101% Original
Lowest Price
Free Shipping

Чи бол арчаагүй, хоёулаад ямарч ирээдүй байхгүй гэж түлхсэн чинь хэдэн жилийн дараа

2,000

Намайг Тэмүүлэн гэдэг. Одоо би гучин насны босгыг давж, амьдралынхаа оргил үед яваа эр хүн. Гэхдээ миний өнөөдрийн энэ өөртөө итгэлтэй төрх, үнэтэй хослол, гаднаа сойсон тансаг тэрэгний цаана арав гаруй жилийн өмнөх нэгэн шархалсан, арчаагүй хүүгийн түүх бий.

Арван жилд байхад Ану гэдэг охин манай сургуулийн хамгийн хөөрхөн нь байлаа. Би түүний араас чин сэтгэлээсээ хоёр жил гүйж, хичээл тарсны дараа цүнхийг нь барьж, өвлийн хүйтэнд гэрийнх нь гадаа цаг гаруй хүлээж зогсдог байв. Эцэст нь тэр миний сэтгэлийг хүлээн авч, бид үерхэж эхэлсэн юм. Тэр үед би өөрийгөө дэлхийн хамгийн азтай залууд тооцож байлаа.

Сургуулиа төгсөөд би их сургуульд орсонгүй. Гэрийн нөхцөл байдал ч хүнд байсан, дээр нь Ануг хүссэнээр нь байлгах, түүнд хэрэгтэй бүхнийг нь авч өгөхийн тулд би хар бор ажил руу ханцуй шамлан орсон юм. Барилгын туслах, ачигч, шөнийн манаач гээд хийгээгүй ажил надад үлдээгүй. Миний гар эвэршиж, нүүр царай минь нар салхинд өгөршсөн ч халаасандаа байгаа хэдэн төгрөгөө Анугийн сургалтын төлбөр, гоо сайхны хэрэглээ, гоё чамин хувцас руу л урсгадаг байв. Түүнийг л жаргалтай байвал миний ядарсан зүгээр мэт санагдана.

Гэтэл үерхээд гурван жил орчим болсны дараа Ану өөрчлөгдөж эхлэв. Намайг үнсэх гэхээр “Чиний хувцаснаас цемент, тоос үнэртээд байна” гэж түлхэнэ. Ухаалаг утас, үнэтэй рестораны тухай ярьж, миний арчаагүй байдлыг шууд бусаар шүүмжилдэг болов.

Нэг өдөр тэр намайг гэртээ ир гэж дуудлаа. Баяртай нь аргагүй, халаасандаа байгаа сүүлийн хэдэн төгрөгөөрөө дуртай бялууг нь аваад очтол байдал биш байв. Гэрт нь ороход ээж нь ч бас байлаа. Ану шууд л “Тэмүүлэн, бид одоо больё. Чамд ямар ч ирээдүй алга. Чи бол ердөө л нэг ачигч залуу. Би чамтай хамт байвал насаараа энэ ядуу амьдралаасаа салахгүй юм байна. Одоо дахиж миний араас гүйхээ боль” гэж хүйтнээр хэлсэн. Ээж нь ч дэмжиж, “Миний охин чинь өндөр боловсролтой, өөрт нь тохирох хүнтэй сууна. Чи өөрийгөө толинд нэг хар даа. Манай охинд арай л ахадсан биш үү? Одоо гар” гэв.

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна

Be the first to review “Чи бол арчаагүй, хоёулаад ямарч ирээдүй байхгүй гэж түлхсэн чинь хэдэн жилийн дараа”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн