Showing 33–48 of 64 results

  • Дөнгөж 18-тай гуч гарсан хөгшин ахын өвөрт орчихлоо...

    Дөнгөж 18-тай гуч гарсан хөгшин ахын өвөрт орчихлоо…

    0 out of 5
    2,000

    Би одоо 18 настай, арван жилийн ширээнээс дөнгөж л амьдралд хөл тавьж байгаа эмэгтэй. Миний амьдрал гэвэл ах, эгч, аав, ээж минь намайг нэг их анхаараад байдаггүй тийм л охин.Уг нь өөрийгөө хүмүүжил сайтай, хатуу хүүхэд гэж бодож явдаг байсан ч тэр нэг өдрөөс эхлээд миний нэгэн хэвийн амьдрал өөрчлөгдсөн. 30 насны босгыг хэдийн давчихсан харахад нэг их нүд хужирлахаар сайхан залуу биш ч гэсэн нүдэнд дулаахан тэр ах намайг гээд хүрээд ирсэн. Анхандаа бол -Ямар найз залуутай ч биш, тэр ах ч гэсэн ганц бие юм чинь уйдаж суухаар хэсэг уулзаж байя гэж бодоод уулзаж эхлэв ээ. Тэгсэн бүр цаг хугацаа өнгөрөх тусам л дасаад болдоггүй ээ. Түүнтэй танилцаад удаагүй л байсан үе, нэг өдөр гэртээ ээжтэй суугаад хоол идэх гэсэн дургүй хүрээд бие нэг л хүнд юм шиг санагдаад ядраад байсан чинь ээж ханиад хүрч байгаа юм байна даа дулаан бай гэж хэлэхэд нь л би гэж тэнэг толгой сарын тэмдэг ирэх ёстой хугацаанаасаа өнгөрсөнг нь…

  • Хазгар доголон гээд голоод явуулсан хүргэн хүү нь амийг нь аварсан

    Хазгар доголон гээд голоод явуулсан хүргэн хүү нь амийг нь аварсан

    0 out of 5
    1,100
    Таазан дээрх гэрлүүд жирэлзэн, хүмүүсийн яриа нэг наашлан нэг цаашлан дүнгэнэж байсанаа тасалдан алга болсон. Тэрнээс хойшхыг Сүхээ өвгөн огт санадаггүй ээ. Одоо бол хөл гар нь мэдрэгдэхгүй байх агаад хамаг уруул хоолой нь хатаж, ам цангаж байна гэж тамтаг алга. Нүдээ алгуурхан нээсэн ч дэлхий дайвалзах шиг болоход бушуухан эргүүлэн аньлаа. – Сүхээ гуай та намайг сонсож байна уу? гэсэн эрдүү хоолой сонсоод ахин нүдээ нээвэл цагаан хувцастай эмч дээрээс нь тонгойж байлаа. Өмнөхийг бодоход энэ удаад толгой эргэх нь гайгүй дуугарч болж байна. – Гайгүй ээ хүү минь ах нь хаана байна вэ? юу гээч болох нь энэ вэ? – Та хот хоорондын замд автын осолд ороод манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Тархиндаа гэмтэл авсан учраас яаралтай хагалгаанд орсон гэхдээ одоо дажгүй ээ.
    Удахгүй хөл гар чинь мэдээ орно. Ар гэрээс тань хүн дуудсан хөдөөнөөс охин тань удахгүй ирэх байх. Одоохон манай сувилагч танд уух юм өгнөө айж сандрах зүйлгүй тайван байгаарай гэж хэлээд цаашаа эргээд явчихлаа. “Ээ базарваань тамын хаалга татаад буцаж. Ус уух хувь дуусаагүй л байж” хэмээн бодож амжсан ч эргэн нүд нь анилдан унтаад өглөө. Хоёр хоногийн дараа энгийн тасагт шилжсэн ч ар гэрээс нь сахиур эргэлт гэж юу ч ирсэнгүй. Гүээ ер хэн ч ирэх билээдээ. Ганц хүүгээ хэрэгт холбогдож гэж сонсоод хар хурдаараа их хотыг зорьж яваад ийм явдалд өртсөн бөгөөд одоо хүү нь “Ганц худаг”-т суугаа. Харин охин Сэндэр нь нутагтаа тогоо гэдэстэй бас дэрсхэн нусаа гоожуулсан дөрвөн жаалаа хэндээ үлдээж наашаа ирэх вэ дээ. Өвгөн: муу охин минь ирэх л гэж санаж, уймарч суугаа ч нөгөө данхар хар нь эрүүл согтуу даналзаад явуулна гэж үлгэр. Харин энэ эмч хархүү л хэдэн сувилагч асрагч нараар дамжуулан асарч эргэж тойрч, бас өөрөө гардан эмчилж хөл дээр минь босголоо буянтай хүн юм гэж бодон хэвтэнэ. Яг энэ үед өнөө эмч хархүү зөөлөн инээмсэглэж орж ирээд тасгийнхныг бүгдийг нь үзэж явсаар өвгөний ээлж боллоо. -За Сүхээ гуай дажгүй юу яаж байна зовиур байна уу гэж угсруулан…
  • Миний найз нэг ахын бага хатан болоод удаж байна.

    Миний найз нэг ахын бага хатан болоод удаж байна.

    0 out of 5
    1,100

    Миний найз нэг аxын “бага xатан” болоод удаж байна. Тэр аx нь гурван оxинтой, эxнэртэй, юу дутуу гэxээр амьдралтай компаний эзэн бий. Xарин найз маань 30 дөнгөж шүргэж яваа цэл залууxан бүcгүй. Xайран залуу наcаа үрлээ, одоо xүнтэй cуугаач гэж зэмлэxээр тэр маань гунигтай толгой cэгсэрдэг. Tүүний ярьдаг юм нь монгол эрчүүдийн мөxөл доpойтол. Xичнээн ядарcан ч эр xүн гэдэг Мандаx аxаас дээр гэж цөxрөлтгүй ятгаxад минь xарин миний амыг ар дээр гартал cэнхрүүлнэ дээ. Tүүний үгийг cонсоход үнэxээр ч хүний бага xатан болууштай юм шиг оргиод ирнэ. Гэвч боловcролтой xүн ингэж яваx гэж дээ xэмээн бодоxоос дотор арзганаад… Xайртдаа ганц xүү төрүүлж өгөx сөн, яагаад жирэмcлэхгүй байнаа гэxийг нь дуулаx бүр xэцүү. Мандаx аxын эxнэртэй cанаандгүй танилцаж өдөржин xамт байx завшаан олдов. Эмэгтэй xүний зангаар тэр дор нь дотноcоод авлаа…

  • Хажуу айлд мань байнга архи уудаг ах эгч амьдардаг байсан

    Хажуу айлд мань байнга архи уудаг ах эгч амьдардаг байсан

    0 out of 5
    1,100
    Анх 1-р хороололд байр худалдаж аваад маш их баярлаж байснаа санаж байна. Маш их. Тэгээд байраа авчаад, удахгүй шинэ жил болно гээд бэлтгэл ажлаа хийж байв. Ажил ч ихтэй, дөнгөж үйлдвэрээ байгуулаад, амжилттай ажиллаж байсан үе л дээ. Тэгээд үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хүргэлтээр айл айлд нь өөрөө хүргэж өгнө. 12-сарын 27 болчихсон, он гарах хариугүй дөхцөн байсан үе л дээ. Тэгээд дэнжийн мянгын хүчит шонхор зах дээр хүргэлтээр очлоо. Махны лангуун дээр нэг ах эгч хоёр байна. Сайн харсан чинь манай хажуу хаалганы хөрш. Өө та хоёр чинь манай хажуу хаалга байна ш дээ гэсэн чинь ах эгч хоёр баярлаад 3 кг үхрийн мах боож өгөөд:
    – Шинэ жилийн мэнд гээд өнгөрсөн юм. Би ч тэр захаас гараад сэтгэл нэг их хачин болчихсон. Юу гэхээр тэр хоёр байнга архи ууна. 1 хүү, 2 охинтой айл л даа. Тэгээд ах эгч хоёр байнга архи ууж хүүхдүүддээ агсан тавина. Хүү нь оюутан, охин нь насанд хүрсэн. Бага нь цэцэрлэгийн хүүхэд. Орой унтахад их төвөгтэй. Нөгөө цэцэрлэгийн хүүхэд нь орилж уйлна. Ээжээ битгий л дээ гээд л шөнөжингөө уйлна.. Гэрт нэг нь архи уудаг байхад л ямар хэцүү билээ. Гэтэл аав ээж хоёр нь хоёулаа архи ууна. Дээрээс нь янз бүрийн хүмүүс авчирч найрлана. Тэр айл нүдэн дээр уруудаж байлаа. Охин нь орой бүр орцонд янз бүрийн залуустай уулзаж, заримдаа өөр өөр залуутай үнсэлдээд.
  • Автобусдаж байгаад мөнгө хураадаг кондуктар залууд дурлаад

    Автобусдаж байгаад мөнгө хураадаг кондуктар залууд дурлаад

    0 out of 5
    1,100

    Би энэ хоёр үгэнд үнэхээр итгэдэг бас хэлэх дуртай. 1. Бурхан хүнийг амьдрах заавартай нь биш амьдралаа зурах харандаатай нь явуулдаг. 2. Бурхан хүнд даахынх нь хэрээр зовлон өгөөд, даваад гарсанд нь тэрнээсээ илүү жаргал өгдөг гэж юутай үнэн үг вэ? Намайг Анхилмаа гэдэг. Хүнд зааж сургаад байхаар тийм настай ч хүн биш л дээ. Цэл залуугаар зогсохгүй яг л сурч боловсорч, дэгэж дэрвэж яваа хүүхэд нас минь харин би яг энэ хүүхэд насандаа ирээд удаагүй байгаа юм. Би бараг төрөөд л амьдралын хүнд хэцүүг үзсэн гэхэд болно. Амьдрал хэмээх тyлaaны талбарт хөл тавиад 17 насандаа амьдрах яасан сайхан юм бэ? амьдрал ямар баян юм бэ? гэж дуу алдаж сууна. Би багаасаа л аав гэдэг хүнийг мэдэхгүй өссөн. Гурвын гурван үрээ нэг өдөр ч болов эргэж ирээд ямар байгааг нь хараад өрөвдөж хайрлах байлгүй дээ гэж гудамжны доод үзүүрийг ширтэж өдөржин хашааны гадна суудаг байсан юм. Аав гэх тэр хүн намайг төрөөд сар гаруйхантай байхад минь ээжийг гурван нялх үртэй нь айлын хашаад хаяад явсан гэдэг. Ах эгч хоёр араас нь уйлаад дагаад гарахад гоё машинд суугаад тэр л хашааны булан тойроод явсан гэсэн. Ах эгч хоёр руу минь эргэж ч хараагүй гэсэн. Эхэндээ би ах эгч хоёроо дагаад юугаа ч мэдэхгүй өдөржин тэр зүгийг ширэн суудаг байлаа. Ээж минь бид гурвыг тэжээх гэж олдсон ажил бүрийг гололгүй хийж өглөө гараад орой ирдэг үг дуу цөөнтэй.

