Дархан явж байгаад шээх гээд чандмань дээр түр буусан чинь
Гэнэтийн ажил гарсан Ундраа дархан руу ганцаараа гараад давхичихав. Уг нь тэрээр замын хань хийж, Драгон дээрээс ганц нэг хүн үнэгүй ч гэсэн аваад явъя гэж бодсон боловч хүсэхэд хясна гэгчээр Драгон руу ордог зам дээр хоёр машин шүргэлцээд орохын аргагүй болгосон учир тэрээр шууд л чигээрээ давхичихсан байна.
Гэгээн цагаан өдрөөр явж байгаа болохоор олон ч юм бодсонгүй. Ажлаа амжуулах гээд хөгжмөө чангалан хаазаа тултал гишгэн саяхан авсан шинэхэн “Prius-20” машиныхаа хурд хүчийг үзэн хурдалжээ. Хаврын үдийн наран дээрээс халуу төөнөнө. Цонхоо бүтэн хаан, эйр кондешнээ асаан хөгжмөө чанга дээр нь тавин, даган дуулан явж байлаа. Ийнхүү ердөө цаг ч хүрэхгүй хугацаанд тэрээр Баянчандмань давхиад орчихов. Тэндээс жаахан холдон нэгэн хушууг ороогоод зогсч биеэ хөнгөлөв. Тэрээр барилгын компанид ерөнхий технологич хийдэг бөгөөд өглөөнөөс хойш ажил дээрээ суух ч завгүй ажилласан аж. Бие ч засах завгүй өнгөрөөсөн тэрээр нэгэн уулын хушуу ороон машинаа замын хажууд ослын гэрлийг нь асаагаад орхижээ. Жалган дунд бие засаад байж байтал машиных нь хаалгыг яах аргагүй нэг хүн онгойлгоод суух шиг санагдав. Гайхсан тэрээр өндийн харвал…





Сэтгэгдэлүүд
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна