40-тэй авгай арай залуухан нууц амрагтай юм биш биз…
Амьдралын төлөө туушиндаж зүтгэсээр байтал нэг мэдсэн 40 насны босгон дээр ирчихжээ. Цаг хугацаа нисэх мэт, нисэх ч гэж харвах адил өнгөрч, хэд хүрч яваагаа мэдэж байсан ч, харин ухаараагүй бололтой… Нэг өдөр ажил дээр өрөөнийхөө хүүхэнтэй сарын борлуулалтын тайлангаас маргалдаж, би чи-дээ тулсан биш гэнэ сэрэггүй байж байгаад “пэндгэр авгай”-гаараа дуудуулав аа чи минь. Эхний цохилт… Ичиж бачимдсан амьтан гэртээ оров уу үгүй нөхөртөө гомдоллож гарлаа. -Өнөөдөр ажлын хүүхэн олон хүний нүдэн дээр бүдүүн авгай мавгайгаар минь дуудаж доромжиллоо. Тэрний залуу тэндээ л байгаа биз гээд урсгах гэтэл өнөөх маань өөдөөс: -Үнэн л хэлсэн байна ш дээ гэх нь тэр…





Сэтгэгдэлүүд
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна