101% Original
Lowest Price
Free Shipping

Хазгар доголон гээд голоод явуулсан хүргэн хүү нь амийг нь аварсан

1,100

Таазан дээрх гэрлүүд жирэлзэн, хүмүүсийн яриа нэг наашлан нэг цаашлан дүнгэнэж байсанаа тасалдан алга болсон. Тэрнээс хойшхыг Сүхээ өвгөн огт санадаггүй ээ. Одоо бол хөл гар нь мэдрэгдэхгүй байх агаад хамаг уруул хоолой нь хатаж, ам цангаж байна гэж тамтаг алга. Нүдээ алгуурхан нээсэн ч дэлхий дайвалзах шиг болоход бушуухан эргүүлэн аньлаа. – Сүхээ гуай та намайг сонсож байна уу? гэсэн эрдүү хоолой сонсоод ахин нүдээ нээвэл цагаан хувцастай эмч дээрээс нь тонгойж байлаа. Өмнөхийг бодоход энэ удаад толгой эргэх нь гайгүй дуугарч болж байна. – Гайгүй ээ хүү минь ах нь хаана байна вэ? юу гээч болох нь энэ вэ? – Та хот хоорондын замд автын осолд ороод манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Тархиндаа гэмтэл авсан учраас яаралтай хагалгаанд орсон гэхдээ одоо дажгүй ээ.
Удахгүй хөл гар чинь мэдээ орно. Ар гэрээс тань хүн дуудсан хөдөөнөөс охин тань удахгүй ирэх байх. Одоохон манай сувилагч танд уух юм өгнөө айж сандрах зүйлгүй тайван байгаарай гэж хэлээд цаашаа эргээд явчихлаа. “Ээ базарваань тамын хаалга татаад буцаж. Ус уух хувь дуусаагүй л байж” хэмээн бодож амжсан ч эргэн нүд нь анилдан унтаад өглөө. Хоёр хоногийн дараа энгийн тасагт шилжсэн ч ар гэрээс нь сахиур эргэлт гэж юу ч ирсэнгүй. Гүээ ер хэн ч ирэх билээдээ. Ганц хүүгээ хэрэгт холбогдож гэж сонсоод хар хурдаараа их хотыг зорьж яваад ийм явдалд өртсөн бөгөөд одоо хүү нь “Ганц худаг”-т суугаа. Харин охин Сэндэр нь нутагтаа тогоо гэдэстэй бас дэрсхэн нусаа гоожуулсан дөрвөн жаалаа хэндээ үлдээж наашаа ирэх вэ дээ. Өвгөн: муу охин минь ирэх л гэж санаж, уймарч суугаа ч нөгөө данхар хар нь эрүүл согтуу даналзаад явуулна гэж үлгэр. Харин энэ эмч хархүү л хэдэн сувилагч асрагч нараар дамжуулан асарч эргэж тойрч, бас өөрөө гардан эмчилж хөл дээр минь босголоо буянтай хүн юм гэж бодон хэвтэнэ. Яг энэ үед өнөө эмч хархүү зөөлөн инээмсэглэж орж ирээд тасгийнхныг бүгдийг нь үзэж явсаар өвгөний ээлж боллоо. -За Сүхээ гуай дажгүй юу яаж байна зовиур байна уу гэж угсруулан…

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна

Be the first to review “Хазгар доголон гээд голоод явуулсан хүргэн хүү нь амийг нь аварсан”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн