Эхнэртэйгээ эрээний зочид буудалд таарвал…
Насан маань нэгдүгээр курсээ төгсөх жилээ амьдралын эрхээр арав таван төгрөг олж, аав ээжийгээ тэжээн тэтгэхээр алс холын Чех орныг зорьсон билээ. Oдоогоос таван жилийн өмнөх Насанг бодвол нэг л оворжуу бас бодлогоршисон харцтай болсон болохоор ч тэрүү нилээн буйр суужээ.
-Чи нээрээ эхнэр авсан уу? гэж түүнийг асуухад нь би -Чи бараг танина даа манай нөгөө ангид байсан Туултай найз нь гэр бүл болсон шүү дээ. -Харин чи авгай хүүхэдтэй болсон уу? гэж намайг асуухад найз маань -Өө тиймүү найздаа баяр хүргэе. Би ч төөрч будилж л явна даа. Найз нь ч хүний нутагт хэсэгтээ л шүд зуун ажил хийлээ. Aлс хол хүний нутагт өлсөж цангах, ядарж зүдрэх гээд л хэсэгтээ л шантрах үе байлаа.
Тэнд байхдаа хэцүү бүхнийг давах хүчийг ганцхан зүйлээс авдаг байсан юм. Буцаж нутагтаа хариад ээж аавыгаа асарч сайхан ханьтайгаа аз жаргалтай амьдрана даа л хэмээн сэтгэлээ тэжээдэг байлаа. Чи мэднэ ш дээ бид хоёрыг бүр багаасаа үерхдэг байсан гэдгийг. Энхээ маань ч надад хайртай би ч түүндээ хайртай болохоор очоод өөр дээрээ авна гэж тохироод найз нь явсан юм л даа. Эхэндээ ч тэндээ хөлөө олтлоо хэсэгтээ зүдэрсэн. Дараа нь Энхээдээ ээж аавдаа тав гурван төгрөг явуулж түүнийгээ татаж авах гэсэн боловч виз нь бүтэхгүй байна гээд л байлаа.
Виз бүтэхгүй байсан болохоор тэр маань Бээжин явж гоо сайхны чиглэлээр сурахаар болж би ч тэндээсээ үйлдвэрийнхээ эзнээс цалингаа зээлж аваад явуулахдаа түүнийгээ тэгээд л сураг тасарнаа гэж яахан мэдэх билээ дээ. Tэр маань яг л усанд хаясан чулуу мэт сураггүй болж…





Сэтгэгдэлүүд
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна