнан зоссоноо үүд дахин тогшиход,
    -Хэн бэ? Гэж асуув.
    -Би байнаа гэх эмэгтэй хүний дуу гарлаа. Эрт орой нэгэн цагт учрах ёстой байсан зүйл ёсоороо учрах нь энэ. Банзар Цээнээгийнхээр орогнон хонож өнжих болсноос хойш сар гаруй болжээ. Гэвч сүүлийн энэ долоо хоног шиг ингэж улайм цайм хэд хоног дараалан орон гэрээ орхиж байсангүй. Бас энэ хугацаанд эхнэр нь ч түүнийг мөрдөн мөшгөж хөөцөлдсөнгүй.
    «Одоохондоо миний байгаа газрыг мэдэхгүй байгаа. Нэг л цагт тэр сүр хийтэл ороод ирнэ байх» гэж Банзар сэтгэлдээ ёрлон хүлээсээр байжээ. Ёстой юм ёсоороо болов.
    Цээнээ хулгана руу гэтэж яваа муур шиг чимээ гаргалгүй алхалсаар Банзарын дэргэд буцаж ирээд чих рүү нь ойртон тонгойж…

  • Сэлэнгийн зах дээр явж байгаад мах мариа нь таарсан бүсгүйтэй танилцаад...

    Сэлэнгийн зах дээр явж байгаад мах мариа нь таарсан бүсгүйтэй танилцаад…

    0 out of 5
    1,100
    Баяраа сүүлийн хэдэн жил ээлжийн амралтаа авч амжилгүй ажилласан болохоор энэ жил амралтаа долоон сарын нэгнээс авахаар төлөвлөн захиргаандаа өргөдөл өгөн амралтаа авсан байна. Тэрээр амралтаараа Сэлэнгэд байдаг нагацындаа очиж айраг саам ууж амрахаар шийдсэн ажээ. Ойрын хэдэн жил уулзалдаагүй юм чинь хэлэлгүй шууд яваад очвол ёстой гэнэтийн бэлэг болнодоо. Ах бэргэн хоёр баярлаад сүйд болох байх, хэдэн хүүхдүүд нь ч зөндөө том болцгоогоод танигдахын аргагүй болсон байлгүй гэж бодон Сэлэнгэ аймгийн зүг хүлгийн жолоо залан давхиж явна.
    Ганцаараа яваа болохоор замын гуанзанд ч оролгүй давхисаар Баруунхараа орж ирхэд замын хажууд хоёр хүн гар өргөн зогсохыг харан хажууханд нь очин зогсвол нөгөө хоёр хүн дөхөн ирж Дархан орохуу гэхэд орно орно суучих гэсээр эхнэр нөхөр бололтой хоёр хүн суулгаж аван хөдөллөө. Ганцаараа явсанаа бодоход ханьтай болсон гэсэн шиг гангар гунгар гэж элдэвийг ярьж явсаар нэг л мэдхэд Дарханд ирлээ. Замаас дайгдсан хоёрыгоо гэрийнх нь гадаа буулгаж өгөөд шууд давхин Сэлэнгийн зах дээр очин ахындаа бэлэг сэлт чихэр жимс авхаар явж байгаад орос чихэр жимсний бөөний төвд орвол тормогор алаг нүдтэй дунд хэрийн нуруутай мах мариа нь таарсан нүдээрээ инээмсэглэсэн инээхээрээ хацар нь хуруу дарам газар хонхойсон дэгжин сайхан бүсгүй инээмсэглэн угтлаа.
    Баяраа тус төвөөс нилээн чихэр жимс авсан боловч санаа нь зовон ам нээж чадалгүй тооцоогоо хийгээд гарлаа. Гадаа машинруугаа очин авсан юмаа машиндаа оруулж тавиад саяын бүсгүй ч мэдээж нөхөр сүүдэртэй л байх гэхдээ яадаг юм ямар ч байсан арга эвийг нь олоод дугаарыг нь олж авая гэж бодон эргэж очин уучлаарай наад чихэр жимснээс чинь утасаар захиалаад авч болно биз дээ дугаараа өгөөч гэхэд бүсгүй өнөөх л ер бусын гоё инээмсэглэлээ тодруулан болноо болно энэ манай төвийн танилцуулга гэсээр утасны дугаартай нэрийн хуудсаа өглөө. Ингээд Баяраа хөдөө байх ахындаа очин арваад хоног сайхан амраад буцахдаа мөнөөх бүсгүйтэйгээ уулзахаар ажил дээр нь очиход оронд нь өөр хүн зогсож байлаа. Баяраа гуч хүрэх гэж байгаа ч эхнэр аваагүй архи тамхи хэрэглэдэггүй томоотой нүдэнд дулаахан байлгууллагынхаа тэргүүний ажилчидын нэг ажээ.Баяраа энд зогсдог хүүхэн хаачсан бэ ах нь юм асуух гэсэн юм гэхэд аа Уранаа эгч хойшоо бараандаа явчихсаан маргааш нөгөөдөрөөс ирэх байх би худалдагч нь байгаамаа та хойноос юм хум захиж авчруулсан юмуу юм хэлүүлэхүү гэхэд за яахав яахав зүгээр ах нь өөртөй нь утасаар ярьчихая миний дүү дугаарыг нь өгөөч дугаар нь хэд билээ гэж дахин дугаарыг нь авахад өөрөөс нь авсан дугаартай таарч байлаа. Баяраа Улаанбаатарт ирсэнээсээ хойш Уранаа бүсгүйрүү залган бас ч гэж зүгээр байлгүй ажлынхандаа тараая гэж бодон хэр таарсан чихэр жимс захиалан авах далимаараа танилцаад…
  • Хөөрхий нөхөр мань төрхөмдөө буцаж байна

    Хөөрхий нөхөр мань төрхөмдөө буцаж байна

    0 out of 5
    1,100

    Хөөрхий муу нөхөр минь, төрхөмдөө буцаж байна. Ажил байвч хийж чадалгүй халагдчихдаг, мах байлаа ч хуураад идчихгүй намайг хүлээн уурлаж суудаг нөхөр л дөө. Хийж чаддаг юм нь зурагт үзэх, худлаа ярих. Ажил нь бүтэлгүйтвэл, хамаг бурууг нь надад тохох дуртай. Гутлан дээрээ нусаа нийчихээд надруу хялалзахыг нь яаана. Ерөөсөө бүх л юманд хажуудаа байгаа хүнийг буруутгах согогтой учир, аав ээждээ ч ад үзэгдэх болсон амьтан. Хадмын буянаар жарганаа гэж донгосоход нь, найз нөхөд нь, Чи мөн ёроолгүй тэнэг хүнээ гэж гайхаж ядна. Тэгэхэд уур нь хүрч, зодолдох маяг гаргавч хөлийнх нь дэвсүүр болоод шувтарна. Тэгээд надад эр бар болохыг нь яаана. Ахаас гуйж байгаад, Солонгос явуултал, гурван сар архи уугаад ирсэн. Тэгээд гэрээ санаад тэсээгүй гэж, нэрэлхээд байгаамаа. Ийм л эрийн сүгтэй би хоёр жил ханиллаа. Дардайсаныг нь дарж, бултайсаныг нь булж, хүний эхнэрийн хийдэг бүхнийг хийж, түүнийг тэжээсэнсэн. Гэтэл түүнд хангалтгүй санагдаж, өөр хүнтэй л суувал амьдрал нь өөдлөнө хэмээн аархаж байна. Тэгнэ л гэж бодоод байгаа бол, би хориод яахавдээ. Одоо өөдтэй өнгөтэй гэсэн бүхнийг минь хамж найзынхаа машинд ачаад явах гэж байна. Ахаас айхын эрхэнд, таван ханатай гэрийг минь л авсангүй. Ах байгаагүй бол, намайг ажлаас ирэхэд, хэдэн хувцсыг минь буурин дээр овоолоод одох байсан биз. Аавын хуучин муу зурагтыг ч авч байгаа юм даа…

  • Ямар гоё хөхтэй яасан гоё бүсгүй вэ...

    Ямар гоё хөхтэй яасан гоё бүсгүй вэ…

    0 out of 5
    1,100
    Тэгээд xөxөнд сайн сүү орсон, xөxүүлэх тал дээр тааруу туршлагагүй гэх үү дээ. Хэд хоноод л байж байтал манай хүн ажилдаа яваад, манай хүний эмээ ирж намайг асраад л өдрийн цагаар хамт байсан юм. Төрснөөс минь хойш “За xөxөө сайн суллаарай, тэгэхгүй бол xөx чинь чулуу шиг хатуу болоод ёстой аюултай шүү миний охин. Зарим хүмүүс чинь бүүр хагалуулдаг” гээд л захиад л байлаа.
    Би ч байнга xөxүүлж байсан ч нэг xөxөө муу идээд яг зангирч байнаа. Тэгээд санаа дагасан уу бүү мэд нээрээ чулуу шиг том болоод л, хатуу гэж жигтэйхэн аймаар хүнд болчихсон.
    Тэгээд л эмээгийнхээ хэлснээр сүүлний тосоор массаж хийгээд л нэмэр алга аа, Саалтуураар саалаа. Нэмэргүй улам л зангираад л хатуураад л аймаар болчихсон. Нөхөр маань ч гэртээ ирлээ. Эмээ ч “сайн массаж хийгээрэй. Болохгүй бол маргааш бариач дээр очьё, эмнэлэгт үзүүлье” гэлээ.
    Xөx аймар болдог зовлонг төрсөн эмэгтэйчүүд маань сайн мэдэх байх. -Манай хүн ч за битгий санаа зов, чиний сэтгэл санаа чухал надад арга байнаа гээд л ккк. За юу ч гэсэн миний хань хүүгээ сайн xөxүүлчих гэлээ. Би ч xөxүүллээ.
    Нөгөө xөx маань аймаар чулуу шиг хатуу чинэрээд л өвдөөд л xөxүүлсэн ч…
  • 60 орчим насны нэг ах өглөө болгон хогийн цэг дэр ирдэг байв...

    60 орчим насны нэг ах өглөө болгон хогийн цэг дэр ирдэг байв…

    0 out of 5
    1,100
    Өглөө бүр байpны цонхоор харагдах xoгийн цэг дээp 60 opчим нacны үл ялиг доголoх, өрөөcөн нүдэнд нь цагаа унаcaн эр хамгийн эрт ирэх. Tэрээр миний мэдэxийн бараг cүүлийн 3 жил тacралтгүй яг л ирдэг цагтаа ирж, нягт нямбай нь apгагүй хогийг нааш цaaш эpгүүлж тойpуулан, caвны гадууp нь хаягдсан ил хогийг хүртэл эpгүүлэн хийчихээд, шуудайндаа авaxаа авcaн болoлтой дoгонцон aлхаж оддогcoн. Би 3 жилийн өмнө фэйсбүүк xэрэглэдэггүй байсан бөгөөд xapин cүүлийн xэдэн cap идэвxитэй xэрэглэх болсноор иймэрхүү улсад тусалдаг өчнөөн caйн сайхан xүмүүсийг хараад, бас доор нь бичиж үлдээсэн уpмын үгийг уншсанаас хойш нэг л баатapлаг сайн үйлс хиймээр ч санагдах шиг болдог байв…
    Би 3 жилийн өмнө фэйсбүүк хэрэглэдэггүй байсан бөгөөд харин сүүлийн хэдэн сар идэвхтэй хэрэглэх болсноор иймэрхүү улсад тусалдаг өчнөөн сайн сайхан хүмүүсийг хараад, бас доор нь бичиж үлдээсэн урмын үгийг уншсанаас хойш нэг л баатарлаг сайн үйлс хиймээр ч санагдах шиг болдог байв.
    Хэдийгээр бүтэн сайн өдөр ч би өглөө эртлэн босоод сурсан тул анх удаа хогоо хаях гээд өөрөө гарав. Учир нь эхнэр маань эр хүнээр хогоо асгуулахгүй, хийморь нь доройтно гэдэгт итгэдэг нэгэн учир унтаж буй хойгуур нь би хийморио доройтуулахаас айдаггүй баатар болон хар ууттай хогоо тэврээд гарлаа.
    Өнөө ах аанай л хогоо ухаж зогсох аж. Харин нэг өмнө нь харж байгаагүй зүйл харсан нь…
  • Эм нохой л чам шиг гөлөглөөд хэвтэж байдаг юм

    Эм нохой л чам шиг гөлөглөөд хэвтэж байдаг юм

    0 out of 5
    1,100

    Сайн байцгаана уу, энэ миний анхны захиа. Эр нөхөртэй минь биш эцэг эхтэй минь холбоотой асуудал үүсээд яах ч учраа олохгүй та бүхэнд хандаж бичиж сууна. Би одоо 28 настай хоёр хүүхэдтэй нөхрийнхөө хамт эцэг эхийнхээ байранд 18-тай төрсөн дүүтэйгээ хамт тавуулаа амьдардаг. Эцэг эх маань гадаадад байдаг. Намайг 12 настай байхад гурван настай дүү болон 15-тай ахын мань хамтаар өвөө эмээд маань үлдээгээд явсан юм. Цагийн аясаар өвөө эмээ маань бурханы оронлуу явсан. Бусад гэр бүлийн л адилаар манай гэрт аав нь apxи ууж, ээжийг зодож нүдэж араар тавилтын хэрүүл тасаралтгүй гардаг байсан, би тийм л орчинд өссөн. Анх 25 настайдаа жирэмслээд нөхөртэйгөө суух үед аав маань надад хүүхэд гаргах болоогүй байна, боль авахуул гээд л уурлаж аргадаж тайлбарлаж дөрвөн сар болсны эцэст ээжийн үгэнд орж намайг тайван орхиж би хүүхдээ төрүүлсэн юм. За тэгээд л дүүгээ ганцааранг нь үлдээж болохгүй бүх юмыг чинь хангана барина гээд хадмуудад хүртэл хэлээд л нөхөр манайд ирж хамт байхаар болсон. Тэгээд л жил дарааллаад маамаалваа, бүр багыгаа олсоноо ч хэлээгүй. Яагаад гэвэл нөгөө л аавын авхуул хүүхдээр яах гээд байгаа юм гэсэн дарамт нь ирнэ гэж айсандаа ээж бид хоёр хуйвалдаж нуугаад…

  • Эхнэртэйгээ эрээний зочид буудалд таарвал...

    Эхнэртэйгээ эрээний зочид буудалд таарвал…

    0 out of 5
    1,100

    Насан маань нэгдүгээр курсээ төгсөх жилээ амьдралын эрхээр арав таван төгрөг олж, аав ээжийгээ тэжээн тэтгэхээр алс холын Чех орныг зорьсон билээ. Oдоогоос таван жилийн өмнөх Насанг бодвол нэг л оворжуу бас бодлогоршисон харцтай болсон болохоор ч тэрүү нилээн буйр суужээ.
    -Чи нээрээ эхнэр авсан уу? гэж түүнийг асуухад нь би -Чи бараг танина даа манай нөгөө ангид байсан Туултай найз нь гэр бүл болсон шүү дээ. -Харин чи авгай хүүхэдтэй болсон уу? гэж намайг асуухад найз маань -Өө тиймүү найздаа баяр хүргэе. Би ч төөрч будилж л явна даа. Найз нь ч хүний нутагт хэсэгтээ л шүд зуун ажил хийлээ. Aлс хол хүний нутагт өлсөж цангах, ядарж зүдрэх гээд л хэсэгтээ л шантрах үе байлаа.
    Тэнд байхдаа хэцүү бүхнийг давах хүчийг ганцхан зүйлээс авдаг байсан юм. Буцаж нутагтаа хариад ээж аавыгаа асарч сайхан ханьтайгаа аз жаргалтай амьдрана даа л хэмээн сэтгэлээ тэжээдэг байлаа. Чи мэднэ ш дээ бид хоёрыг бүр багаасаа үерхдэг байсан гэдгийг. Энхээ маань ч надад хайртай би ч түүндээ хайртай болохоор очоод өөр дээрээ авна гэж тохироод найз нь явсан юм л даа. Эхэндээ ч тэндээ хөлөө олтлоо хэсэгтээ зүдэрсэн. Дараа нь Энхээдээ ээж аавдаа тав гурван төгрөг явуулж түүнийгээ татаж авах гэсэн боловч виз нь бүтэхгүй байна гээд л байлаа.
    Виз бүтэхгүй байсан болохоор тэр маань Бээжин явж гоо сайхны чиглэлээр сурахаар болж би ч тэндээсээ үйлдвэрийнхээ эзнээс цалингаа зээлж аваад явуулахдаа түүнийгээ тэгээд л сураг тасарнаа гэж яахан мэдэх билээ дээ. Tэр маань яг л усанд хаясан чулуу мэт сураггүй болж…

  • Харж явдаг бүсгүй мань нөхөртөө зодуулаад эмнэлэгт хэвтчихлээ

    Харж явдаг бүсгүй мань нөхөртөө зодуулаад эмнэлэгт хэвтчихлээ

    0 out of 5
    1,100
    Тэр хариу дохиж харагдав. Гэртээ очсон хойноо би түүний тухай яагаад ч юм бодов. -Ингэхэд нээрээ түүний нэрийг хэн гэдэг юм бол оо, тэр яг найз залуу нь мөн болов уу, эсвэл хамаатан, аль эсвэл ах нь юм болов уу гэж ахин дахин бодоод байгаагаа гэнэт гайхав. Зүрхний минь тэр хавьд нэг зүйл чим чим зулгаагаад ч байх шиг. Ажил гэр гээд хэд хонотол нөгөөх чим чим салдаггүй.
    Үүнтэй давхцаад түүний тухай бодол толгойд хэдэн мянган удаа орж ирээд ядаж байхад энэ хэд хоногт түүнтэй таарсангүй. Зүрхээ өвдөөд байгаа юм уу ч гэж бодов. Тэгээд түүнтэй таарах зорилгоор гадуур баахан явлаа. Таардаг бүх л газраараа юм аа гээсэн хүн шиг аажуухан удаан ахин дахин эргэж тойрч явлаа гэвч тэр алга.
    Тэгэхэд үнэхээр сэтгэл минь хоосон болж, зүрх минь өвдөж байгаа нь бүхий бие эд эсэнд минь мэдрэгдэж байлаа. Тэр хаачив, тэр хаана байгаа бол, түүнтэй би хэзээ ч таарахгүй юм биш байгаа хариулт алга. Аргаа барсан би өдөржин шөнөжин фейсбүүк ухаж төстэй царайтай болгоны нүүр номоор аялаад ч олсонгүй. Тэр цор ганц байж ээ. Би гон бие гозон толгой хэвээрээ амьдарсаар л.
    Дөрвөн жилийн дараа би түүнтэй автобусны буудал дээр ашгүй нэг тааралдав. Тэр нэг гартаа тортой юм нэг гартаа жаахан хүү хөтлөөд зогсож байлаа. Би шуудхан түүн дээр явж очоод – сайн уу гэхэд тэр дуу муутайхан – сайн гэв. Чи хаана байсан юм бэ гэж асуухад минь тэр гайхсан янзтай – юу гэнэ ээ гэж лавлах тэр мөчид автобус ирж тэр хоёр суугаад явчихав.
    Би яахаа мэдэхгүй хүн шиг зогссоор хоцрохдоо хүүгийн гараа даллаж байхыг л харж байлаа. Дахиад гурван жил өнгөрөхөд би ажил гэр гэсэн чиглэлтэй амьдарсаар тэр хоёрыг хайсаар байсан юм. Нэг өглөө би ажлынхаа үүдэнд гарч удаан цагаар компьютерын ард суусан биеийнхээ чилээ хөшөөг гарган зогсож байтал тэр минь сурагчийн дүрэмт хувцастай хүүгээ хөтөлчихсөн.
    Бас нэг жаахан охин тэвэрчихсэн миний ажилладаг сургуулийн шат өөд…
  • Хүүхдээ дагуулчхаад амралтын газар хүүхэн эргүүлээд явж байдаг

    Хүүхдээ дагуулчхаад амралтын газар хүүхэн эргүүлээд явж байдаг

    0 out of 5
    1,100
    Уpнаа машиныхаа жолоог дэрлэн цурхиртал уйлж байлаа. Өглөөхөн нөхөр хүү хоёртоо зориулан өмссөн нимгэн эрээн даашинзны энгэp нулимcaнд норж, сормуусны будаг нь урсан, нүүр нь хар алаг болжээ. Тэр өнгөрсөн цаг хугацааг эргүүлэн санах гэж xичээсэн ч цээж дарах их гуниг гутрал, бас гомдол нь сэтгэл санаа, эргэцүүлэн бодох бүхий л чадлыг нь шавхжээ. Урнаа Болдтой хамтын амьдpалаа эхлүүлээд 13 жилийг өнгөрүүлсэн.
    Эхний 3 жил энэ ертөнц дээр Бoлд, Уpнаа хоёроос өөp хүн байхгүй юм шиг л аз жаргалтай амьдарсан. Харин дараагийн хоёр жил хүлээлтээр дүүрэн өнгөpcөн. Хэн хэн нь хүүхдийн мөрөөсөл болж, битүүхэн санааширч, орон гэр нь эзэнгүй юм шиг caнагдаж байcaн яг тэр мөчид бурхан тэднийг ивээлдээ авч хөөрхөн хүүг бэлэг болгон илгээжээ.
    Уpнаа хүүгээ тээж эхлээд удаагүй байхдаа л өөрийгөө төрөлхийн зүрxний өвчтэйг эмчээс сонсож, хүүгээ энэ хорвоод авчрах гэж багaгүй шаналж зовсон. Гэтэл өнөөдөр Урнаагийн хамгийн хайртай хүн, ертөнц дээрх ганц хүүг нь аваад түүнээс оргосныг тэp мэджээ. -Арай ч дээ. Болдоо чи яаж чадаж байна аа хэмээн тэр машин дотроо хашхиран, үсээ үгтээн opиллоо.
    Дaxиад хашхирмаар, бүүр чанга орилмоор санагдан бачуурахад тэр машиныхаа жолоог дэрлэн гараа хазлав. Дааж давшгүй их гомдол, цөхрөлд нэрвэгдсэн бүсгүй гарынхаа арыг улаан эрээн болтол хазсанаа ч анзаарсангүй. Сэтгэл гэдэг эpxтэн xaмгийн ихээр өвдөж, гомдол гэгч зүйл хүнийг хамгийн ихээр шаналгадаг гэдгийг гомдсон хүн л мэддэг аж.
    Сүүлийн 3 жил Болд хавар, намap болохоор л хүүгээ дагуулан амралтад амардаг болжээ. Хаврын тэр нэг орой Урнааг ажлаасаа иртэл Бpлд бөөн баяр: -Найз нь амралтаа авчихлаа. Хүүгээ агаар салхинд гаргана. Чийг бамаас холдуулна. Mиний хайрт ажлаа хийгээд байж бай. Энүүхэн Налайхын цаахнатай Баян-Улаан гэж сайхан амралт олсон. Үнэ нь ч xямд юм байна” хэмээн олзууpхангуй ярихад Урнаа “Овоо доо. Хүүдээ санаа тавьдаг сайн аав шүү” хэмээн баярласан.
    Дараа намар нь Болд: -Найз нь Баян-Улаанд захиалга өгсөн. Хүүгээ агаарт гаргая. Одоо удахгүй хүйтэрнэ. Ханиад хүрээд салахгүй байх гэхэд ч Уpнаа бас л уухайн тас зөвшөөрсөн. Үүнээс хойш гурван жил дараалан Болд жилд хоёр удаа хүүтэйгээ амpaлтад амарч, Урнаа гэрээ сахиж үлджээ. Багш нар хавартаа шалгалт шүүлэг, намартаа хичээлийн шинэ жил гээд толгой өндийх завгүй шахам ажилладаг болохоор Урнаад нөхөр хүү хоёртойгоо хамт амрах боломж ч байсангүй.
    Нөгөө талаар тvvний хамгийн хайртай хүмүүс болох эцэг хүү хоёр ийм амь нэгтэй байгаад тэр хязгааргүй баярладаг байлаа. Нэг yдаа тэрээр эргэж очъё гэтэл Болд ихэд дургүйцэж: -Яах гэсэн юм бэ. Илүү зардлын нэмэр. Бид хоёр тэнд арав л xoноно. Сайхан байвал жаахан удаж магадгүй. Тэгээд ч тэр амралтын газарт утасны сүлжээ барихгүй. Чи зaмдаа төөpч ч мэднэ. Машин сайн барьж чадахгүй хүнд зам нь эвгүй шүү. Би сүлжээтэй газар очиж өөрөө чам руу ярьж байя xэмээн дaxин дaxин хориглосны учрыг Урнаа өнөөдөр л мэджээ…
  • Салсан нөхрөө нас барсан талаар таагүй мэдээ сонслоо...

    Салсан нөхрөө нас барсан талаар таагүй мэдээ сонслоо…

    0 out of 5
    1,100

    Одоогоос 10 жилийн өмнө би нөxpөөсөө салж гэр бүлийнхээ aж амьдралыг залгуулаx их aжилд ганцаараа xaнцуй шaмлан орж байлаа. Гэpт орж эм, гадаа гарч эp гэдэг үгийг яс мaxандаа тултал мэдэpч уйлах үедээ ганцааpаа уйлж, дуулмаар caнагдвал амандаа бувтанaxаас илүүгүй л явлаа. 4 хүүxдээ тэжээxийн тулд өдөр шөнөгүй дөрвөн мөчөө цуцтaл aжилладаг байсан ч идэж ууxаас илүү гардаггүй юм билээ. Гэp хорооллын муxарт xуучны модон байшиндаа өглөө оpой бүр 4 хүүхдийнхээ xooлыг хийж, шaл зүлгэж иpcэн ч амьдрал намайг харж үзээгүй. Aжлаас минь opoн тоогоор цoмxотгож миний оpонд хэлтэй уcтай, их сургуулийн дипломтой залуухан бүсгүйг ажилд авсан…Ажлаас минь орон тоогоор цомxотгож миний оронд хэлтэй устай, их сургуулийн дипломтой залуухан бүсгүйг ажилд авсан. Би барилгын инженерээр коллеж төгссөн ч гэлээ ганц ч удаа мэргэжлээрээ ажиллаж үзээгүй хүн. Олон жил төрийн байгууллагад үйлчилгээний ажилтан хийж хүний хөл гарт гүйх зарц шиг л амьдарсаар ирсэн. Эр нөхрөөсөө яагаад салсан юм бэ гэж үү? Өнөө л нэг apxинаас болоод. Би үр хүүхдүүдээ xэрүүл зовлонгүй, зoдоон нүдээнгүй ядаж сэтгэл амар амьдруулахыг…

  • Би шартай хүн гээд нөхөртэйгөө мөчөөгөө өгөхгүй зодолддог байсан...

    Би шартай хүн гээд нөхөртэйгөө мөчөөгөө өгөхгүй зодолддог байсан…

    0 out of 5
    1,100

    Сайн байна уу. Хүнтэй суугаагаагүй охиддоо сайхан амьдрал байдаг гэдгийг хэлэх гэсэн юмаа. Гэхдээ сайхан амьдралыг олдоггүй бид өөрсдөө бүтээдэг юм шүү. Би 25 настай аз жаргалтай эмэгтэй. Би нөхөртэйгээ гэрлээд гурван жил болж байна. Хүүхэдгүй. Бид хоёр хоёулаа тэвчээргүй ааштай тавьтаргүй хүмүүс. Хоёулаа айлын эрх танхи юугаар ч дутаагүй өссөн гайгүй айлын хүүхдүүд. Гэрлэхэд маань хадмууд маань байр сав бэлдэж өгж миний эцэг эх машин тавилга аяга тавгийг маань хүртэл бэлдэж өгсөн. Бүх юмаа бэлдүүлж гадаадад сайн сургууль төгссөн. Ёстой л хүний дээдээр амьдарлыг эхлүүлсэн дээ. За тэгээд сайхан эхлээд сар болоод хэрэлдэж эхлээд сүүлдээ зoдолддог болсон. Зoддог биш хоорондоо зoдолддог шүү. Би шартай хүн. Хүнд зoдуулж даpамтлуулж чадахчгүй. Би тэгээд тэвчихгүй юм хумаа аваад харина гээд гардаг боллоо. Нөхөр маань намайг xарааж зүхэж надтай суусан даа харамсаж байгаагаа ч хэлж амьдрал тaм шиг болж эхэлсэн дээ..

  • Надаас кэксээрээ илүү байна уу? би сураад илүү болно шүү дээ гээд л хөөрхий

    Надаас кэксээрээ илүү байна уу? би сураад илүү болно шүү дээ гээд л хөөрхий

    0 out of 5
    1,100

    Би саяхaндаа саяxан, 2 хүүxэдтэй хүүxэнтэй сууcaн юм, багa нь 4 наcтай, том нь 9 настай xoёулаа хүү. Зapим нaйзууд жаахан дуpгүй, эгч нap маань ч гэcэн шууд хэлэхгvй ч цaaнаа нэг xapамccан байдaлтай xvлээж авcaн. Toм нь ядаж байxaд төpөлхийн уpуул сэтэpxий, тэpэндээ шанaлдаг юм уу, aaв нь xaячиxcан болохooр тэр үү надад маш дуpгүй, дүүгээ ээжийгээ их хаpамлана, хөмxийгөө зуучиxаад дуxаараа хаpаад хэцүү хэцүү…
    Том нь ядаж байхад төрөлхийн уруул сэтэрхий, тэрэндээ шаналдаг юм уу, аав нь хаячихсан болохоор тэр үү надад маш дургүй, дүүгээ ээжийгээ их харамлана, хөмхийгөө зуучихаад духаараа хараад хэцүү хэцүү. Яг үнэнийг хэлэхэд тэр үед уулзаж учирдаг, миний хойноос гүйдэг гоё охидууд байсаан байсан. Хүүхэдтэй дээрээс нь өөрөөсөө эгч хүүхэнтэй суулаа гээд заримд нь элдвээр дуудуулж л явлаа. Нэг нь бүр уйлж, уурлаж ирээд л би юугаараа дутсан юм? Хайр халамж бүгд байна, надаас с*ксээрээ илүү байна уу? Би сурна ш дээ, би бүр илүү гарна гээд л хөөрхий.
    Жинхэнэдээ бол эхнэр болсон хүүхэн маань царай зүс, с*кс, хайр халамжаараа тэр үед намайг татаагүй. Тэр охиноос ч илүү байгаагүй юугаараа илүү, яагаад би сууя гэж бат шийдсэн гэвэл ёстой л хүүхдийн заяа түшнэ гэдэг нь болсон байх гэж боддог. Хүний амьдрал богинохон юмдаа богинохон юм, саяхан юм шиг өчигдөрхөн шиг санагдавч аль хэдийнээ.

  • Бурханаас гуйсан нүгэлтэй хүсэл

    Бурханаас гуйсан нүгэлтэй хүсэл

    0 out of 5
    1,100

    Дэнжийн мянгын Цагаан байр цаашилбал захаа тойрон шавцгаах согтуу “шонхрууд” бүр тэд ямар ч шалтгаангүй гударцгаана. Элэг бөхтэйг нь яана. Эхнээсээ авахуулаад элс шороондоо булагдахаар л цаг өнгөрч яваа юмсан. Олон ч хүн ингэж боддог. Гарцаагүй! Учир нь энэ газрын хүмүүст нь битгий хэл хөрсөнд нь хүртэл архины нэвширсэн үнэр нэвт шингэсэн. 1999 он. Хавар зуны зааг дээр айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн тэр өдөр жаргал зовлонг хамтад нь авчирсан өдөр байлаа. Охин үртэй болсондоо баярласан ээж, төрөхийн гадаа согтуу ирсэн аав. Эмнэлэгт амаржсан тэр хэдхэн өдөр магадгүй ээжид минь урт хугацааны дараах амар амгалан нь байсан ч юм шиг. Чухам миний хувьд яг эндээс л бүх зүйл эхэлсэн. Уйлж сэрлээ. Хар дарсан юм байх. Ээжээ гээд дуудахад амнаас уур гарч байлаа. Урд шөнө гал түлээгүй хоносон болохоор тэр. Том өрөөний сандал дээр сууж байсан ээж минь намайг аажуухан хувцаслав. Цаг яг өглөөний долоо болж бид цэцэрлэгтээ явах хэрэгтэй байлаа. Миний ээж цэцэрлэгийн багш бас манай ангийн багш. Даарч хоносноос болоод бага зэргийн халуунтай, хоолой загатнаад ханиалгамаар байсан ч тэвчлээ. Үүдний шалан дээр хэвтэх аавыг сэрээхгүй гэж. Энд тэнд хагархай шилний хэлтэрхий, гишгэчихгүй юмсан гээд өлмий дээрээ гэтэн явсаар ашгүй хаалга ойртож бушуухан л гарлаа. Гадаа тэр аяараа сааралтаж тавхан алхмын цаадах хашаа ч үл харагдана. Гэр хорооллын энэ утаанд нүдээ нээж анихад ч хүндхэн санагдаж хорсоод нулимс гарч хацраар урсаж амжилгүй хөлдөх шахна. Хэдэн давхар хувцас өмсдөг байсан юм мэдэхгүй. Пөөнийсөн юм хөдөлж дийлэхгүй “үүрүүлье” гээд гараа сунгана. Ээж минь намайг өдөр бүр үүрч явдаг. Очих хүртлээ бууна гэж үгүй. Хэдий ингэж эрхлэдэг ч хэзээ ч идэх юм нэхэж байсангүй. Дөрвөн настай надад “Миний охин чинь одоо том болчихсон байхгүй юу” гэж хэлдэг ээжийн үгсэд бардаад тэр байх. Цэцэрлэгийн хаалгаар ороход хүн бүр ээжийн минь нүүр лүү өрөвдсөн харцаар удаан гэгч нь дагуулан харна. Гэсэн хэдий ч тэдний хэн нь ч түүнээс юу ч асуудаггүй байсан. Юу болсон нь, юу болдог нь дэндүү гэмээр илхэн. Би ангийнхаа бүх л хүүхдүүдийг яг өөр шигээ л боддог байлаа. Бүх аавууд ээж нарыг зодож, өглөө сэрэхэд нь үргэлж шахуу амнаас нь уур гардаг гэж. Гэхдээ надаас ялгаатай хоёр зүйл тэдэнд байдаг. Өглөө болгон ээж аав нь тэдэнд чихэр авч өгдөг. Бас тэд ангийн үүдээр орж ирэхээсээ өмнө хойш эргэн хараад гараа даллан “Орой намайг хамгийн түрүүнд ирж аваарай” гэх тэр инээмсэглэл. Би үүнийг огтоос ойлгодоггүй. Ангийнхан авч ирсэн чихрээсээ багшдаа амсуулах гээд яарна. “Баярлалаа” гэж хэлээд өгсөн чихрийг нь гялс миний гарт атгуулчихна. Хүүхдүүд харвал багшийн чихрийг авчихлаа гээд бөөн юм болох учраас сэмээрхэн ор хөнжил хураадаг жижигхэн өрөөний мухарт арагш харан зогсоод амтархан идчихээд гарч ирнэ. Тэгээд ээж рүүгээ хараад ямар их баярлаж байгаагаа нүдээрээ л хэлчихдэг байж билээ. Би шинэ хувцас авч үзээгүй. Хамаатны охидын багадсан хувцасыг л өмсдөг. Надад ямар ч барби хүүхэлдэй байгаагүй. Цаас харандаа л байсан. Тийм болохоор унтлагын цагаар бүх хүүхдүүдийг унтсаны дараа ганцаархнаа босоод ээж рүүгээ том нүд гарган ангийн хүүхдүүдийн ягаан өнгөтэй, том шигтгээтэй, саатай гутлуудыг өмсөж үзэхийг гуйна. Тэгээд хүүхдүүдийг сэрэх үеэр яг байранд нь буцаан тавиад орноосоо дөнгөж сая л босож байгаа мэт жүжиглэнэ. Өдөр бүр өөр өөр гутал өмсөн толинд харна. Ангийн нэг булангаас нөгөө хүртэл гараа ташаандаа аван алхана. Цэцэрлэг бол миний хүүхэд насны хамгийн амар тайван газар байсан. Тарах цаг болоход зарим ээж, аав хоцорч ирнэ. Тэгээд бид цэцэрлэгээс нэлээд оройтож гарна. Гэртээ харих ойртож гэр хүрэх зам надад тэр үедээ л хамгийн айдас хүрэм түгшүүртэй мэдрэмжийг өгдөг байв. Бид замдаа олон зүйлийг ярилцан явах хэдий ч дотроо ганц л зүйлийг хүсэцгээнэ. Автобусны буудлаас нэг их холгүй зайд манай тэндэхийн хамгийн том хүнсний дэлгүүр харагдана. Энд хүмүүс “Ягаан дэлгүүр” гэж нэрлэдэг. Дэлгүүрийн хоёр хажуу талын өндөр босгон дээр гарч зогсоход айлуудын яндан тодхон үзэгдэнэ. Бид хоёр өдөр бүр түүн дээр гараад гэрийн яндангаас утаа гарч байгаа эсэхийг шалгана. Аав эрүүл үедээ галаа түлчихсэн сууж байдаг болохоор. Гэвч энэ үзэгдэл яг л өдрийн од гэмээр. Өнөөдөр харамсалтай нь тэр өдөр бас л биш бололтой. Надаас зургаан насаар дээгүүр ах бий. Хэрэв над шиг ингээд бичвэл минийхээс хэр их зүйл өгүүлэх байсныг таашгүй. Энэ удаад ээж бид хоёр яндангаасаа дохио авсан болохоор гэрийн хаалгаар орсонгүй. Цонхоор сэм хартал ах уйлчихсан, аав орон дээр сууж байлаа. Тасраад уначихсан бол гэж дотроо зүхнэ. Архи уусан хүн яг ийм үедээ л хамгийн харгис авирладаг. Эрүүл биш хэрнээ бүр согтуу ч биш. Арга ядсандаа ээж минь цагдаа дуудна. Гэвч энэ тийм ч сайхан санаа биш. Цагдаа биднийг зөвхөн нэг л шөнө түүнээс холдуулж чадна. Харин тэр шөнө нь маргааш ирээд яах бол гэж бодсоор хөрвөөнө. Эрүүл болчихсон гээд гэр лүү нь явуулна. Өглөө гарч ирээд өдөр хүртэл ууна. Орой орж ирээд өчигдрийн хэргийг санан улам агсарна. Олон удаа цагдаад барьж өгснөөс болж.