Мянгат малчны халуухан эхнэртэй биологийн хичээл хийж байтал….
“Чи энд байвал шоронд орохоос нааш зогсохгүй. Хөдөө явж, хүний дайтай амьдрахыг сур” гэсэн эгчийнхээ үгэнд орж, Дорнодын уудам тал руу, хэзээ ч харж байгаагүй танихгүй айл руу туслах малчин хийхээр хөдлөв.
Цэлийсэн тал, байнгын салхи. Дорнодын хавар хатуухан эхэлж байлаа. Намайг хүлээж авсан айлын эзнийг Батаа гэх. Яриа цөөтэй, гар нь хүнд хүчир хөдөлмөрт эвэршиж хатуурсан, жинхэнэ хөдөөний эр. Харин түүний эхнэр Нараа гэх эмэгтэй надаас ердөө тав зургаа л эгч болов уу гэмээр, нүдэндээ гунигтай ч гэх юм уу, эсвэл нэг тийм нууцлаг очтой хүн байв.
Төлийн дуу хадаж, мал төллөх их ажлын үеэр би тэднийд очсон юм. Хотын “ганган” залуу надад хотны ажил, мал төллүүлэх гэдэг бүтэшгүй даваа шиг санагдаж байсан ч Нараа аниа надад бүгдийг тэвчээртэй зааж өгдөг байлаа. Тэр намайг “Тулгаа” гэж дуудах бүрт хотод сонсож байсан баргил, хараалын үгстэй холилдсон дуу чимээнээс тэс өөр, зөөлөн дулаан мэдрэмж төрдөг байв.
Очсоноос долоо хоногийн дараа Батаа ах аймаг орж ойр зуурын зүйлс болон тэжээл базаахаар хот руу явлаа. Гэрт Нараа бид хоёр л үлдэв…..





Сэтгэгдэлүүд
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна