Танихгүй байж буудалд байхад миний орон дээр өөрөө хүрч ирээд хажууд унтаад…
Сайн байна уу. Би 29 настай. Хувиараа ажил эрхэлдэг, одоогоор бол тун боломжийн амжилттай яваа л гэж өөрийгөө дүгнэдэг. Өдий 30 нас шахаж байж гарын таван хуруунд багтахаар тоотой хэдхэн бүсгүйчүүдтэй үерхэж нөхөрлөж байсан. Гэхдээ хамгийн удаан харилцаатай байсан нь гэхэд л оюутан байхдаа нэг охинтой долоон сар л үерхэж байлаа. Нэг ёсондоо хэн нэгэнтэй хамт ч амьдарч үзээгүй, эмэгтэйчүүд бүсгүйчүүдийн асуудал дээр бол жулдрай нөхөр л гэсэн үг хэхэ. Тэгсэн нэг жил гарангийн өмнө нэг бүсгүйтэй танилцаж, танилцсан өдрөөсөө хойш өнөөдрийг хүртэл холбоотой л байна. Зүрх сэтгэл маань цаашдаа ч хамт байхыг хүсээд байх шиг байна. Гол асуудал нь гэвэл бид хоёр нэг зочид буудлын өрөөнд найзынхаа төрсөн өдрөөр танилцаж байсан. Бүр тэр өдрөө үнcэлцэж танилцаж байсан юм. Унтахдаа хүртэл миний унтаж байсан орон дээр өөрөө хүрч ирээд хэвтээд хонож байсан. Гэхдээ мэдээж ямар нэг зүйл болоогүй л дээ. Тухайн үедээ тэр олон байхад очиж очиж танихчгүй байж миний хажуугаар орж хэвтсэнд нь гайхаж л байлаа. Би өглөө эрт ажилтай байсан тул тэр эмэгтэйн дугаарыг найзаасаа аваад тэгээд салсан. Тэгээд яагаад ч юм өөрийн мэдэлгүй утасруу нь залгаж улам дотно танилцаж уулздаг болсон. Би тухайн үед өөрөө ч сайн мэдэхгүй байж тэр эмэгтэйг яагаад тэгж бодсон юм бол бүү мэд, харахад л хүүхэд төрүүлчихсэн юм шиг харагдаж байсан. Тэгсэн бодож байснаар минь…





Сэтгэгдэлүүд
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна