101% Original
Lowest Price
Free Shipping

Автобусдаж байгаад мөнгө хураадаг кондуктар залууд дурлаад

1,100

Би энэ хоёр үгэнд үнэхээр итгэдэг бас хэлэх дуртай. 1. Бурхан хүнийг амьдрах заавартай нь биш амьдралаа зурах харандаатай нь явуулдаг. 2. Бурхан хүнд даахынх нь хэрээр зовлон өгөөд, даваад гарсанд нь тэрнээсээ илүү жаргал өгдөг гэж юутай үнэн үг вэ? Намайг Анхилмаа гэдэг. Хүнд зааж сургаад байхаар тийм настай ч хүн биш л дээ. Цэл залуугаар зогсохгүй яг л сурч боловсорч, дэгэж дэрвэж яваа хүүхэд нас минь харин би яг энэ хүүхэд насандаа ирээд удаагүй байгаа юм. Би бараг төрөөд л амьдралын хүнд хэцүүг үзсэн гэхэд болно. Амьдрал хэмээх тyлaaны талбарт хөл тавиад 17 насандаа амьдрах яасан сайхан юм бэ? амьдрал ямар баян юм бэ? гэж дуу алдаж сууна. Би багаасаа л аав гэдэг хүнийг мэдэхгүй өссөн. Гурвын гурван үрээ нэг өдөр ч болов эргэж ирээд ямар байгааг нь хараад өрөвдөж хайрлах байлгүй дээ гэж гудамжны доод үзүүрийг ширтэж өдөржин хашааны гадна суудаг байсан юм. Аав гэх тэр хүн намайг төрөөд сар гаруйхантай байхад минь ээжийг гурван нялх үртэй нь айлын хашаад хаяад явсан гэдэг. Ах эгч хоёр араас нь уйлаад дагаад гарахад гоё машинд суугаад тэр л хашааны булан тойроод явсан гэсэн. Ах эгч хоёр руу минь эргэж ч хараагүй гэсэн. Эхэндээ би ах эгч хоёроо дагаад юугаа ч мэдэхгүй өдөржин тэр зүгийг ширэн суудаг байлаа. Ээж минь бид гурвыг тэжээх гэж олдсон ажил бүрийг гололгүй хийж өглөө гараад орой ирдэг үг дуу цөөнтэй.

Бид гуравтай ярилцах, хүүхдүүд минь

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна

Be the first to review “Автобусдаж байгаад мөнгө хураадаг кондуктар залууд дурлаад”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн