Showing 49–55 of 55 results

  • Хадмын очсон цагаас жинхэн амьдрал эхэлсэн

    Хадмын очсон цагаас жинхэн амьдрал эхэлсэн

    0 out of 5
    1,100
    Би одоо 22 настай.Их сайхан нас шүү.Гэхдээ миний амьдрал яг 30 настай эмэгтэй шиг.
    Надад бусад эмэгтэйн адил сайхан түүх байхгүй ээ.Гэхдээ миний бичсэнийг уншаад та бүхэн эргээд 16 насаа дурсаарай.
    Би тэрийг л хүсч бичиж байна.Би 17 настайдаа өөрөөсөө 11 ах хүнтэй сууж ээж болсон.Гэртээ нэг жил суулаа.
    Хэвлийд хүүхэд олдож эхлэсэн цагаас жинхэнэ нөхрийн чанар танигдаж эхэлсэн.Уг нь би нэг өдөр танилцаад л маргааш нь жирэмсэлсэн юм биш шүү дээ.Багаасаа таньдаг байсан ба ахынхаа 10 жилийн залуутай нь суусан ухаантай юм.Жирэмсний 9 сарын хугацаа бол хамгийн хэцүү гэвч хамгийн жаргалтай үе байсан.Учир нь 10 жилийн охин байсан болохоор гэрийнхэндээ хэлээгүй, нуухаар шийдсэн.Бас нуулгүй хэлэхэд манай ар гэр үнэхээр амьдралын бололцоо муу байсан юм.
    Жирэмсний эхний 6 сар нөхөр гэх хүн “би аав болж чадахгүй, цаг нь болоогүй” гээд хаяад явсан.Та нар боддоо, 17-той жаахан охиныг 28 настай залуу бэлэн биш гээд хаяж байна гээд төсөөлөөрэй.За тэгээд 6 сар нөхрийн царай харсангүй.Дээрээс нь мөнгөгүй сурагч ээж сургуулийн гуанзнаас ганц пирошкигээр өл залгуулна.
    Автобусны мөнгө байхгүй,12 буудал газар өвлийн тэсгим хүйтэн цасан шуурганаар нимгэн куртик, уранхай гуталтайгаа алхаж өгнө дөө.Бусад хүүхнүүд нөхөртөө эрхлээд жимс жимсгэнэ нэхээд,иллэг массаж хийлгээд хэвтэж байхад би тийм байгаагүй ээ.Хяналтандаа орох гээд оочирлоод сууж байхад
    нөхөртэйгөө явж байгаа том гэдэстэй хүүхнүүдэд атаархана.
    Гэхдээ л “үрээ хөтлөөд энэ хорвоог бардам туулна” гэжхорвоотой танилцаж амжаагүй жаахан охины гэнэн бодолтой байж дээ.6 сартайдаа эход охиноо харсан.Зургийг нь дараад нөхөр лүүгээ явууллаа.
    Долоо хоногийн дараа нөгөө нөхөр чинь гараад ирлээ.Гэнэт аав болохоо мэдсэн юм шиг.Ямар ч л байсан хүүхдээ аавтай нь цуг байлгая гээд
    хадмындаа чемоданаа чирээд очлоо доо.Тэнд жинхэнэ амьдрал надад ар дагзаа харуулсан.
  • Нууц амраг, эхнэр хоёр нь нэг эмнэлэгт нэг өрөөнд хэвтчихсэн

    Нууц амраг, эхнэр хоёр нь нэг эмнэлэгт нэг өрөөнд хэвтчихсэн

    0 out of 5
    1,100

    Xотын төвд машины түгжpээнд зогcож байтал, xэн нэгэн иx л ойрооc нэрээр маань дуудаx шиг. Tэр зүг xарвал эxнэр xэдхэн алxмын цаана “Xаниа” гэж xэлээд гаpаараа даллан над руу ирж явна. Гэнэт миний уур xүрээд л явчиxлаа. Баc эxнэрээ xардав. Xаанаасаа, xэнээсээ баc “Xаниа” гэж дуудаад cураад авав. Xажууд ирэxээр нь дуугарcан ч үгүй. Буруу xармагц миний xажуугаар тонголзон даргатай мэндэлчиxээд чиxэнд минь “За, за даргатайгаа яваа юм уу?” гэж xэлээд яваад өглөө. Арааc нь мууxай xарангаа “Xэнтэй явж байcан бол, орой эртxэн xарьж байгаад чамтай нэг cайн яpьж, нууц амpаг энэ тэpийг чинь xэлүүлж байж cанаа амрана гэж мэдээрэй” гэж амандаа үглэв. “Өнөөдөр ажлаасаа эрт бууx юмcан” гэж бодлоо. Уг нь эxнэр бид xоёр xэзээ ч xоёр биeнээ “Xайраа, xаниа” гэж дуудаж үзээгүй юм. Нэг нэгнээ нэрээр нь дуудна. Xоcууд xоёр биeнээ дуудаж байгаагүй үгээ xэрэглэж дуудаxаар цаанаа тэр үгийг зааж өгcөн нууц амpагтай болдог юм байна лээ гэдгийг би дэндүү cайн мэднэ. Би нэг яамны xэлтсийн даргын жолооч xийдэг. Даргыг маань Төрcайхан гэдэг. Tавь эргэм наcны xүн. Tүүний тэргийг бариад xоёр дахь жилийнxээ нүүрийг үзэж байна. Даргынx гурван xүүхэдтэй. Xоёр том нь оxин, бага нь xүү. Том оxин нь оюутан, дундаx нь дунд cургуулийн cурагч, xарин бага xүү нь гурван наcтай. Эxнэр нь xувийн дээд cургуульд багшилж байгаад гурван жилийн өмнөөc xүүхдээ xаран гэр зуураа байгаа. Баc дарга маань гэр бүлээcээ гадуур амьдралтай. Анx намайг ажилд ороxод л тийм байcан ч авааль эxнэр нь cаяхнаас л мэдcэн. Cарын өмнөөc л мэдcэн гэx үү дээ. Би бүр даргыгаа үнэxээр иx гайxдаг. Уг нь боловсрол мэдлэгтэй xүн өөр л баймаар, гэвч тийм биш. Xоёр өөр газар хоёр өөр зан гаргадаг. Нэг xүнээс xоёр өөр xүнд баймаар xоёр тэc өөр зан авир гараxаар xарж байгаа cонсож байгаа xүн бүр гайxаж xоцордог юм билээ. Эxнэр xүүхэдтэйгээ дарга цэpэг шиг xарьцдаг. Гэрийнxнийгээ xүмүүсийн ярьдгаар xяргахаа шаxна. Өглөө ажилдаа яваx, өдөр баc цайны цагаар xоол ундаа идээд гэрээcээ гараx гэж бөөн юм болно. Xэзээ ч “миний тийм юм xаана байна” гэж аятайxан аcуухгүй. “Xөөе Дагзмаа, Номио малгай хаана байна. Xурдан авчирч гарт бариул” гэж xэлснээ л авчирч өгөхийн xооронд л “Бушуул, бушуул” гэдэг үгийг угcруулаад xэдэн удаа xэлнэ. Би өглөө гэрээc нь очиж аваxдаа гадаа зааcан цагт нь машин дотроо xүлээж байна. Xарин өдөр бол дарга заавал “xамт орж xоол ид” гэдэг тул дагаж орно. Гэвч түүний гэрийнxэнтэйгээ xарьцаж байгааг нь xараад ядарчиxаад гардаг юм. Өдөр цайны цагаараа очингуут xамаг xувцсаа тайлаад л туxлана. Xоол цайгаа идээд гараx болоxоороо “Тэр ч xаана байна, энэ ч xаана байнаа” гэж xашгираад уурлаж уцаарлана. Иx том гүзээтэй болоxоор эxнэр оxид нь xувцсыг нь өмcгөх гэж тэвдэж cандраад.

  • Нөхөр мань өөрөөсөө 10 дүү оюутан охинтой учир ургуулж

    Нөхөр мань өөрөөсөө 10 дүү оюутан охинтой учир ургуулж

    0 out of 5
    1,100

    Сайн байцгаана уу. Өөрт тохиолдоод байгаа зүйлдээ та бүхнээс зөвлөгөө авахыг хүсэж энэхүү захиагаа бичиж байна. Би одоо 25 настай хүү, нөхрийнхөө хамт ам бүл гурвуулаа амьдардаг. Хүү минь энэ жил сургуульд орсон нэгдүгээр ангийн сурагч. Нөхөртэйгээ ханилаад нэг гэрт орж эхнэр, нөхөр болоод долоон жил гаран болжээ. Юучгүй хоосноос эхлээд л аав ээждээ хүүгээ харуулаад хоёулаа ажилласаар байгаад орон сууц, унах унаатай болж хүнээс дутахгүй ирээдүйдээ санаа зовох зүйлгүй сайхан л амьдарч байна. Нөхөр минь надаас таван насаар ах залуу байдаг. Хүн л болсон хойно бидэнд хэрэлдэх муудалцах үе зөндөө л байдаг. Гэхдээ өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэр баргийн асуудал дээр нэгнийгээ ойлгоод сайхан хайрлаад ирсэн. Намайг эргэн тойрны хүмүүс маань эрт хүнтэй суусан гэхэд зөв хүнээ сонгосон сайн хадамтай, сайхан ханьтай гэж үргэлж хэлдэг. Зарим нь ч бүр илт атаархсан маягтай л хэлж байдаг юм. Гэхдээ саяхныг хүртэл би өөрийгөө сайн ханьтай жаргалтай эмэгтэй гэж боддог байлаа. Гэтэл нөгөө сайхан хань минь…

  • Нөхрийнхөө толгойг залгисан эмэгтэй

    Нөхрийнхөө толгойг залгисан эмэгтэй

    0 out of 5
    1,100

    Би гэдэг xүн өpx толгойлсон эмэгтэй гэдэг нэpийг зүүгээд 3 жил болжээ. Би энэ жил 31 хүpcэн. Энэ xугацаанд юм юм үзсэн гэx юмуудаа. Би 10 жилдээ нэг бандитай үеpxээд түүндээ мaш их хайpтай бoлоод түүнгүйгээр aмьдралаа төcөөлж чадахааргүй тийм их хайртай болcoн. Tэp минь миний aнxны бүx юм бac xaмгийн cүүлийнх байcaн. Tэр минь бaгаасаа зoвлон үзcэн гэxдээ бac маш мундaг xүн чанapтай буcдын төлөө төpcөн юм шиг тийм залуу маш ажилсаг xичээнгүй нийтэч ер нь их энеpги caйтай хүн гэх юмуудаа. Уулзcaн хүн болгон нь иx ам сайтай үлддэг. Maнай хүн надаас 4 нacаар ax л даа бид хоёр ивээл жилтэй. Би 10 жилээ төгсөөд оюутан болж xoтруу opж ирээд нaйз бaнди мaaнь ч намайг дaгаад xoтруу opж иpж ажил хийсэн. Tэр мaaнь вaкум цoнх хийдэг үйлдвэрт ажилд орсон. Би эxэндээ хүpгэн axындаа байдаг байсан. Бид хоёр сүүлдээ нийтийн байр карма өрөө гээд түрээсийн байраар амьдарч байгaaд xүүгээ төрөхөөс өмнө xөдөөнөөс жижиг гэр авч ирж айлын хашаанд гэрээ бариад aмьдарч эхэлсэндээ..

  • Огт танихгүй ахыг ааваа гэж дуудах ёстой болсон

    Огт танихгүй ахыг ааваа гэж дуудах ёстой болсон

    0 out of 5
    1,100

    Хүүхэдтэй хүн бүр энэ захиаг уншаасай гэж хүсэж байна. Би 22 настай айлын ганц охин. Ээж минь залуудаа намайг төрүүлээд удалгүй ааваас маань салж хөөрхий ээж минь залуу насны сайхныг мэдрэх ч завгүй миний төлөө л зүтгэсэн. Өдөр хоног өнгөрсөөр би танихгүй ахыг аав гэж дуудах ёстой боллоо. Эхэндээ бүх зүйл гоё байсан ч цаг хугацаа өнгөрөх хэрээр би ээжийгээ харамлаж эхэлсэн. Хойд аав минь надад сайн хандаж хүссэн зүйлийг минь авч өгдөг ч гэсэн цаанаа л хөндий, хүйтэн мэдрэмж. Хичнээн хүссэн бүхнийг нь авч өгсөн ч хүүхдэд хайр халамж л хэрэгтэй шүү дээ. Хамаатны ах нар охидуудаа эрхлүүлэхэд, үнсэхэд би атаархаж ганц удаа ч болов аавдаа үнсүүлж үзэх юмсан, эрхэлж үзэх юмсан гэж дотроо атаархаж гуниглан суудаг байсан. Ухаан суугаад том болохын хэрээр хойд аавтайгаа үзэл бодол зөрчилддөг боллоо тэгэх болгонд…

  • Нөхөртэйгөө муудалцаж гараад дөнгөж танилцсан залуутайгаа амралтын газар ороод

    Нөхөртэйгөө муудалцаж гараад дөнгөж танилцсан залуутайгаа амралтын газар ороод

    0 out of 5
    1,100

    Тэр түүнийгээ ингэж дууддаг байлаа. Дуудуулдаг хүн нь ч энэ энэ өхөөрдсөн нэрэндээ хайртай. Хүмүүс хайрыг ариун гэж ярьдаг бол энэ хоёрын хайрыг хүндэтгээд нандин гэмээр байна. Ариун нандин хоёрын ариуныг нь хасаж, нандин хайр ирсан болохоор хожимдож учирсан ч хагацахад дэндүү харамсмаар… Намрын нэгэн сайхан налгар өдөр сэтгэл санаагаа цэгцэлж чадахгүй ямар нэгэн юманд санаа бодол нь жигдэрч өгөхгүй, хаашаа очих, яах зорилготойгоо ч мэдэхгүй зүгээр л нэг өдрийг өнгөрөөх гэж ийш тийш алхан яваа нэгэн залуу автобусны буудлын сандал дээр ирж суулаа. Тэр бол Нямаа… Гэрээсээ гүйн гараад бас л хаачхаа мэдэхгүй дээр доор гишгэн гол нь харлан ёстой л уйлмаар ч юм шиг орилмоор ч юм шиг бачуурч явахдаа хүмүүсээс нулимсаа нуун арчин бодол болсоор автобуснаас буугаад гиюүрсэн тэр залуугийн хажууд суулаа. Тэр бол Алтаа. Тэр хоёрын хэн хэн нь бие биенээ анзаарсангүй, тус тусын бодолд автан сууж байлаа. Хичнээн ч удсаныг бүү мэд. Гэнэт Нямаа хүүхнийг анзаарч харахад дөлгөөхөн, нэг их царайлаг биш ч биедээ таарсан махтай, хаа ч гэсэн таардаг, байдаг л нэг бүсгүй боловч нэг л содон, хүний харц булаамаар, цэвэрхэн хувцасласан бүсгүй гунигтай нь аргагүй бодол болон сууж байжээ. Яагаад ч юм бэ Нямаад түүнийг өрөвдөх сэтгэл төрж шууд босож очоод: -Сая хаанахын автобус явчихав? гэвэл Алтаа -Өө ёстой анзаарсангүй гээд инээмсэглэхэд “нүд нь ямар хөөрхөн юм бэ” гэх бодол Нямаад төрлөө -Өөрөө хаашаа явах унаа хүлээж байгаа юм бэ? гэж Нямаа үг өдөхөд Алтаа уртаар санаа алдаад -Яг хаачхаа ч мэдэхгүй байнаа гэхэд нь -Бид хоёр яг адилхан юм даа гээд хажууд нь суулаа -Би юу хэлчихэв гэсэн янзтай бас ч эвгүйрхсэнээ энэ бас юу гэчихэв ээ? гээд гайхсан нүдээр харвал нь Нямаа нэг л сандрах балмагдах зэрэгцсэнээ шууд л Алтааг хөтлөн хурдан хурдан алхсанаа сүүлдээ бүр чирээд гүйж гарлаа. Бараг юугаа ч ойлгоогүй байж баахан чирэгдэж гүйсэн Алтаагийн цээжин дээр нь дараад байсан бөөн хар юм нь алга болтлоо амьсгаадаад дотор нь уужрах шиг болжээ. Бараг буудал хиртэй газар гүйчихээд Нямаа “Би чинь юу болж байна? Үл таних бүсгүйг хөтлөөд олны хөлийн газар гүйж явдаг” гэх бодол орж ирэхэд сая нэг юм зогслоо. Нөгөө бүсгүй нь байдгаараа амьсгаадаад өвдгөө түшин тонгойн зогсов. -За яав? Дотор чинь онгойв уу? -Тэглээ ёооё амьсгаагаа нэг дараадахъя. -Хөл чинь өвдөв үү ? гээд Нямаа гараа өгөхөд -Аан өвдөөгүй ээ гэв. Гэнэт тэр хоёр урдын танилууд шиг бие биенээ хараад хөхрөлдөв. Хэн хэн нь амьсгаагаа дарагдтал юм ярьсангүй зам дагуу алхсаар л байлаа. Нэг мэдэхнээ…

  • 3 нас хүрээгүй хүүхдээ нөхөртөө үлдээгээд ирлээ

    3 нас хүрээгүй хүүхдээ нөхөртөө үлдээгээд ирлээ

    0 out of 5
    1,100

    Би жирийн л нэг залуу гэр бүлийн гэрийн эзэгтэй, хүн чанараар бялхсан сайхан ханьтай хоёр ой гарантай хүүтэй. Ипотекийн зээлтэй учир хүүгээ төрүүлээд таван сарын дараа ажилдаа эргээд орсон, одоо ч ажлаа хийсээр л байна. Хүүг маань ээж, эгч нар маань харж өгдөг байсан юм. Би бээр басчгүй компаныхаа тэргүүний, шилдэг ажилтнуудын нэг гэж байгаа. Ажилдаа дуртай, ахиж дэвшиж өөрийгөө хөгжүүлж, улам ихийг бүтээх хүслээр оргилсон тийм нэг залуу эмэгтэй. Энэ хүсэл тэмүүлэл, гадаадад сурах мөрөөдлийг маань гадарласан компанийн удирдлагууд намайг Английн Лондон хотын нэгэн нэр хүндтэй их сургуульд дөрвөн жил суралцуулахаар болж, сургалтын зардлыг маань 100 хувь компаниас даах үгээр ч зүйрлэхийн аргагүй том боломжийг олгож өгсөн юм. Тэр өдөр тэнгэрт нисэх шахам баярлаж, орой дэлгүүрээр орж баярын ширээний хүнс бэлтгэн ширээ дүүрэн гарын хоолоо бэлтгэв. Нөхөр маань ажлаасаа ирээд гайхшран өнөөдөр хэний “бөөртдэй” /Birthday/ билээ гэсээр инээмсэглэн асуух мөчид би бүх болсон явдлыг ярьж өөрөөрөө хичнээн их бахархан байгаагаа гайхуулав. Нөхөр маань “тэгээд хэзээ явах вэ?” гэж хамгийн түрүүнд асууж байж билээ. Би “10 сард явах юм байна” гэж хариулсныхаа дараа л хайртай хань хүү хоёроо орхиж явах гэж байгаагаа ухаарч түр зуур бодолд автахад нөхөр маань “баяр хүргэе, хайраа. Ямар сайхан мэдээ вэ? Миний ханийн мөрөөдөл биелж байгаа юм байна шүү дээ. Чи минь мундаг шүү” гээд магтаад л байв. Үдэш унтахаар хэвтэхдээ “хүү та хоёр минь яах вэ” гэж нөхрөөсөө асуулаа. “Бид хоёрт битгий санаа зов. Хүү маань одоо хөөрхөн том болчихлоо. 9 сарын 1-нд цэцэрлэгт өгье. Тэгээд бид хоёр алзахгүй ээ. Миний хайр юунд ч битгий санаа зов” гээд тайвшруулах гэж баахан л юм ярьсан юм. Би нэг өдөр баярлаж догдлон нөгөө өдөр нь хүү хань хоёртоо санаа зовсоор 9 сарын 1 болж хүүгээ цэцэрлэгт өгөв. Хүү маань долоо хоноод л цэцэрлэгтээ дасаж, bye bye гээд л гүйгээд орчихдог болов. Би бага багаар бэлтгэлээ базаасаар явах ч дөхлөө. Явах өдөр дөхөх тусам сэтгэл сэмэрч нөхөр хүү хоёроо өрөвдөн нэг уйлж, нэг зоригжуулж хэрхэндээ л хэцүү байлаа. Тэр өдөр онгоцны буудал дээр хүү маань гэнэт орилон уйлж, намайг хүзүүгээр тэвэрчихээд бяцхан ухаандаа ээжийгээ явах гэж байгааг мэдэрсэн бололтой…