Tac үcэpч тэpийг мэдcэн жoлooч xoтын зaxpуу aвaaчaaд…
Энэ бол миний үеэл дүү Золзаяад тохиолдсон, хүн төрөлтнөөс гарч боломгүй тэр аймшигт явдал. Одоо ч би энэ тухай бодоход гар минь өөрийн эрхгүй зангирч, хоолой дээр гашуун зүйл тээглэх шиг болдог.
Тэр үед би 23-хан настай, амьдрал дөнгөж эхэлж байна гэж бодож явсан үе. Зуны дулаахан нэгэн орой байлаа. Золзаяа маань дөнгөж их сургуулиа төгсөөд, ажилд ороод удаагүй, яг л дэлбээлж буй цэцэг шиг үзэсгэлэнтэй, эрч хүчтэй байсан юм. Найзуудтайгаа тэмдэглэлт баяр хийж, бааранд сууж байгаад шөнийн 2-ын үед “Би харилаа, та хэд минь сайхан амраарай” гээд түрүүлээд гарсан байгаа юм. Тэр нь түүний амьдралын хамгийн аймшигт алдаа болно гэж хэн санах билээ.
Золзаяа халамцуу байсан ч ухаанаа алдаагүй байж. Тэр баарнаас гараад танил замаараа алхсаар төв зам дээр ирж такси барьжээ. Гэвч түүний суусан машин бол такси биш, харин там руу хөтлөх “тэрэг” байж. Жолооч нь гэх 40 эргэм насны, цонхийсон царайтай, хүйтэн харцтай эр бүсгүйг согтуу байгааг нь харангуутаа шууд л ад зэтгэрийн төлөвлөгөө боловсруулсан байдаг.
Жолооч бүх цонхоо хааж, паараа тултал нь үлээлгэж эхэлж. Золзаяа сүүлд ярихдаа “Ах аа, дотор халуун байна, цонхоо жаахан онгойлгочихооч” гэж хэлсэн ч өнөөх эр “Уучлаарай, цонх гацчихсан байна, удахгүй очлоо” гэж худлаа хэлээд хурдаа нэмж. Халуун бүгчим агаар, дээр нь архины нөлөө согтуу хүнийг хормын дотор таг болгож орхидог тэр хорон аргыг тэр араатан мэддэг байж. Миний дүү удалгүй ухаан балартаж, юу ч мэдэхгүй тасрав.





Сэтгэгдэлүүд
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна