Хойд эх нь байнга эхийнхээ толгойг залгисан хүүхэд хэмээн байнга нүд үзүүрэлдэг байжээ
Гэрэлмаа онгоцны цонхоор харлаа. Бараан хар үүлсийг зүсэн урагш тэмүүлэх онгоц бүүдгэр тэнгэрийн уудамд ганцаараа дүүлж байхыг тэр харав. Онгоц ялимгүй савлаж, доош дээш болох бүрийд түүний цээжинд нэг л том чулуу зүүлттэй байх шиг санагдана. Түүний амьдрал яг л энэ онгоц шиг нэг уруудаж, нэг өгсөж, нэг савлаж өнгөрч. Тэр тоолонд хөөрхий аав нь онгоцонд сууж байгаа зорчигч шиг нэг сандарч, нүдээ аниж, түүний төлөө шаналж, битүүхэндээ айж байсан даа гэж бодоод санаа алдав.Гэрэлмааг жаахан байхад ээж нь нас барж. Үнэндээ тэр ээжийгээ ямархуу хүн байсныг одоо ч сайн санадаггүй. Гэхдээ л ээжийгээ алдсан тэр хар өдрөөс хойш хөөрхий охин хэзээ ч эргэж ирэхгүй тэр хүнийг санахын зовлонгоор бүхий л насаараа яллагдсан гэдгээ л мэдэж байлаа.Гэрэлмааг зургаан настай байхад аав нь хамт ажилладаг бүсгүйтэйгээ ханилж, Цээмаа хэмээх богинохон шар үстэй туранхай эмэгтэй гэрт ирж билээ. Анх ирсэн өдрөө л аавыг нь харахаар инээмсэглэдэг хэрнээ Гэрэлмааг тааламжгүй нүдээр харж байгааг…





Сэтгэгдэлүүд
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна