1,100₮
Анх 1-р хороололд байр худалдаж аваад маш их баярлаж байснаа санаж байна. Маш их. Тэгээд байраа авчаад, удахгүй шинэ жил болно гээд бэлтгэл ажлаа хийж байв. Ажил ч ихтэй, дөнгөж үйлдвэрээ байгуулаад, амжилттай ажиллаж байсан үе л дээ. Тэгээд үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хүргэлтээр айл айлд нь өөрөө хүргэж өгнө. 12-сарын 27 болчихсон, он гарах хариугүй дөхцөн байсан үе л дээ. Тэгээд дэнжийн мянгын хүчит шонхор зах дээр хүргэлтээр очлоо. Махны лангуун дээр нэг ах эгч хоёр байна. Сайн харсан чинь манай хажуу хаалганы хөрш. Өө та хоёр чинь манай хажуу хаалга байна ш дээ гэсэн чинь ах эгч хоёр баярлаад 3 кг үхрийн мах боож өгөөд:
– Шинэ жилийн мэнд гээд өнгөрсөн юм. Би ч тэр захаас гараад сэтгэл нэг их хачин болчихсон. Юу гэхээр тэр хоёр байнга архи ууна. 1 хүү, 2 охинтой айл л даа. Тэгээд ах эгч хоёр байнга архи ууж хүүхдүүддээ агсан тавина. Хүү нь оюутан, охин нь насанд хүрсэн. Бага нь цэцэрлэгийн хүүхэд. Орой унтахад их төвөгтэй. Нөгөө цэцэрлэгийн хүүхэд нь орилж уйлна. Ээжээ битгий л дээ гээд л шөнөжингөө уйлна.. Гэрт нэг нь архи уудаг байхад л ямар хэцүү билээ. Гэтэл аав ээж хоёр нь хоёулаа архи ууна. Дээрээс нь янз бүрийн хүмүүс авчирч найрлана. Тэр айл нүдэн дээр уруудаж байлаа. Охин нь орой бүр орцонд янз бүрийн залуустай уулзаж, заримдаа өөр өөр залуутай үнсэлдээд.