Showing 33–36 of 36 results

  • Надаас кэксээрээ илүү байна уу? би сураад илүү болно шүү дээ гээд л хөөрхий

    Надаас кэксээрээ илүү байна уу? би сураад илүү болно шүү дээ гээд л хөөрхий

    0 out of 5
    1,100

    Би саяхaндаа саяxан, 2 хүүxэдтэй хүүxэнтэй сууcaн юм, багa нь 4 наcтай, том нь 9 настай xoёулаа хүү. Зapим нaйзууд жаахан дуpгүй, эгч нap маань ч гэcэн шууд хэлэхгvй ч цaaнаа нэг xapамccан байдaлтай xvлээж авcaн. Toм нь ядаж байxaд төpөлхийн уpуул сэтэpxий, тэpэндээ шанaлдаг юм уу, aaв нь xaячиxcан болохooр тэр үү надад маш дуpгүй, дүүгээ ээжийгээ их хаpамлана, хөмxийгөө зуучиxаад дуxаараа хаpаад хэцүү хэцүү…
    Том нь ядаж байхад төрөлхийн уруул сэтэрхий, тэрэндээ шаналдаг юм уу, аав нь хаячихсан болохоор тэр үү надад маш дургүй, дүүгээ ээжийгээ их харамлана, хөмхийгөө зуучихаад духаараа хараад хэцүү хэцүү. Яг үнэнийг хэлэхэд тэр үед уулзаж учирдаг, миний хойноос гүйдэг гоё охидууд байсаан байсан. Хүүхэдтэй дээрээс нь өөрөөсөө эгч хүүхэнтэй суулаа гээд заримд нь элдвээр дуудуулж л явлаа. Нэг нь бүр уйлж, уурлаж ирээд л би юугаараа дутсан юм? Хайр халамж бүгд байна, надаас с*ксээрээ илүү байна уу? Би сурна ш дээ, би бүр илүү гарна гээд л хөөрхий.
    Жинхэнэдээ бол эхнэр болсон хүүхэн маань царай зүс, с*кс, хайр халамжаараа тэр үед намайг татаагүй. Тэр охиноос ч илүү байгаагүй юугаараа илүү, яагаад би сууя гэж бат шийдсэн гэвэл ёстой л хүүхдийн заяа түшнэ гэдэг нь болсон байх гэж боддог. Хүний амьдрал богинохон юмдаа богинохон юм, саяхан юм шиг өчигдөрхөн шиг санагдавч аль хэдийнээ.

  • Нөхөр мань өөрөөсөө 10 дүү оюутан охинтой учир ургуулж

    Нөхөр мань өөрөөсөө 10 дүү оюутан охинтой учир ургуулж

    0 out of 5
    1,100

    Сайн байцгаана уу. Өөрт тохиолдоод байгаа зүйлдээ та бүхнээс зөвлөгөө авахыг хүсэж энэхүү захиагаа бичиж байна. Би одоо 25 настай хүү, нөхрийнхөө хамт ам бүл гурвуулаа амьдардаг. Хүү минь энэ жил сургуульд орсон нэгдүгээр ангийн сурагч. Нөхөртэйгээ ханилаад нэг гэрт орж эхнэр, нөхөр болоод долоон жил гаран болжээ. Юучгүй хоосноос эхлээд л аав ээждээ хүүгээ харуулаад хоёулаа ажилласаар байгаад орон сууц, унах унаатай болж хүнээс дутахгүй ирээдүйдээ санаа зовох зүйлгүй сайхан л амьдарч байна. Нөхөр минь надаас таван насаар ах залуу байдаг. Хүн л болсон хойно бидэнд хэрэлдэх муудалцах үе зөндөө л байдаг. Гэхдээ өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэр баргийн асуудал дээр нэгнийгээ ойлгоод сайхан хайрлаад ирсэн. Намайг эргэн тойрны хүмүүс маань эрт хүнтэй суусан гэхэд зөв хүнээ сонгосон сайн хадамтай, сайхан ханьтай гэж үргэлж хэлдэг. Зарим нь ч бүр илт атаархсан маягтай л хэлж байдаг юм. Гэхдээ саяхныг хүртэл би өөрийгөө сайн ханьтай жаргалтай эмэгтэй гэж боддог байлаа. Гэтэл нөгөө сайхан хань минь…

  • Нөхөртэйгөө муудалцаж гараад дөнгөж танилцсан залуутайгаа амралтын газар ороод

    Нөхөртэйгөө муудалцаж гараад дөнгөж танилцсан залуутайгаа амралтын газар ороод

    0 out of 5
    1,100

    Тэр түүнийгээ ингэж дууддаг байлаа. Дуудуулдаг хүн нь ч энэ энэ өхөөрдсөн нэрэндээ хайртай. Хүмүүс хайрыг ариун гэж ярьдаг бол энэ хоёрын хайрыг хүндэтгээд нандин гэмээр байна. Ариун нандин хоёрын ариуныг нь хасаж, нандин хайр ирсан болохоор хожимдож учирсан ч хагацахад дэндүү харамсмаар… Намрын нэгэн сайхан налгар өдөр сэтгэл санаагаа цэгцэлж чадахгүй ямар нэгэн юманд санаа бодол нь жигдэрч өгөхгүй, хаашаа очих, яах зорилготойгоо ч мэдэхгүй зүгээр л нэг өдрийг өнгөрөөх гэж ийш тийш алхан яваа нэгэн залуу автобусны буудлын сандал дээр ирж суулаа. Тэр бол Нямаа… Гэрээсээ гүйн гараад бас л хаачхаа мэдэхгүй дээр доор гишгэн гол нь харлан ёстой л уйлмаар ч юм шиг орилмоор ч юм шиг бачуурч явахдаа хүмүүсээс нулимсаа нуун арчин бодол болсоор автобуснаас буугаад гиюүрсэн тэр залуугийн хажууд суулаа. Тэр бол Алтаа. Тэр хоёрын хэн хэн нь бие биенээ анзаарсангүй, тус тусын бодолд автан сууж байлаа. Хичнээн ч удсаныг бүү мэд. Гэнэт Нямаа хүүхнийг анзаарч харахад дөлгөөхөн, нэг их царайлаг биш ч биедээ таарсан махтай, хаа ч гэсэн таардаг, байдаг л нэг бүсгүй боловч нэг л содон, хүний харц булаамаар, цэвэрхэн хувцасласан бүсгүй гунигтай нь аргагүй бодол болон сууж байжээ. Яагаад ч юм бэ Нямаад түүнийг өрөвдөх сэтгэл төрж шууд босож очоод: -Сая хаанахын автобус явчихав? гэвэл Алтаа -Өө ёстой анзаарсангүй гээд инээмсэглэхэд “нүд нь ямар хөөрхөн юм бэ” гэх бодол Нямаад төрлөө -Өөрөө хаашаа явах унаа хүлээж байгаа юм бэ? гэж Нямаа үг өдөхөд Алтаа уртаар санаа алдаад -Яг хаачхаа ч мэдэхгүй байнаа гэхэд нь -Бид хоёр яг адилхан юм даа гээд хажууд нь суулаа -Би юу хэлчихэв гэсэн янзтай бас ч эвгүйрхсэнээ энэ бас юу гэчихэв ээ? гээд гайхсан нүдээр харвал нь Нямаа нэг л сандрах балмагдах зэрэгцсэнээ шууд л Алтааг хөтлөн хурдан хурдан алхсанаа сүүлдээ бүр чирээд гүйж гарлаа. Бараг юугаа ч ойлгоогүй байж баахан чирэгдэж гүйсэн Алтаагийн цээжин дээр нь дараад байсан бөөн хар юм нь алга болтлоо амьсгаадаад дотор нь уужрах шиг болжээ. Бараг буудал хиртэй газар гүйчихээд Нямаа “Би чинь юу болж байна? Үл таних бүсгүйг хөтлөөд олны хөлийн газар гүйж явдаг” гэх бодол орж ирэхэд сая нэг юм зогслоо. Нөгөө бүсгүй нь байдгаараа амьсгаадаад өвдгөө түшин тонгойн зогсов. -За яав? Дотор чинь онгойв уу? -Тэглээ ёооё амьсгаагаа нэг дараадахъя. -Хөл чинь өвдөв үү ? гээд Нямаа гараа өгөхөд -Аан өвдөөгүй ээ гэв. Гэнэт тэр хоёр урдын танилууд шиг бие биенээ хараад хөхрөлдөв. Хэн хэн нь амьсгаагаа дарагдтал юм ярьсангүй зам дагуу алхсаар л байлаа. Нэг мэдэхнээ…

  • 3 нас хүрээгүй хүүхдээ нөхөртөө үлдээгээд ирлээ

    3 нас хүрээгүй хүүхдээ нөхөртөө үлдээгээд ирлээ

    0 out of 5
    1,100

    Би жирийн л нэг залуу гэр бүлийн гэрийн эзэгтэй, хүн чанараар бялхсан сайхан ханьтай хоёр ой гарантай хүүтэй. Ипотекийн зээлтэй учир хүүгээ төрүүлээд таван сарын дараа ажилдаа эргээд орсон, одоо ч ажлаа хийсээр л байна. Хүүг маань ээж, эгч нар маань харж өгдөг байсан юм. Би бээр басчгүй компаныхаа тэргүүний, шилдэг ажилтнуудын нэг гэж байгаа. Ажилдаа дуртай, ахиж дэвшиж өөрийгөө хөгжүүлж, улам ихийг бүтээх хүслээр оргилсон тийм нэг залуу эмэгтэй. Энэ хүсэл тэмүүлэл, гадаадад сурах мөрөөдлийг маань гадарласан компанийн удирдлагууд намайг Английн Лондон хотын нэгэн нэр хүндтэй их сургуульд дөрвөн жил суралцуулахаар болж, сургалтын зардлыг маань 100 хувь компаниас даах үгээр ч зүйрлэхийн аргагүй том боломжийг олгож өгсөн юм. Тэр өдөр тэнгэрт нисэх шахам баярлаж, орой дэлгүүрээр орж баярын ширээний хүнс бэлтгэн ширээ дүүрэн гарын хоолоо бэлтгэв. Нөхөр маань ажлаасаа ирээд гайхшран өнөөдөр хэний “бөөртдэй” /Birthday/ билээ гэсээр инээмсэглэн асуух мөчид би бүх болсон явдлыг ярьж өөрөөрөө хичнээн их бахархан байгаагаа гайхуулав. Нөхөр маань “тэгээд хэзээ явах вэ?” гэж хамгийн түрүүнд асууж байж билээ. Би “10 сард явах юм байна” гэж хариулсныхаа дараа л хайртай хань хүү хоёроо орхиж явах гэж байгаагаа ухаарч түр зуур бодолд автахад нөхөр маань “баяр хүргэе, хайраа. Ямар сайхан мэдээ вэ? Миний ханийн мөрөөдөл биелж байгаа юм байна шүү дээ. Чи минь мундаг шүү” гээд магтаад л байв. Үдэш унтахаар хэвтэхдээ “хүү та хоёр минь яах вэ” гэж нөхрөөсөө асуулаа. “Бид хоёрт битгий санаа зов. Хүү маань одоо хөөрхөн том болчихлоо. 9 сарын 1-нд цэцэрлэгт өгье. Тэгээд бид хоёр алзахгүй ээ. Миний хайр юунд ч битгий санаа зов” гээд тайвшруулах гэж баахан л юм ярьсан юм. Би нэг өдөр баярлаж догдлон нөгөө өдөр нь хүү хань хоёртоо санаа зовсоор 9 сарын 1 болж хүүгээ цэцэрлэгт өгөв. Хүү маань долоо хоноод л цэцэрлэгтээ дасаж, bye bye гээд л гүйгээд орчихдог болов. Би бага багаар бэлтгэлээ базаасаар явах ч дөхлөө. Явах өдөр дөхөх тусам сэтгэл сэмэрч нөхөр хүү хоёроо өрөвдөн нэг уйлж, нэг зоригжуулж хэрхэндээ л хэцүү байлаа. Тэр өдөр онгоцны буудал дээр хүү маань гэнэт орилон уйлж, намайг хүзүүгээр тэвэрчихээд бяцхан ухаандаа ээжийгээ явах гэж байгааг мэдэрсэн бололтой…