    Бид гуравтай ярилцах, хүүхдүүд минь

  • Би эхнэртэй эрийн нууц амраг нь байсан юм...

    Би эхнэртэй эрийн нууц амраг нь байсан юм…

    0 out of 5
    2,000

    Намайг загнамаар байвал хангалттай загнаарай ээжүүд минь. Би нууц амpаг байсан юм. Одоо бол би 29 настай. Ажлаа хийгээд л энгийн амьдардаг нэг эмэгтэй. Их сургуулиа төгсөх жилээ дадлага хийж байсан газартаа төгсөөд үндсэн ажилтан болж үлдсэн юм. 22 настай ажилдаа дуртай охин байлаа. Хамтарч ажилладаг нэгэн байгууллага дээрээ семинарт сууж таарсан өдөр би түүнийг олж харсан. Зангиа зүүгээгүй хоолойтой цамц өмссөн мандатаа хүзүүндээ биш бугуйндаа ороочихсон нүдэнд дулаахан залууг тэнд байхдаа ширтсээр л суусан юм. Тэр байгууллагын менежер гэж сонссон. Бид хоёр дахин хоёр удаагийн семинарт тааралдав. Сүүлийнх дээр нь оройтож тарсан учир надаас гадна хоёр ажилтнаа замд буулгах болсоноор би анх удаа түүнтэй танилцсан. Хамгийн сүүлд ганцаараа үлдсэний дараа тэр яриа эхлүүлж хэзээ төгссөн, ажил хэр байна гэх мэт ойр зуурын л зүйл асуув. Би яг л багшдаа байцаагдаж байгаа мэт асуултанд нь сандран хариулж машиных нь хойд суудал дээр цонх ширтэн цаанаасаа л сандран нэг тийм өөр мэдрэмж. Үүний дараа нэлээн хэд хоног өнгөрөхөд тэр намайг ажлаа тараад хоол идэх үү гэж утсаар залгав. Миний дугаарыг бүртгэлийн гарын үсэгтэй хуудаснаас авсан байсан. Эндээс л эхэлсэн юм. Тэр надаас зургаан насаар ах гэдгийг сонсоод үнэхээр их гайхаж билээ. Надтай ойролцоо байх гэж би бодож байсан. Өөрийнхөө тухай ярихдаа гэр бүлтэй эхнэртэй гэдгээ хэлсэн нь намайг гуниглуулж за энэ бол цааш үргэлжлэхгүй харилцаа юм гэсэн ойлголт өгсөн. Гэсэн ч тэрнийг залгах үед, гараад ирэх үү гэх үед, хамт жаахан алхах уу гэхэд нь үгүй гэж хэлэх ёстойгоо мартаад гүйгээд гардаг болсон байсан…

  • Хоол хийхээ мартсан гээд хадмаараа халуун ус цацуулж байлаа...

    Хоол хийхээ мартсан гээд хадмаараа халуун ус цацуулж байлаа…

    0 out of 5
    1,100

    Би та нараасаа бага зэрэг эгчмэд бүсгүй байна л даа. Яг л тэгш сайхан 40 насыг шүргэх гээд л явж байна. Маш их аз жаргалтай, маш их халамжин дунд бүүвэйлүүлж суудаг эмэгтэй л дээ би. Юугаа ч нуулгүй ярьдаг хамтдаа гоо сайханд орж, хамтдаа усанд орж, хамтдаа дэлгүүр хэсдэг хөөрхөн охинтой халамжаар дутаадгүй үргэлж авран наймт шиг гэгэлзүүлж баярлуулж догдлуулдаг сайхан ханьтай хүн байнаа. Гэхдээ би байнга ингэж хайранд умбаж жаргаж байгаагүй юм аа. Би нулимсаараа хооллож маш олон шөнө, маш олон саруудыг, маш олон жилүүдийг аз жаргалгүй өнгөрөөж байсан. Үхэхээс бусдыг үзсэн гэхэд болно доо бараг. 19-хөн настай балчир гэнэн охин байхдаа анхны хайртайгаа учирч үүрд аз жаргалтай болох юм шиг нисэж явлаа. Миний төлөө бүхнээ зориулна гээд уйлтал минь уярааж намайг алган дээрээ бөмбөрүүлж байгаад гэртээ аваачиж байлаа. Найз охиддоо нөхөрт гарч байгаагаа гайхуулан ярьж ирээдүйгээ үлгэр шиг төсөөлөн боддог байлаа. Хадмын гэрт очсон өдрөөсөө эрхэм сайн бэр, охин нь болох гэж хичээж халуун цай хоол хог шороотой зууралдаж их сургуулийн хичээл ном эсвэл хоол унд гэр цэвэрлэх л үүрэгтэй болж билээ. Гэхдээ эндээ eрдөө гутардгүй харин ч би хийх ёстой би нөхөртэй эмэгтэй хүн гэж өөрийгөө урамшуулан явсаар л байсан. Жижиг өрөөндөө нөхөртэйгээ шинэхэн хосууд ямар байдаг тйим л сайхан хайрлуулж байх үeд би биe давхар болж магнайгаа хагартал баярлаж байтал хадам ээж сонсоод шууд авхуулахыг тушаав. Хайртай хүүгээ хар эрт хүүхдийн бантан кашны мөнгө олох гэж зүдрээхгүй гэж уурлалаа. Би ч тэнэг байж хадам ээжийгээ уурлуулахгүй, нөхрөө зовоохгүйн тулд хүссэнээр нь хийсээн.Энэ үeэс хадам ээжийн хахир зан илт мэдэгдэж надтай яг л гэрийн үйлчлэгч шиг харьцдаш болов. Тэр үeд хөөрхий муу аав минь их ядруухан байсан юм аа. Охиныгоо жаргаж яваа л гэж санадаг байсан. Би юу ч хэлээгүй. Энэ байдлаар яг хоёр жил болоход би тэр айлын хоол цайг тасралтгүй хийж угааж арчих зүлгэх бүгдийг гүйцэтгэж харин оронд нь надад…

  • 3-г ихэр хүүхэд төрүүлж өгсөн гээд нөхөр машин авч өгөөд

    3-г ихэр хүүхэд төрүүлж өгсөн гээд нөхөр машин авч өгөөд

    0 out of 5
    1,100

    Би нэг маанаг нөхрийнхөө тухай бичих гэсэн юм аа. Миний маанаг залуу гэж би дууддаг юм. Уг нь ухаантай л даа. Хааяа л маанаг кк. Манай залуу таргалах мөрөөдөлтэй нэг хүн бий. Нөхөр бид хоёр МУИС-ийн оюутны байрнаас анх амьдралаа эхэлсэн юм. Дээр үeд төмөр ор, чeмодантай хувцастайгаа нийлдэг байсан бол бид хоёр бүр чeмодан ч байхгүй тортой хувцастай, хоёр аяга, хоёр халбага, хоёр сэрээтэй л анх түрээсийн байрнаас эхэлж байлаа… За тэр яахав. Манай залуу бол таргалах мөрөөдөлтэй хоол болгондоо майонез хийж иддэг хөөрхий тэгээд таргалдаггүй байлаа. Нэг удаа найзуудтайгаа уулзаад анх удаа нөхрөө танилцуулах гээд дагуулж очлоо. Манай хэд ихэнх нь бакь залуу сонирхоно. Манай хүнийг хараад бүгд “Ээээээ л дэээ” гэсэн. 00 орох гээд босоход нь “Яанаа хийсчихвий дээ” гээд нэг нь хэлчихвээ. Би сандраад л заа миний хайрыг битгий тэгээрэй гээд л. Тэгсэн нөгөөх маань олоод сонсчихсон. Оройжин хариад үг дуугардаггүй. Уруулаа хазлаад л юм хумаа шидлээд л. Тэгсэн хэд хоногийн дараа нөхөр найзуудтайгаа ирж хоол ид гэртээ түрүүлж хариад хоол хийгээд байж байя гэж байна. Найзуудаа дагуулаад л очлоо. Ороод очсон цаашаа хараад юм хэрчээд л байнаа. Араас нь харсан гээх том залуу харагдаад би бүүр өөр хүн манайд ирчихсэн юм болуу гээд тойрч очоод харав. Үгүй ээ манай хүн мөөн. Хоолоо аягалаад л найзуудын урдуур хойгуур пээдийж алхаад л. Нээрээ аягүй том цээжтэй бүдүүн гуятай болчихож. Бүүр гайхаад…

  • Хотод оюутан болж ирээд эцэг шигээ хүнтэй явж 3-н өрөө байр авхаалаад

    Хотод оюутан болж ирээд эцэг шигээ хүнтэй явж 3-н өрөө байр авхаалаад

    0 out of 5
    1,100

    Нансал амьсгаа боогдон тийчилсээр цочин сэрлээ. Шөнө болгон хар дарж зүүдлэх нь жирийн үзэгдэл болтлоо удсан ч энэ зүүд цаанаа л нэгийг хэлээд байх шиг санагдана. Унтлагын өрөөний томыг ч хэлэх үү, хажууд нь ганц бие эмэгтэй хүн шөнийн уртыг ийм байдалтай өнгөрөөнө гэдэг aймшигтай тaм мэт. Ганц охиноо хар нялхаар нь гадаадад амьдруулахаар явуулчихсан болохоор улам ганцаардана. Ойрын үед Шарав чимээ сураггүй болчихоор бүр ч ихээр гансарч суугаа нь энэ. Нансал цээжинд нь багтаж ядан цохилох зүрхээ алгаараа даран хэсэг тайвширч аваад бослоо. Хэдэн өрөөгөө дамжин хийх ажлаа олж ядан хэсэг гиюүрч байтал утас дуугарлаа. Шараваас өөр хэн утасдах ч билээ гэж бодон утсаа автал Шарав -Ашгүй чи гэртээ байна уу? Би одоо гэрийн чинь гадна очлоо. Чи хувцаслаад гараад ир гэхэд Нансал -За гэхээс өөр юу ч хэлэх билээ. Нүүр амаа янзалж, хувцсаа өмсөн дуртай дургүй гартал Шарав аль хэдийнэ ирчихсэн хүлээж байв. Шарав Нансалыг харан машиныхаа хаалгыг онгойлгон урьханаар инээмсэглэж -Миний шувуухай ойрд юу хийж өдрийг өнгөрөөв хэмээхэд Нансал машинд суун инээх аядан -Юу хийхэв дээ. Утасдахыг чинь хүлээж гэрийн мухар сахисаар байтал эмгэн болох шахлаа гэхэд Шаравын зан их л сайхан байгаа бололтой худлаа инээн унжиж цүдийсэн гэдсээ илэн тухлан суугаад -Хөгшин намайг дамшиглаж яахнав дээ. Ойрд ажил ихтэй болохоор чамтай уулзах зав гардаггүй гэж хэлэхэд Нансал урьдын адил түүнд эрхлэн нэг их санаж хүлээсэн царай гаргаж баахан нялуурлаа. Тэр хоёр ойрд уулзаагүй болохоор өдөржин хамтдаа гадуур явж, Нансал хүслээ гүйцээх гэж хэрэгтэй хэрэггүй юм авхуулан өдрийг өнгөрөөнө. Нансалын хувьд амьдрал зохиож үр хүүхдийнхээ зулайг үнэрлэн айл гэрийн эзэгтэй болох насандаа яваа ч хүнтэй сууна гэдэг бол тэр чигээрээ насаараа xoригдох гяндaн мэт бодогддог билээ. Түүний гэрийнхэн хүнтэй суулгах гэж өчнөөн шахаж шаардаад нэмэргүй явсаар өдий 26 нас хүрсэн болохоор өөрөө мэдээд амьдралаа авч яваг хэмээн зөнд нь орхисон. Гэвч түүнийг өөрөөсөө өчнөөн ах хөгшин хүнтэй aмpаглаж

  • Нөхөр айлын эхнэрийн өвөрт ороод хэвтчихсэн

    Нөхөр айлын эхнэрийн өвөрт ороод хэвтчихсэн

    0 out of 5
    1,100

    Арван жилийн сургуулиа төгсөх жилээ эмнэлэгт хэвтээд гурван эмээтэй нэг өрөөнд байрлаваа. Эхний өдрөөс л эмээ нар дайлж цайлаад л миний охин ид ид гээд эрхлүүлээстэй. Угаасаа бөөрөнхий хүн чинь бүр бондойгоостой хэхэ. Өвөө нар үе үе өрөөгөөр зочилно тэгээд л эмээ нар ичнэ, их хөөрхөөн. Хүн өтлөхөөрөө яг л хүүхэд шиг болчихдог гэдэг үнэн юм билээ. Гурван эмээ маань заримдаа хөгжилтэй сургамжтай дурсамжаасаа их хуучилна, нутаг усаа дурсаж ярина. Тэдний яриаг сонсоод хэвтэх гүй мөн сайхансан. Нэг өдөр нэг эмээ ярьж байнаа. Охин хүүхэд их эрт нөхөрт гарах гэж яарч болдоггүй юм шүү хүү минь. Эр хүн гэдэг ч бас балчир насанд яггүй бурхинууд шүү дээ л гэж байна. Хөөх тиймүү эмээ та хэдэн насандаа хадамд гарваа, юу болсон юм бэ гэсэн чинь. Эмээ нь дөнгөж арван дөрвөн насандаа айлын эхнэр болж байлаа. Нэг өдөр нөхрийгөө дагаад хаашаа ч юм явж байсан юм, тэгээд яахав замд явж байсан улс шөнө болоод замын айлд хоног төөрүүлэхээр болж…

  • 9911-тэй дугаараас хүсээд байна уулзъя гэсэн мессеж ирээд...

    9911-тэй дугаараас хүсээд байна уулзъя гэсэн мессеж ирээд…

    0 out of 5
    2,000

    Одоогоос би гурван жилийн өмнө урьд нь амьдрал зохиож байсан нэг залуутай танилцаж үерхэж удалгүй нэг гэрт орцгоож гэр бүл болсон. Одоо бид дундаасаа нэг охинтой. Бидний биеэсээ гэх хайр энэ хугацаанд хэзээ ч дундарч байгаагүй өөрсдийгөө сайхан гэр бүл гэж боддог. Гэтэл саяхны нэг шөнө миний утсанд нэг 9911-тэй дугаараас “Чамайг их санах боллоо дахиад хэзээ уулзах вэ, салаад л буцаад хүсэх юм. Маргааш уулзъя” гэсэн мессеж ирж би азаар өөрөө түрүүлж уншаад хүн дугаар андуурсан биз гэж бодоод устгаад орхисон юм. Гэтэл хоёр өдрийн өмнө нөгөө дугаараас дахин тиймэрхүү мессеж ирлээ. Бас л би ганцаараа байж тараад олон дахин ийм мессеж ирсэнд гайхаад залгалаа утсаа авдаггүй, дугаар андуураад байна би гэр бүлтэй эмэгтэй гээд мессеж бичээд үлдээсэн юм. Гэтэл дахиад орой 10 цагийн үед дахин тиймэрхүү утгатай мессеж ирлээ. Тэр үед нөхөр маань дэргэд байж байгаад харчихсан юм. Тэгээд л би үнэнээ хэллээ бид хамт байж байгаад залгасан ч авахгүй хэдэн өдөр ингээд байгаа юмаа гэсэн чинь нөхөр маань өөрийнхөө утаснаас залгалаа бас л авдаггүй. Тэгээд манай нөхөр юу гэхийг нь үзье хариу бичдээ гэлээ. Би яахын гээд хэсэг дургүйцсэн ч дэггүйтмээр санагдаад хариу бичлээ. “Хамаагүй бичиж болохгүй шдээ нөхөр маань харчихвал яах юм, би өөрөө маргааш залгая” гэсэн чинь өөдөөс ямар хариу ирсэн гээч бурхан минь ийм зүйл байдгаа л гэж бодсон. Ирсэн хариу нь…

  • Анхны ханийг бурхан хоёрдахийг нь чөтгөр явуулдаг гэсэн үнэн бололтой

    Анхны ханийг бурхан хоёрдахийг нь чөтгөр явуулдаг гэсэн үнэн бололтой

    0 out of 5
    1,100
    Би 39н настай ганц охинтой ганц бие эр хүн байгаа юм аа.Өөрийн амьдралын тухай бичих гэсэн юм. Анхны эхнэртэйгээ 2006 онд айлын хажуу өрөөнд амьдрал зохиож 2008 онд охинтой болж удалгүй гэр оронтой болж гурван жилийн дараа 2 дахь охин минь төрж бусдын адил аз жаргалтай сайхан л амьдарч явлаа. Эцэст нь миний хайр халамж дутсан юм байлгүй, эхнэр минь өөр хүнтэй холбоотой болж /унтаж хэвтсэнийг нь бол мэдэхгүй / тэрийг нь би мэдэж тэрнээс болоод хэрүүл тасрахгуй байсаар таван жилийн дараа 2 охиноо нэг нэгээр нь аваад 2 тийшээ болсон доо. Би уг нь хүнд гологдохоор эр биш л дэ, гэхдээ өөрөө 2н хооронд харьцаанд дургуй хатуу бодолтой жоохон бардам хүн л дээ. Тийм болоод ч тэр үү эмэгтэй хүнтэй 1 их харьцаа үүсгэхгүй явсаар 2016 онд 1 аятайхан бүсгүйтэй танилцсанаар бүх зүйл эхэлсэндээ.
    Би ч их ганцаардаж ганихарч явсан болоод ч тэрүү их амархан дассаан. Ганц бие эр хүн чинь гунддаг юм билээ.Учиргүй хайгаагүй ч гэсэн дотроо бол охиныг минь хайрлах халамжтай сайн эмэгтэйг хайж л явсан даа.Тэр бүсгүй маань 1 охинтой би өөрөө бас охинтой болохоор охинд минь ханьтай гэж олзуурхаж л явлаа. Удалгүй 4лээ 1 дор орж бүх зүйл сайхан эхэлж байлаа, гэтэл тэр бүсгүйн тар танигдаж эхэлвээ. Дагавар охидоосоо болж муудна, голдуу миний охиноос, өөрийх нь охин өөгүй хүмүүжилтэй сайн…
  • Улаан цаймдаа гарч өөр айлд 7 хонож байтал эхнэр олоод ороод ирсэн..

    Улаан цаймдаа гарч өөр айлд 7 хонож байтал эхнэр олоод ороод ирсэн..

    0 out of 5
    1,100

    Нар оройхон болж байлаа. Цээнээ гал зуухны өрөөнд халбага сэрээ шажигнуулан юм угаана. Банзар өөр нэг өрөөнд цонх бараадан сууж, хийх юмаа олж ядсан байдалтай гараа элгэндээ зөрүүлж бариад дуу аялж суув. Дуулахын хажуугаар тэр «шийдэх л хэрэгтэй» гэж сэтгэлдээ бодож суулаа. Банзар гэртээ харилгүй бараг долоо хонож байгааг эхнэр нь мэднэ. Хийж яваа балагт явдалдаа сэтгэл нь будлин, шаналж шаналж сүүлдээ тэр «шийдэх л хэрэгтэй» гэдэг ганцхан юм л боддог болжээ
    Цээнээ аяга сав угааж гүйцээд нойтон гараа арчсаар Банзарын сууж байсан өрөөнд орж ирэв. Банзар дуулж байснаа больж суудал дээрээ эргэн Цээнээгийн өөдөөс хараад «энд суу!» гэж өвөр дээрээ гараа тавив. -За би гараа арчаадахъя, гэж Цээнээг түдгэлзэн байтал гадна үүд тогших чимээ гарлаа. Банзар Цээнээ хоёр нэгэн зэрэг үүд рүү харж чимээ чагналаа. Дахиад тогшлоо. Цээнээ гайхсан янзтай Банзар руу нүдээ том болгон харж «Хэн болоо?» гэж шивнэн асуув. Банзар «яадаг юм, очоод асуу» гэж мөн шивнэн хэллээ.
    Цээнээ үүдэнд очоод чимээ чагнан зоссоноо үүд дахин тогшиход,
    -Хэн бэ? Гэж асуув.
    -Би байнаа гэх эмэгтэй хүний дуу гарлаа. Эрт орой нэгэн цагт учрах ёстой байсан зүйл ёсоороо учрах нь энэ. Банзар Цээнээгийнхээр орогнон хонож өнжих болсноос хойш сар гаруй болжээ. Гэвч сүүлийн энэ долоо хоног шиг ингэж улайм цайм хэд хоног дараалан орон гэрээ орхиж байсангүй. Бас энэ хугацаанд эхнэр нь ч түүнийг мөрдөн мөшгөж хөөцөлдсөнгүй.
    «Одоохондоо миний байгаа газрыг мэдэхгүй байгаа. Нэг л цагт тэр сүр хийтэл ороод ирнэ байх» гэж Банзар сэтгэлдээ ёрлон хүлээсээр байжээ. Ёстой юм ёсоороо болов.
    Цээнээ хулгана руу гэтэж яваа муур шиг чимээ гаргалгүй алхалсаар Банзарын дэргэд буцаж ирээд чих рүү нь ойртон тонгойж…

  • Сэлэнгийн зах дээр явж байгаад мах мариа нь таарсан бүсгүйтэй танилцаад...

    Сэлэнгийн зах дээр явж байгаад мах мариа нь таарсан бүсгүйтэй танилцаад…

    0 out of 5
    1,100
    Баяраа сүүлийн хэдэн жил ээлжийн амралтаа авч амжилгүй ажилласан болохоор энэ жил амралтаа долоон сарын нэгнээс авахаар төлөвлөн захиргаандаа өргөдөл өгөн амралтаа авсан байна. Тэрээр амралтаараа Сэлэнгэд байдаг нагацындаа очиж айраг саам ууж амрахаар шийдсэн ажээ. Ойрын хэдэн жил уулзалдаагүй юм чинь хэлэлгүй шууд яваад очвол ёстой гэнэтийн бэлэг болнодоо. Ах бэргэн хоёр баярлаад сүйд болох байх, хэдэн хүүхдүүд нь ч зөндөө том болцгоогоод танигдахын аргагүй болсон байлгүй гэж бодон Сэлэнгэ аймгийн зүг хүлгийн жолоо залан давхиж явна.
    Ганцаараа яваа болохоор замын гуанзанд ч оролгүй давхисаар Баруунхараа орж ирхэд замын хажууд хоёр хүн гар өргөн зогсохыг харан хажууханд нь очин зогсвол нөгөө хоёр хүн дөхөн ирж Дархан орохуу гэхэд орно орно суучих гэсээр эхнэр нөхөр бололтой хоёр хүн суулгаж аван хөдөллөө. Ганцаараа явсанаа бодоход ханьтай болсон гэсэн шиг гангар гунгар гэж элдэвийг ярьж явсаар нэг л мэдхэд Дарханд ирлээ. Замаас дайгдсан хоёрыгоо гэрийнх нь гадаа буулгаж өгөөд шууд давхин Сэлэнгийн зах дээр очин ахындаа бэлэг сэлт чихэр жимс авхаар явж байгаад орос чихэр жимсний бөөний төвд орвол тормогор алаг нүдтэй дунд хэрийн нуруутай мах мариа нь таарсан нүдээрээ инээмсэглэсэн инээхээрээ хацар нь хуруу дарам газар хонхойсон дэгжин сайхан бүсгүй инээмсэглэн угтлаа.
    Баяраа тус төвөөс нилээн чихэр жимс авсан боловч санаа нь зовон ам нээж чадалгүй тооцоогоо хийгээд гарлаа. Гадаа машинруугаа очин авсан юмаа машиндаа оруулж тавиад саяын бүсгүй ч мэдээж нөхөр сүүдэртэй л байх гэхдээ яадаг юм ямар ч байсан арга эвийг нь олоод дугаарыг нь олж авая гэж бодон эргэж очин уучлаарай наад чихэр жимснээс чинь утасаар захиалаад авч болно биз дээ дугаараа өгөөч гэхэд бүсгүй өнөөх л ер бусын гоё инээмсэглэлээ тодруулан болноо болно энэ манай төвийн танилцуулга гэсээр утасны дугаартай нэрийн хуудсаа өглөө. Ингээд Баяраа хөдөө байх ахындаа очин арваад хоног сайхан амраад буцахдаа мөнөөх бүсгүйтэйгээ уулзахаар ажил дээр нь очиход оронд нь өөр хүн зогсож байлаа. Баяраа гуч хүрэх гэж байгаа ч эхнэр аваагүй архи тамхи хэрэглэдэггүй томоотой нүдэнд дулаахан байлгууллагынхаа тэргүүний ажилчидын нэг ажээ.Баяраа энд зогсдог хүүхэн хаачсан бэ ах нь юм асуух гэсэн юм гэхэд аа Уранаа эгч хойшоо бараандаа явчихсаан маргааш нөгөөдөрөөс ирэх байх би худалдагч нь байгаамаа та хойноос юм хум захиж авчруулсан юмуу юм хэлүүлэхүү гэхэд за яахав яахав зүгээр ах нь өөртөй нь утасаар ярьчихая миний дүү дугаарыг нь өгөөч дугаар нь хэд билээ гэж дахин дугаарыг нь авахад өөрөөс нь авсан дугаартай таарч байлаа. Баяраа Улаанбаатарт ирсэнээсээ хойш Уранаа бүсгүйрүү залган бас ч гэж зүгээр байлгүй ажлынхандаа тараая гэж бодон хэр таарсан чихэр жимс захиалан авах далимаараа танилцаад…
  • Хөөрхий нөхөр мань төрхөмдөө буцаж байна

    Хөөрхий нөхөр мань төрхөмдөө буцаж байна

    0 out of 5
    1,100

    Хөөрхий муу нөхөр минь, төрхөмдөө буцаж байна. Ажил байвч хийж чадалгүй халагдчихдаг, мах байлаа ч хуураад идчихгүй намайг хүлээн уурлаж суудаг нөхөр л дөө. Хийж чаддаг юм нь зурагт үзэх, худлаа ярих. Ажил нь бүтэлгүйтвэл, хамаг бурууг нь надад тохох дуртай. Гутлан дээрээ нусаа нийчихээд надруу хялалзахыг нь яаана. Ерөөсөө бүх л юманд хажуудаа байгаа хүнийг буруутгах согогтой учир, аав ээждээ ч ад үзэгдэх болсон амьтан. Хадмын буянаар жарганаа гэж донгосоход нь, найз нөхөд нь, Чи мөн ёроолгүй тэнэг хүнээ гэж гайхаж ядна. Тэгэхэд уур нь хүрч, зодолдох маяг гаргавч хөлийнх нь дэвсүүр болоод шувтарна. Тэгээд надад эр бар болохыг нь яаана. Ахаас гуйж байгаад, Солонгос явуултал, гурван сар архи уугаад ирсэн. Тэгээд гэрээ санаад тэсээгүй гэж, нэрэлхээд байгаамаа. Ийм л эрийн сүгтэй би хоёр жил ханиллаа. Дардайсаныг нь дарж, бултайсаныг нь булж, хүний эхнэрийн хийдэг бүхнийг хийж, түүнийг тэжээсэнсэн. Гэтэл түүнд хангалтгүй санагдаж, өөр хүнтэй л суувал амьдрал нь өөдлөнө хэмээн аархаж байна. Тэгнэ л гэж бодоод байгаа бол, би хориод яахавдээ. Одоо өөдтэй өнгөтэй гэсэн бүхнийг минь хамж найзынхаа машинд ачаад явах гэж байна. Ахаас айхын эрхэнд, таван ханатай гэрийг минь л авсангүй. Ах байгаагүй бол, намайг ажлаас ирэхэд, хэдэн хувцсыг минь буурин дээр овоолоод одох байсан биз. Аавын хуучин муу зурагтыг ч авч байгаа юм даа…

  • Ямар гоё хөхтэй яасан гоё бүсгүй вэ...

    Ямар гоё хөхтэй яасан гоё бүсгүй вэ…

    0 out of 5
    2,000
    Тэгээд xөxөнд сайн сүү орсон, xөxүүлэх тал дээр тааруу туршлагагүй гэх үү дээ. Хэд хоноод л байж байтал манай хүн ажилдаа яваад, манай хүний эмээ ирж намайг асраад л өдрийн цагаар хамт байсан юм. Төрснөөс минь хойш “За xөxөө сайн суллаарай, тэгэхгүй бол xөx чинь чулуу шиг хатуу болоод ёстой аюултай шүү миний охин. Зарим хүмүүс чинь бүүр хагалуулдаг” гээд л захиад л байлаа.
    Би ч байнга xөxүүлж байсан ч нэг xөxөө муу идээд яг зангирч байнаа. Тэгээд санаа дагасан уу бүү мэд нээрээ чулуу шиг том болоод л, хатуу гэж жигтэйхэн аймаар хүнд болчихсон.
    Тэгээд л эмээгийнхээ хэлснээр сүүлний тосоор массаж хийгээд л нэмэр алга аа, Саалтуураар саалаа. Нэмэргүй улам л зангираад л хатуураад л аймаар болчихсон. Нөхөр маань ч гэртээ ирлээ. Эмээ ч “сайн массаж хийгээрэй. Болохгүй бол маргааш бариач дээр очьё, эмнэлэгт үзүүлье” гэлээ.
    Xөx аймар болдог зовлонг төрсөн эмэгтэйчүүд маань сайн мэдэх байх. -Манай хүн ч за битгий санаа зов, чиний сэтгэл санаа чухал надад арга байнаа гээд л ккк. За юу ч гэсэн миний хань хүүгээ сайн xөxүүлчих гэлээ. Би ч xөxүүллээ.
    Нөгөө xөx маань аймаар чулуу шиг хатуу чинэрээд л өвдөөд л xөxүүлсэн ч…