101% Original
Lowest Price
Free Shipping

Хөөрхий нөхөр мань төрхөмдөө буцаж байна

1,100

Хөөрхий муу нөхөр минь, төрхөмдөө буцаж байна. Ажил байвч хийж чадалгүй халагдчихдаг, мах байлаа ч хуураад идчихгүй намайг хүлээн уурлаж суудаг нөхөр л дөө. Хийж чаддаг юм нь зурагт үзэх, худлаа ярих. Ажил нь бүтэлгүйтвэл, хамаг бурууг нь надад тохох дуртай. Гутлан дээрээ нусаа нийчихээд надруу хялалзахыг нь яаана. Ерөөсөө бүх л юманд хажуудаа байгаа хүнийг буруутгах согогтой учир, аав ээждээ ч ад үзэгдэх болсон амьтан. Хадмын буянаар жарганаа гэж донгосоход нь, найз нөхөд нь, Чи мөн ёроолгүй тэнэг хүнээ гэж гайхаж ядна. Тэгэхэд уур нь хүрч, зодолдох маяг гаргавч хөлийнх нь дэвсүүр болоод шувтарна. Тэгээд надад эр бар болохыг нь яаана. Ахаас гуйж байгаад, Солонгос явуултал, гурван сар архи уугаад ирсэн. Тэгээд гэрээ санаад тэсээгүй гэж, нэрэлхээд байгаамаа. Ийм л эрийн сүгтэй би хоёр жил ханиллаа. Дардайсаныг нь дарж, бултайсаныг нь булж, хүний эхнэрийн хийдэг бүхнийг хийж, түүнийг тэжээсэнсэн. Гэтэл түүнд хангалтгүй санагдаж, өөр хүнтэй л суувал амьдрал нь өөдлөнө хэмээн аархаж байна. Тэгнэ л гэж бодоод байгаа бол, би хориод яахавдээ. Одоо өөдтэй өнгөтэй гэсэн бүхнийг минь хамж найзынхаа машинд ачаад явах гэж байна. Ахаас айхын эрхэнд, таван ханатай гэрийг минь л авсангүй. Ах байгаагүй бол, намайг ажлаас ирэхэд, хэдэн хувцсыг минь буурин дээр овоолоод одох байсан биз. Аавын хуучин муу зурагтыг ч авч байгаа юм даа…

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна

Be the first to review “Хөөрхий нөхөр мань төрхөмдөө буцаж байна”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн