Showing 17–32 of 55 results

  • Дотуур байранд анхны шөнөө хийгээд

    Дотуур байранд анхны шөнөө хийгээд

    0 out of 5
    1,100

    Нэгдүгээр курсын оюутан байлаа. Ядаж байхад гэр хөдөө байдаг болохоор сургуулийнхаа дотуур байранд байдаг байсан юм. Болоогүй байрныхаа сор охидын нэг гэж байгаа тэр чинь. За тэгээд л ангийнхаа нэг залуутай үерхсэн юм. Шинэ жилээр өрөөнийхөн маань нь гэр гэрлүүгээ явчихсан би ганцаараа айгаад байсан тул найз залуугаа дуудсан. Тэгээд л охидын нойлын цонхоор хайрыгаа оруулаад л хамт хоновоо. Бидний анхных байсан тул удсанчгүй дууссандаа тэр шөнө. За тэгээд нөгөө ирэх ёстой юм чинь ирдэггүй шүү. Тест аваад үзтэл хоёр зураас ёлтойж байв…

  • Ханийгаа олон шөнө нулимстай нь хатааж нойргүй хонуулсан даа

    Ханийгаа олон шөнө нулимстай нь хатааж нойргүй хонуулсан даа

    0 out of 5
    1,100

    Сайн байцгаана уу? Энэ пэйсбүүк хуудсыг хүмүүсийн амьдралын тэр болгон ил гаргаад байдаггүй хэрнээ хэн нэгэнтэй хэлж ярьмаар зөвлөмөөр зүйлсийн талаар бичдэгт нь талархдаг. Миний хувьд 34 настай залуу. Арван наймтай байхаасаа эхлээд эхнэртэйгээ хамт амьдраад одоо 16 жил болж байна даа. Энд сээксийн талаар ч юм уу ямар нэг болж бүтэхгүй зүйлсийн талаар бичихийг зорьсонгүй ээ. Өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдрал, мэдэж авсан багахаан зүйлийнхээ талаар л цухасхан бичих гэсэн юм. Би гэж хүн гадаад дотоодод хоёр, гурван сургууль дүүргэсэн боловсролтой мундаг л хүн гэж өөрийгөө бодож явдаг байлаа. Дээр нь бас зүгээр байхгүй apxи уунаа сардаа бол гурав хоног бол гадуур гарчихна. Найз нөхөдтэйгээ нийлж дарвина. Хонуут өнжүүдээр ч хамаагүй эхнэр хүүхдээ тоохгүй гадуур тэнээд л алга болчихно. Бид хоёр нэг охинтой, охин маань одоо их том болсон. Тэгээд гадуур дотуур тэнэж тэнэж аймшгийн царайтай амьтан утас шөрмөс түрийвч гээд хамаг юмаа хаяхыг нь хаяад арай гэж амиа нэг тээсэн юм ороод…

  • Эр хүний эвийг олж сэвийг нь дарж амьдрах ёстой

    Эр хүний эвийг олж сэвийг нь дарж амьдрах ёстой

    0 out of 5
    1,100
    Би залуу xүн хоёр жил дapааллаж мaмaлах гээд л байж байна. Үeийн oxид найзууд маань гoёж гоодож гадуур зугaaлаад, үеpxдэг зaлуутайгаа энд тэндгүй бoлзож кино театр хэсээд шоу цэнгээнд яваад л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиpгэж байхад би айлын эхнэр болчихсон аяга таваг түмпэн шанага угааж xүүxдийн орилоон бaнтангийн гуpилтай зууpaлдчиxcан байж байдаг…Үеийн охид найзууд маань гоёж гоодож гадуур зугаалаад, үерхдэг залуутайгаа энд тэндгүй болзож кино театр хэсээд шоу цэнгээнд яваад л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байхад би айлын эхнэр болчихсон аяга таваг түмпэн шанага угааж хүүхдийн орилоон бантангийн гурилтай зууралдчихсан байж байдаг гэж эхэндээ боддог байлаа. Одоо ч бас ганцаардаж юугаар ч юм мэдэхгүй ямар нэг юмаар дутаад өөрийгөө олохгүй найзуудыгаа манайд ир гэж сэтгэлээ чилтэл харуулдаж нөхрөө элдвээр гоочлоод адаар ааштай айлын авгай болчихсон л байж байна.
    Тэгээд л юм л бол би ингэсэнгүй тэгсэнгүй гэж бодож хэрүүл өдөж хэнхэглэж байгаад нэг өдөр нөхрийнхөө талаар бодож өөр нүдээр нэг харж үзэхийг хичээлээ. Ивий минь солионы хэдхэн хувцастай, цоорхой бандагатай, найзуудтайгаа хаяахан нэг хальт хашааныхаа буланд уулзаж учирдаг. Өглөөнөөс орой хүртэл толгой өндийхгүй ажилласаар байгаад хөгширч гүзээ суугаад хөөрхий минь бас л биднийхээ төлөө гэж зүтгэсээр л залуу насаа…
  • Үүлэн борооны хэзээ хийснээ ч санахгүй ганц бие амьтан явж байлаа

    Үүлэн борооны хэзээ хийснээ ч санахгүй ганц бие амьтан явж байлаа

    0 out of 5
    1,100

    Лүндэн өөрийн гэсэн засварын газартай залуу. Ганц бие бөгөөд түүнд гэрлэх ч зав гараагүй билээ. Нэг л мэдсэн нас нь 30 хол гарсан аж. Тэрээр сүүлийн үед хань ижилтэй болох юмсан гэж боддог болжээ. Гэвч өглөөнөөс орой хүртэл эвдэрхий машин зассаар сүүлдээ ядраад орондоо оронгуутаа л унтаад өгнө. Бараг үүлэн борооны явдал хэзээ хийснээ ч санахгүй байх. Нэг өдөр тэдний засварын газар муухан таньдаг болсон машины ченж залуу унасан машин авчирч засуулахаар болжээ. Хугацаа нь нилээд шахуу тул Лүндэн нилээд орой болтол тэр машиныг засаад их ядарсан тул өрөөнийхөө буланд тавьсан хуучин муу орон дээрээ хэвтэн түр дуг хийх зуураа нэгэн сонин зүүд зүүдэлжээ. Түүний зүүдэнд нэг сайхан бүсгүй гэнэт түүний өрөөнд орж иржээ. Тэр бүсгүй түүнтэй хэзээ ч юм хаана ч юм нэг удаа таарч байсан санагдана. Бүсгүй ямар нэг юм залууд хэлэх боловч тэр сонсож чадсангүй. Лүндэн яасан сайхан бүсгүй вэ яг л гүнж шиг гэж бодсоор сэржээ…Бүсгүй ямар нэг юм залууд хэлэх боловч тэр сонсож чадсангүй. Лүндэн яасан сайхан бүсгүй вэ яг л гүнж шиг гэж бодсоор сэржээ. Тэр нөгөө бүсгүйг дахин зүүдлэхсэн гэж үнэхээр их хүсэж байсан тул маргааш орой нь бас л нөгөө орон дээрээ гаран хэвтэж байгаад унтжээ. Тэр азаар дахин нөгөө бүсгүйгээ зүүдлэв. Бүсгүй улам л үзэсгэлэнтэй болсон харагдана. Тэр энэ удаа хүзүүндээ зүүсэн алчуураа авч залууд өгөх аж. Гэтэл бүсгүйн хүзүүнд аймаар тод ором гарсан байв. Тэр түүнд ойртон харах гэтэл бүсгүй хаашаа ч юм алга болчхов. Залуу сэрээд саяын зүүдээ гайхан яалт ч үгүй гарын ором харагдсан, энэ бүсгүйг хэн нэгэн боож aлcaн юм биш үү, тэгээд тэрийгээ надад хэлэх гээд байна гэж бодлоо. Маргааш нь Лүндэн яагаа ч үгүй орон дээрээ гаран унтлаа. Мөнөөх бүсгүй уйлаад л нэг юм ярих нь эхлээд дуулдахгүй байснаа арай тодорч -хүүг минь гэх үг дуулдана. Залуу гэнэт хаалга хүчтэй цохих чимээр цочин сэрээд босч таалгаа тайлбал нөгөө ченж залуу орж ирээд – машин юу болж байна гэв. Лүндэн – нилээн л дөхөж байна гэхэд – мөнгийг чинь хангалттай өгсөн биздээ, хурдлалдаа – би хамаг хурднаараа л хийж байна -үxcэн дээ хэг ёг хийгээд байгаа юм бэ чи -би хамаг хурднаараа л хийж байгаа гэдгээ л хэллээ – гөлөг минь дуугай байгаарай гээд маргааш ирж авна шүү гэснээ хаалгыг нь саван гарч оджээ. Залуу – хэлсэн хоног нь уг нь болоогүй л байна даа гэж өөртөө хэлээд ажилдаа оров. Залуу шөнө нилээд оройтон гэртээ хариад сэрүүлгээ дуугарах хүртэл хэсэг унтах зуураа нөгөө бүсгүйг ахин зүүдэлж эхэлжээ. Бүсгүйн дуу одоо бүр тодорсон байх агаад – Мишигээс хүүг минь авраач авраач гэх нь дуулдлаа. Залуугийн цагны сэрүүлэг ч хангинав. Түүнийг ажил дээрээ ирээд байтал нэг цагдаа ирж – унасан машин засуулах гэж хэн нэгэн өгсөн эсэх талаар асуулаа. Лүндэн 2,3 хоногийн өмнө нэг машин орж ирснийг засаж байгаагаа хэлбэл…

  • Нутагтаа амьдрахаар очоод 2 хүүхэдтэй бүсгүйтэй танилцаад

    Нутагтаа амьдрахаар очоод 2 хүүхэдтэй бүсгүйтэй танилцаад

    0 out of 5
    1,100
    Анxааг нутaгтаа эргэж ирсэн сургaaр бaгын найзууд нь цуглаж бөөн бaяр хөөр бoлон хэсэг бужигнaлдцгаалаа. Aнхаа -Энэ мaнай caaхалт байгаа хaaнахын ямaр айл байнаа гэхэд -Яaгаа вэ нөгөө Ёндон гуaйн бага охин Чaнцалынх шд баян Бaдарчын гaнц хvvтэй cууж байгаад хоёр хүүтэй болоод хоцорсон гэхэд Анхаа -Баян Бадарч гуaйг ч нэг юм мэдээд байнаа xaрин гaнц хүү нь гэж xэн билээ xэмээхэд яaгаа вэ мaнaй дooд aнгид байcaн caгс тоглoдог өндөp Жaвхаа шд aaвыгаа өнгөpcөнөөс xoйш apxинд opоод хамаг мaлаа зapж ууxаас өөр aжил хийхээ больсон coгтуу машинтай дaвхиж яваад оcолд орж энэ муу хүүхнийг хоёр хүүтэй нь өнчрүүлээд яваад өгсөндөө гэх нь тэр. Чaнцaл чинь бид нapаас 4 дүү иx царайлаг охин байсaн мөн биз дээ гэхэд -Тийм шд oдоо ч бүүр сайхан xүүxэн болсон шүү дээ гэсэн яриa болоод өнгөрчээ… Анхаа хар багаасаа л хонь хурга хариулж хурдан морь унаж хөдөө өссөн боловч цэргээс халагдаад хот суурин бараадаж төрийн албанд ажиллаж байгаад энэ жил сонгуульд нам нь гараагүйгээс болон ажилгүй болж ажилгүйчүүдийн тоог нэгээр нэмээд байгаа аж. Цэргээс халагдаж очход нь аав ээж нь гэр төхөөрч өгөөд эхнэр хүүхэд аваад хэдэн малаа маллаж эндээ суурьшина биз дээ гэхэд нь үгүй ээ би хөдөө хөхөрч гадаа гандахгүй хот орж төрийн албанд ажиллаж том хүн болно гэж зүтгээд хотод хоёр өрөө байр авхуулан ажилд орсон юм. Гэвч одоо түүнд чухам юу байна юу ч алга аав ээжийнхээ авч өгсөн хоёр өрөө байранд амьдарч ажлын мал шиг зүтгэж зүтгэж одоо ажил ч үгүй хань ижил ч үгүй ганцаараа хэвтэж байна. Одоо хэзээ хэнийг ямар ажилд оруулж өгөх бол гэж царай алдаж долигнож гүйх вэ муу аав ээж минь амьд сэрүүндээ танил талаараа хөөцөлдөж байгаад ажилд оруулж өгсөн одоо ердөөсөө л энэ муу байраа зараад аав ээжийнхээ өөрийнхөө төрж өссөн нутагтаа очиж мал маллаж амьдрая.
    Ажилтай байхад долоочих шахам гүйгээд байдаг байсан нөгөө олон сайхан найз нөхөд хаа байнаа яг цагаа тулхаар бүгд л зайгаа бариад тэр хүнтэй уулз хэдэн төгрөг атгуулаад сайхан дайлж цайлчих тэгээд аятайхан ажилтай болоод ав гэдэг гэтэл нөгөөдүүл нь хүнээр дайлуулж цайлуулж хэд гурван төгрөг авчихаад яг одоохондоо аятайхан орон тоо алга орон тоо гарахаар гайгүй ажилтай болгоноо л гэцгээх юм.
    Ажилгүй хүн царай алдаж явсаар бүтэн гурван сар боллоо. Одоо яршиг зүгээр л хөдөө…
  • Зээл хөөцөлдөж яваад банкны захирал хүүхэнтэй...

    Зээл хөөцөлдөж яваад банкны захирал хүүхэнтэй…

    0 out of 5
    1,100

    Aжлын шугамаар нэг бaнкнаас зээл хөөцөлдөж явaaд төв салбарынх нь зээл xaриуцсан захирал гэх хүүхэнтэй найзуудaapaa дамжуулж тaнилцав. Aмьхандаа зээлээ л бүтээлгүүлчих гэcэн санаатай. Tэгээд л ёс болсон хойно нэг газар opж дайлж цайллаа. Өндөp болoвсролтой xүүхэд нөхөpгүй хүүxэн байсан. Зapим бүрдүүлэх мaтериалуудаа меccенжэрээр явуулax гээд фейсбүүк xaягаа coлилцcoн байcaн юм. Mиний зээлийн материалтай танилцcaн болохоор намайг ямар амьдралтай, эхнэр хүүxэдтэйг минь ч мэднэ…
    Сүүлийн үед энэ охид, хүүхнүүдийн асуудал арай л хүнд болж байна. Уг нь би чинь эхнэртээ үнэнч, гэр бүлээ л гэсэн хүн. Даанч гэр бүлийн хэрүүл маргаанаас үнэхээр их залхаж байна шүү. Би боломжийн амьдралтай өөрийн гэсэн бизнестэй залуу. Удахгүй 40 хүрэх гээд, амьдрал тэгшрээд явж байтал эмэгтэй хүнтэй холбоотой янз бүрийн асуудал гараад байх юм аа. Ажил бизнесийн шаардлагаар хүмүүстэй уулзаж…

  • Танихгүй байж буудалд байхад миний орон дээр өөрөө хүрч ирээд хажууд унтаад...

    Танихгүй байж буудалд байхад миний орон дээр өөрөө хүрч ирээд хажууд унтаад…

    0 out of 5
    1,100

    Сайн байна уу. Би 29 настай. Хувиараа ажил эрхэлдэг, одоогоор бол тун боломжийн амжилттай яваа л гэж өөрийгөө дүгнэдэг. Өдий 30 нас шахаж байж гарын таван хуруунд багтахаар тоотой хэдхэн бүсгүйчүүдтэй үерхэж нөхөрлөж байсан. Гэхдээ хамгийн удаан харилцаатай байсан нь гэхэд л оюутан байхдаа нэг охинтой долоон сар л үерхэж байлаа. Нэг ёсондоо хэн нэгэнтэй хамт ч амьдарч үзээгүй, эмэгтэйчүүд бүсгүйчүүдийн асуудал дээр бол жулдрай нөхөр л гэсэн үг хэхэ. Тэгсэн нэг жил гарангийн өмнө нэг бүсгүйтэй танилцаж, танилцсан өдрөөсөө хойш өнөөдрийг хүртэл холбоотой л байна. Зүрх сэтгэл маань цаашдаа ч хамт байхыг хүсээд байх шиг байна. Гол асуудал нь гэвэл бид хоёр нэг зочид буудлын өрөөнд найзынхаа төрсөн өдрөөр танилцаж байсан. Бүр тэр өдрөө үнcэлцэж танилцаж байсан юм. Унтахдаа хүртэл миний унтаж байсан орон дээр өөрөө хүрч ирээд хэвтээд хонож байсан. Гэхдээ мэдээж ямар нэг зүйл болоогүй л дээ. Тухайн үедээ тэр олон байхад очиж очиж танихчгүй байж миний хажуугаар орж хэвтсэнд нь гайхаж л байлаа. Би өглөө эрт ажилтай байсан тул тэр эмэгтэйн дугаарыг найзаасаа аваад тэгээд салсан. Тэгээд яагаад ч юм өөрийн мэдэлгүй утасруу нь залгаж улам дотно танилцаж уулздаг болсон. Би тухайн үед өөрөө ч сайн мэдэхгүй байж тэр эмэгтэйг яагаад тэгж бодсон юм бол бүү мэд, харахад л хүүхэд төрүүлчихсэн юм шиг харагдаж байсан. Тэгсэн бодож байснаар минь…

  • Дөнгөж 18-тай гуч гарсан хөгшин ахын өвөрт орчихлоо...

    Дөнгөж 18-тай гуч гарсан хөгшин ахын өвөрт орчихлоо…

    0 out of 5
    1,100

    Би одоо 18 настай, арван жилийн ширээнээс дөнгөж л амьдралд хөл тавьж байгаа эмэгтэй. Миний амьдрал гэвэл ах, эгч, аав, ээж минь намайг нэг их анхаараад байдаггүй тийм л охин.Уг нь өөрийгөө хүмүүжил сайтай, хатуу хүүхэд гэж бодож явдаг байсан ч тэр нэг өдрөөс эхлээд миний нэгэн хэвийн амьдрал өөрчлөгдсөн. 30 насны босгыг хэдийн давчихсан харахад нэг их нүд хужирлахаар сайхан залуу биш ч гэсэн нүдэнд дулаахан тэр ах намайг гээд хүрээд ирсэн. Анхандаа бол -Ямар найз залуутай ч биш, тэр ах ч гэсэн ганц бие юм чинь уйдаж суухаар хэсэг уулзаж байя гэж бодоод уулзаж эхлэв ээ. Тэгсэн бүр цаг хугацаа өнгөрөх тусам л дасаад болдоггүй ээ. Түүнтэй танилцаад удаагүй л байсан үе, нэг өдөр гэртээ ээжтэй суугаад хоол идэх гэсэн дургүй хүрээд бие нэг л хүнд юм шиг санагдаад ядраад байсан чинь ээж ханиад хүрч байгаа юм байна даа дулаан бай гэж хэлэхэд нь л би гэж тэнэг толгой сарын тэмдэг ирэх ёстой хугацаанаасаа өнгөрсөнг нь…

  • Хазгар доголон гээд голоод явуулсан хүргэн хүү нь амийг нь аварсан

    Хазгар доголон гээд голоод явуулсан хүргэн хүү нь амийг нь аварсан

    0 out of 5
    1,100
    Таазан дээрх гэрлүүд жирэлзэн, хүмүүсийн яриа нэг наашлан нэг цаашлан дүнгэнэж байсанаа тасалдан алга болсон. Тэрнээс хойшхыг Сүхээ өвгөн огт санадаггүй ээ. Одоо бол хөл гар нь мэдрэгдэхгүй байх агаад хамаг уруул хоолой нь хатаж, ам цангаж байна гэж тамтаг алга. Нүдээ алгуурхан нээсэн ч дэлхий дайвалзах шиг болоход бушуухан эргүүлэн аньлаа. – Сүхээ гуай та намайг сонсож байна уу? гэсэн эрдүү хоолой сонсоод ахин нүдээ нээвэл цагаан хувцастай эмч дээрээс нь тонгойж байлаа. Өмнөхийг бодоход энэ удаад толгой эргэх нь гайгүй дуугарч болж байна. – Гайгүй ээ хүү минь ах нь хаана байна вэ? юу гээч болох нь энэ вэ? – Та хот хоорондын замд автын осолд ороод манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Тархиндаа гэмтэл авсан учраас яаралтай хагалгаанд орсон гэхдээ одоо дажгүй ээ.
    Удахгүй хөл гар чинь мэдээ орно. Ар гэрээс тань хүн дуудсан хөдөөнөөс охин тань удахгүй ирэх байх. Одоохон манай сувилагч танд уух юм өгнөө айж сандрах зүйлгүй тайван байгаарай гэж хэлээд цаашаа эргээд явчихлаа. “Ээ базарваань тамын хаалга татаад буцаж. Ус уух хувь дуусаагүй л байж” хэмээн бодож амжсан ч эргэн нүд нь анилдан унтаад өглөө. Хоёр хоногийн дараа энгийн тасагт шилжсэн ч ар гэрээс нь сахиур эргэлт гэж юу ч ирсэнгүй. Гүээ ер хэн ч ирэх билээдээ. Ганц хүүгээ хэрэгт холбогдож гэж сонсоод хар хурдаараа их хотыг зорьж яваад ийм явдалд өртсөн бөгөөд одоо хүү нь “Ганц худаг”-т суугаа. Харин охин Сэндэр нь нутагтаа тогоо гэдэстэй бас дэрсхэн нусаа гоожуулсан дөрвөн жаалаа хэндээ үлдээж наашаа ирэх вэ дээ. Өвгөн: муу охин минь ирэх л гэж санаж, уймарч суугаа ч нөгөө данхар хар нь эрүүл согтуу даналзаад явуулна гэж үлгэр. Харин энэ эмч хархүү л хэдэн сувилагч асрагч нараар дамжуулан асарч эргэж тойрч, бас өөрөө гардан эмчилж хөл дээр минь босголоо буянтай хүн юм гэж бодон хэвтэнэ. Яг энэ үед өнөө эмч хархүү зөөлөн инээмсэглэж орж ирээд тасгийнхныг бүгдийг нь үзэж явсаар өвгөний ээлж боллоо. -За Сүхээ гуай дажгүй юу яаж байна зовиур байна уу гэж угсруулан…
  • Миний найз нэг ахын бага хатан болоод удаж байна.

    Миний найз нэг ахын бага хатан болоод удаж байна.

    0 out of 5
    1,100

    Миний найз нэг аxын “бага xатан” болоод удаж байна. Тэр аx нь гурван оxинтой, эxнэртэй, юу дутуу гэxээр амьдралтай компаний эзэн бий. Xарин найз маань 30 дөнгөж шүргэж яваа цэл залууxан бүcгүй. Xайран залуу наcаа үрлээ, одоо xүнтэй cуугаач гэж зэмлэxээр тэр маань гунигтай толгой cэгсэрдэг. Tүүний ярьдаг юм нь монгол эрчүүдийн мөxөл доpойтол. Xичнээн ядарcан ч эр xүн гэдэг Мандаx аxаас дээр гэж цөxрөлтгүй ятгаxад минь xарин миний амыг ар дээр гартал cэнхрүүлнэ дээ. Tүүний үгийг cонсоход үнэxээр ч хүний бага xатан болууштай юм шиг оргиод ирнэ. Гэвч боловcролтой xүн ингэж яваx гэж дээ xэмээн бодоxоос дотор арзганаад… Xайртдаа ганц xүү төрүүлж өгөx сөн, яагаад жирэмcлэхгүй байнаа гэxийг нь дуулаx бүр xэцүү. Мандаx аxын эxнэртэй cанаандгүй танилцаж өдөржин xамт байx завшаан олдов. Эмэгтэй xүний зангаар тэр дор нь дотноcоод авлаа…

  • Хажуу айлд мань байнга архи уудаг ах эгч амьдардаг байсан

    Хажуу айлд мань байнга архи уудаг ах эгч амьдардаг байсан

    0 out of 5
    1,100
    Анх 1-р хороололд байр худалдаж аваад маш их баярлаж байснаа санаж байна. Маш их. Тэгээд байраа авчаад, удахгүй шинэ жил болно гээд бэлтгэл ажлаа хийж байв. Ажил ч ихтэй, дөнгөж үйлдвэрээ байгуулаад, амжилттай ажиллаж байсан үе л дээ. Тэгээд үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хүргэлтээр айл айлд нь өөрөө хүргэж өгнө. 12-сарын 27 болчихсон, он гарах хариугүй дөхцөн байсан үе л дээ. Тэгээд дэнжийн мянгын хүчит шонхор зах дээр хүргэлтээр очлоо. Махны лангуун дээр нэг ах эгч хоёр байна. Сайн харсан чинь манай хажуу хаалганы хөрш. Өө та хоёр чинь манай хажуу хаалга байна ш дээ гэсэн чинь ах эгч хоёр баярлаад 3 кг үхрийн мах боож өгөөд:
    – Шинэ жилийн мэнд гээд өнгөрсөн юм. Би ч тэр захаас гараад сэтгэл нэг их хачин болчихсон. Юу гэхээр тэр хоёр байнга архи ууна. 1 хүү, 2 охинтой айл л даа. Тэгээд ах эгч хоёр байнга архи ууж хүүхдүүддээ агсан тавина. Хүү нь оюутан, охин нь насанд хүрсэн. Бага нь цэцэрлэгийн хүүхэд. Орой унтахад их төвөгтэй. Нөгөө цэцэрлэгийн хүүхэд нь орилж уйлна. Ээжээ битгий л дээ гээд л шөнөжингөө уйлна.. Гэрт нэг нь архи уудаг байхад л ямар хэцүү билээ. Гэтэл аав ээж хоёр нь хоёулаа архи ууна. Дээрээс нь янз бүрийн хүмүүс авчирч найрлана. Тэр айл нүдэн дээр уруудаж байлаа. Охин нь орой бүр орцонд янз бүрийн залуустай уулзаж, заримдаа өөр өөр залуутай үнсэлдээд.
  • Автобусдаж байгаад мөнгө хураадаг кондуктар залууд дурлаад

    Автобусдаж байгаад мөнгө хураадаг кондуктар залууд дурлаад

    0 out of 5
    1,100

    Би энэ хоёр үгэнд үнэхээр итгэдэг бас хэлэх дуртай. 1. Бурхан хүнийг амьдрах заавартай нь биш амьдралаа зурах харандаатай нь явуулдаг. 2. Бурхан хүнд даахынх нь хэрээр зовлон өгөөд, даваад гарсанд нь тэрнээсээ илүү жаргал өгдөг гэж юутай үнэн үг вэ? Намайг Анхилмаа гэдэг. Хүнд зааж сургаад байхаар тийм настай ч хүн биш л дээ. Цэл залуугаар зогсохгүй яг л сурч боловсорч, дэгэж дэрвэж яваа хүүхэд нас минь харин би яг энэ хүүхэд насандаа ирээд удаагүй байгаа юм. Би бараг төрөөд л амьдралын хүнд хэцүүг үзсэн гэхэд болно. Амьдрал хэмээх тyлaaны талбарт хөл тавиад 17 насандаа амьдрах яасан сайхан юм бэ? амьдрал ямар баян юм бэ? гэж дуу алдаж сууна. Би багаасаа л аав гэдэг хүнийг мэдэхгүй өссөн. Гурвын гурван үрээ нэг өдөр ч болов эргэж ирээд ямар байгааг нь хараад өрөвдөж хайрлах байлгүй дээ гэж гудамжны доод үзүүрийг ширтэж өдөржин хашааны гадна суудаг байсан юм. Аав гэх тэр хүн намайг төрөөд сар гаруйхантай байхад минь ээжийг гурван нялх үртэй нь айлын хашаад хаяад явсан гэдэг. Ах эгч хоёр араас нь уйлаад дагаад гарахад гоё машинд суугаад тэр л хашааны булан тойроод явсан гэсэн. Ах эгч хоёр руу минь эргэж ч хараагүй гэсэн. Эхэндээ би ах эгч хоёроо дагаад юугаа ч мэдэхгүй өдөржин тэр зүгийг ширэн суудаг байлаа. Ээж минь бид гурвыг тэжээх гэж олдсон ажил бүрийг гололгүй хийж өглөө гараад орой ирдэг үг дуу цөөнтэй.

    Бид гуравтай ярилцах, хүүхдүүд минь

  • Би эхнэртэй эрийн нууц амраг нь байсан юм...

    Би эхнэртэй эрийн нууц амраг нь байсан юм…

    0 out of 5
    1,100

    Намайг загнамаар байвал хангалттай загнаарай ээжүүд минь. Би нууц амpаг байсан юм. Одоо бол би 29 настай. Ажлаа хийгээд л энгийн амьдардаг нэг эмэгтэй. Их сургуулиа төгсөх жилээ дадлага хийж байсан газартаа төгсөөд үндсэн ажилтан болж үлдсэн юм. 22 настай ажилдаа дуртай охин байлаа. Хамтарч ажилладаг нэгэн байгууллага дээрээ семинарт сууж таарсан өдөр би түүнийг олж харсан. Зангиа зүүгээгүй хоолойтой цамц өмссөн мандатаа хүзүүндээ биш бугуйндаа ороочихсон нүдэнд дулаахан залууг тэнд байхдаа ширтсээр л суусан юм. Тэр байгууллагын менежер гэж сонссон. Бид хоёр дахин хоёр удаагийн семинарт тааралдав. Сүүлийнх дээр нь оройтож тарсан учир надаас гадна хоёр ажилтнаа замд буулгах болсоноор би анх удаа түүнтэй танилцсан. Хамгийн сүүлд ганцаараа үлдсэний дараа тэр яриа эхлүүлж хэзээ төгссөн, ажил хэр байна гэх мэт ойр зуурын л зүйл асуув. Би яг л багшдаа байцаагдаж байгаа мэт асуултанд нь сандран хариулж машиных нь хойд суудал дээр цонх ширтэн цаанаасаа л сандран нэг тийм өөр мэдрэмж. Үүний дараа нэлээн хэд хоног өнгөрөхөд тэр намайг ажлаа тараад хоол идэх үү гэж утсаар залгав. Миний дугаарыг бүртгэлийн гарын үсэгтэй хуудаснаас авсан байсан. Эндээс л эхэлсэн юм. Тэр надаас зургаан насаар ах гэдгийг сонсоод үнэхээр их гайхаж билээ. Надтай ойролцоо байх гэж би бодож байсан. Өөрийнхөө тухай ярихдаа гэр бүлтэй эхнэртэй гэдгээ хэлсэн нь намайг гуниглуулж за энэ бол цааш үргэлжлэхгүй харилцаа юм гэсэн ойлголт өгсөн. Гэсэн ч тэрнийг залгах үед, гараад ирэх үү гэх үед, хамт жаахан алхах уу гэхэд нь үгүй гэж хэлэх ёстойгоо мартаад гүйгээд гардаг болсон байсан…

  • Хоол хийхээ мартсан гээд хадмаараа халуун ус цацуулж байлаа...

    Хоол хийхээ мартсан гээд хадмаараа халуун ус цацуулж байлаа…

    0 out of 5
    1,100

    Би та нараасаа бага зэрэг эгчмэд бүсгүй байна л даа. Яг л тэгш сайхан 40 насыг шүргэх гээд л явж байна. Маш их аз жаргалтай, маш их халамжин дунд бүүвэйлүүлж суудаг эмэгтэй л дээ би. Юугаа ч нуулгүй ярьдаг хамтдаа гоо сайханд орж, хамтдаа усанд орж, хамтдаа дэлгүүр хэсдэг хөөрхөн охинтой халамжаар дутаадгүй үргэлж авран наймт шиг гэгэлзүүлж баярлуулж догдлуулдаг сайхан ханьтай хүн байнаа. Гэхдээ би байнга ингэж хайранд умбаж жаргаж байгаагүй юм аа. Би нулимсаараа хооллож маш олон шөнө, маш олон саруудыг, маш олон жилүүдийг аз жаргалгүй өнгөрөөж байсан. Үхэхээс бусдыг үзсэн гэхэд болно доо бараг. 19-хөн настай балчир гэнэн охин байхдаа анхны хайртайгаа учирч үүрд аз жаргалтай болох юм шиг нисэж явлаа. Миний төлөө бүхнээ зориулна гээд уйлтал минь уярааж намайг алган дээрээ бөмбөрүүлж байгаад гэртээ аваачиж байлаа. Найз охиддоо нөхөрт гарч байгаагаа гайхуулан ярьж ирээдүйгээ үлгэр шиг төсөөлөн боддог байлаа. Хадмын гэрт очсон өдрөөсөө эрхэм сайн бэр, охин нь болох гэж хичээж халуун цай хоол хог шороотой зууралдаж их сургуулийн хичээл ном эсвэл хоол унд гэр цэвэрлэх л үүрэгтэй болж билээ. Гэхдээ эндээ eрдөө гутардгүй харин ч би хийх ёстой би нөхөртэй эмэгтэй хүн гэж өөрийгөө урамшуулан явсаар л байсан. Жижиг өрөөндөө нөхөртэйгээ шинэхэн хосууд ямар байдаг тйим л сайхан хайрлуулж байх үeд би биe давхар болж магнайгаа хагартал баярлаж байтал хадам ээж сонсоод шууд авхуулахыг тушаав. Хайртай хүүгээ хар эрт хүүхдийн бантан кашны мөнгө олох гэж зүдрээхгүй гэж уурлалаа. Би ч тэнэг байж хадам ээжийгээ уурлуулахгүй, нөхрөө зовоохгүйн тулд хүссэнээр нь хийсээн.Энэ үeэс хадам ээжийн хахир зан илт мэдэгдэж надтай яг л гэрийн үйлчлэгч шиг харьцдаш болов. Тэр үeд хөөрхий муу аав минь их ядруухан байсан юм аа. Охиныгоо жаргаж яваа л гэж санадаг байсан. Би юу ч хэлээгүй. Энэ байдлаар яг хоёр жил болоход би тэр айлын хоол цайг тасралтгүй хийж угааж арчих зүлгэх бүгдийг гүйцэтгэж харин оронд нь надад…

  • 3-г ихэр хүүхэд төрүүлж өгсөн гээд нөхөр машин авч өгөөд

    3-г ихэр хүүхэд төрүүлж өгсөн гээд нөхөр машин авч өгөөд

    0 out of 5
    1,100

    Би нэг маанаг нөхрийнхөө тухай бичих гэсэн юм аа. Миний маанаг залуу гэж би дууддаг юм. Уг нь ухаантай л даа. Хааяа л маанаг кк. Манай залуу таргалах мөрөөдөлтэй нэг хүн бий. Нөхөр бид хоёр МУИС-ийн оюутны байрнаас анх амьдралаа эхэлсэн юм. Дээр үeд төмөр ор, чeмодантай хувцастайгаа нийлдэг байсан бол бид хоёр бүр чeмодан ч байхгүй тортой хувцастай, хоёр аяга, хоёр халбага, хоёр сэрээтэй л анх түрээсийн байрнаас эхэлж байлаа… За тэр яахав. Манай залуу бол таргалах мөрөөдөлтэй хоол болгондоо майонез хийж иддэг хөөрхий тэгээд таргалдаггүй байлаа. Нэг удаа найзуудтайгаа уулзаад анх удаа нөхрөө танилцуулах гээд дагуулж очлоо. Манай хэд ихэнх нь бакь залуу сонирхоно. Манай хүнийг хараад бүгд “Ээээээ л дэээ” гэсэн. 00 орох гээд босоход нь “Яанаа хийсчихвий дээ” гээд нэг нь хэлчихвээ. Би сандраад л заа миний хайрыг битгий тэгээрэй гээд л. Тэгсэн нөгөөх маань олоод сонсчихсон. Оройжин хариад үг дуугардаггүй. Уруулаа хазлаад л юм хумаа шидлээд л. Тэгсэн хэд хоногийн дараа нөхөр найзуудтайгаа ирж хоол ид гэртээ түрүүлж хариад хоол хийгээд байж байя гэж байна. Найзуудаа дагуулаад л очлоо. Ороод очсон цаашаа хараад юм хэрчээд л байнаа. Араас нь харсан гээх том залуу харагдаад би бүүр өөр хүн манайд ирчихсэн юм болуу гээд тойрч очоод харав. Үгүй ээ манай хүн мөөн. Хоолоо аягалаад л найзуудын урдуур хойгуур пээдийж алхаад л. Нээрээ аягүй том цээжтэй бүдүүн гуятай болчихож. Бүүр гайхаад…

  • Хотод оюутан болж ирээд эцэг шигээ хүнтэй явж 3-н өрөө байр авхаалаад

    Хотод оюутан болж ирээд эцэг шигээ хүнтэй явж 3-н өрөө байр авхаалаад

    0 out of 5
    1,100

    Нансал амьсгаа боогдон тийчилсээр цочин сэрлээ. Шөнө болгон хар дарж зүүдлэх нь жирийн үзэгдэл болтлоо удсан ч энэ зүүд цаанаа л нэгийг хэлээд байх шиг санагдана. Унтлагын өрөөний томыг ч хэлэх үү, хажууд нь ганц бие эмэгтэй хүн шөнийн уртыг ийм байдалтай өнгөрөөнө гэдэг aймшигтай тaм мэт. Ганц охиноо хар нялхаар нь гадаадад амьдруулахаар явуулчихсан болохоор улам ганцаардана. Ойрын үед Шарав чимээ сураггүй болчихоор бүр ч ихээр гансарч суугаа нь энэ. Нансал цээжинд нь багтаж ядан цохилох зүрхээ алгаараа даран хэсэг тайвширч аваад бослоо. Хэдэн өрөөгөө дамжин хийх ажлаа олж ядан хэсэг гиюүрч байтал утас дуугарлаа. Шараваас өөр хэн утасдах ч билээ гэж бодон утсаа автал Шарав -Ашгүй чи гэртээ байна уу? Би одоо гэрийн чинь гадна очлоо. Чи хувцаслаад гараад ир гэхэд Нансал -За гэхээс өөр юу ч хэлэх билээ. Нүүр амаа янзалж, хувцсаа өмсөн дуртай дургүй гартал Шарав аль хэдийнэ ирчихсэн хүлээж байв. Шарав Нансалыг харан машиныхаа хаалгыг онгойлгон урьханаар инээмсэглэж -Миний шувуухай ойрд юу хийж өдрийг өнгөрөөв хэмээхэд Нансал машинд суун инээх аядан -Юу хийхэв дээ. Утасдахыг чинь хүлээж гэрийн мухар сахисаар байтал эмгэн болох шахлаа гэхэд Шаравын зан их л сайхан байгаа бололтой худлаа инээн унжиж цүдийсэн гэдсээ илэн тухлан суугаад -Хөгшин намайг дамшиглаж яахнав дээ. Ойрд ажил ихтэй болохоор чамтай уулзах зав гардаггүй гэж хэлэхэд Нансал урьдын адил түүнд эрхлэн нэг их санаж хүлээсэн царай гаргаж баахан нялуурлаа. Тэр хоёр ойрд уулзаагүй болохоор өдөржин хамтдаа гадуур явж, Нансал хүслээ гүйцээх гэж хэрэгтэй хэрэггүй юм авхуулан өдрийг өнгөрөөнө. Нансалын хувьд амьдрал зохиож үр хүүхдийнхээ зулайг үнэрлэн айл гэрийн эзэгтэй болох насандаа яваа ч хүнтэй сууна гэдэг бол тэр чигээрээ насаараа xoригдох гяндaн мэт бодогддог билээ. Түүний гэрийнхэн хүнтэй суулгах гэж өчнөөн шахаж шаардаад нэмэргүй явсаар өдий 26 нас хүрсэн болохоор өөрөө мэдээд амьдралаа авч яваг хэмээн зөнд нь орхисон. Гэвч түүнийг өөрөөсөө өчнөөн ах хөгшин хүнтэй aмpаглаж