Хүзүү нь шимүүлээд авах юмгүй улаан эрээн болчихсон байсан
Амьдралд жаргал зовлон ээлжилдэг гээд л ярьдаг. Мэдэхгүй би хаана нь жаргалаа гэж хааяа боддог юм. 10 жилдээ онц сурлагатан, ангийн дарга багш нарын хайртай шавь байлаа. Би бүх зүйлийг хийж үзэж, сонирхож, бас маш олон найзтай байхыг эрхэмлэдэг үнэхээр хамт олонч зарим хүний хэлдгээр хэнээтэй охин явлаа. Сургуулиа төгслөө. Их сургууль хүсч байсан ангидаа орсоон. Надад оюутны амьдрал бүүр ч их таалагдаж байсан. Учир нь 10 жилдээ ээж аавыхаа хараан доор би сургууль дээр оройн цагаар л ажилгүй бол огт гардаггүй бахархалт охин нь байсан учраас. Оюутан болж найз охинтойгоо хажуу өрөө түрээслэн аж төрж эхлэв. Удалгүй сургуулийнхаа хамгийн дажгүй залуутай үeрхэж эхлэв. Тэр хичээлийнхээ хажуугаар оройн цагаар бармeн хийдэг байсан. Би түүнд халамжтай, хайртай гэдгээ нотлохыг дандаа оролддог байлаа. Орой хоол хийгээд очно, өглөө сургууль дээрээ хувцасыг нь угаагаад индүүдээд аваад очно, байсхийгээд л хайртай гэдэг хачин урт захиа энд тэнд нь нууж уншиж байгааг нь харах дуртай байсан. Бид хоёр олон хүний анхаарал татсан хосууд байсан. Би энэ бол миний насны хайр минь гэж итгэдэг учраас өвлийн амралтаар түүнийг гэртээ дагуулаад очиж байлаа. Аавд минь тэр таалагдаагүй. Аав минь за охин минь нүдрүү эгцэлж харж чадахгүй дэрчгэр хүү байна даа. Арай яараад байгаа юм биш биз гэж билээ. Би тоогоогүй л дээ. Хотод ирээд түүний гэрт байдаг боллоо. Өдөр сургуулиас хамт ирээд тэр ажилдаа явж би үлддэг. Би хадам ээжээрээ элдвийн зүйл хийлгэхгүйн тулд ажилсаг, нийтэч хамгийн сайн бэр охин болох гэж анхнаасаа сайн харилцаа тогтоох гэж маш их хичээдэг байлаа. Ихэнх орой ганцаараа түүний өрөөнд сууж байдаг, өглөө л уулздаг байв. Гэсэн ч хайр хэвээрээ, би маш аз жаргалтай байсаар. Би гуравдугаар курсийн намар жирэмсэн болов. Мэдсэн өдрөө л маш их догдолж хайртай хүндээ хэлэхээр ажилруу нь гүйж очсон. Ажлынхаа бүх хүний дэргэд намайг өргөөд хайртай шүү, ээж болох гэж байгаа миний хайр, би аав болох боллоо гээд л бүгд баяр хүргээд л… Ёстой л юм үзээгүй мэт гурван сартайгаас нь хүүхэддээ хувцас, гутал, гоё ор гээд л олдсон мөнгөөрөө авч өгсөөн. Би сургуулиа орхихоор шийдсэн. Надад ээж байх нь илүү таалагдаж байсан. Би бүр бараг хавь ойрын бүх хүнд л өөрөө залгаж бид аав ээж болж байгаа гээд л ярьдаг байв… Нэг орой тэр гэртээ ирж хоносонгүй. Би шөнөжин хүлээж унталгүй өглөө болгоод нар мандангуут алхаад ажил дээр нь очлоо. Ажлынх нь зарим залуус ажлынхаа газрыг хааж байгаад өөрсдөө ууж идээд үлдэж хонодог гэдэг учраас байж магадгүй гэж бодлоо. Яваад ортол үнэхээр уужээ. Манай хүн шал coгтуу буйдан дээр унтаж байв. Би гэхдээ эээ уучихсан тэгээд л тасраад харьж чадаагүй юм байна гээд л өөрийгөө тайвшруулчихдаг хүн байсан юм. Очиж сэрээгээд аваад явлаа. Хариад хоол хийж өгөөд идүүлэх санаатай суухдаа хүзүү хоолой нь авах юмгүй шимүүлж улайсан байгааг олж харсан. Уйлж, орилж загнаж цохиж эхлэв. Үнэхээр их гомдож одоохон намайг тэврээд тайвшруулаад худлаа ч хамаагүй хэлээсэй, аягүй бол өмнө минь өвдөг сөгдөх байх гэж бодож уйлж байхад гэнэт намайг тас хийтэл алгадаж орхисон. Би шоконд ороод бүр итгээгүй…





Сэтгэгдэлүүд
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна