101% Original
Lowest Price
Free Shipping

Би эхнэртэй эрийн нууц амраг нь байсан юм…

1,100

Намайг загнамаар байвал хангалттай загнаарай ээжүүд минь. Би нууц амpаг байсан юм. Одоо бол би 29 настай. Ажлаа хийгээд л энгийн амьдардаг нэг эмэгтэй. Их сургуулиа төгсөх жилээ дадлага хийж байсан газартаа төгсөөд үндсэн ажилтан болж үлдсэн юм. 22 настай ажилдаа дуртай охин байлаа. Хамтарч ажилладаг нэгэн байгууллага дээрээ семинарт сууж таарсан өдөр би түүнийг олж харсан. Зангиа зүүгээгүй хоолойтой цамц өмссөн мандатаа хүзүүндээ биш бугуйндаа ороочихсон нүдэнд дулаахан залууг тэнд байхдаа ширтсээр л суусан юм. Тэр байгууллагын менежер гэж сонссон. Бид хоёр дахин хоёр удаагийн семинарт тааралдав. Сүүлийнх дээр нь оройтож тарсан учир надаас гадна хоёр ажилтнаа замд буулгах болсоноор би анх удаа түүнтэй танилцсан. Хамгийн сүүлд ганцаараа үлдсэний дараа тэр яриа эхлүүлж хэзээ төгссөн, ажил хэр байна гэх мэт ойр зуурын л зүйл асуув. Би яг л багшдаа байцаагдаж байгаа мэт асуултанд нь сандран хариулж машиных нь хойд суудал дээр цонх ширтэн цаанаасаа л сандран нэг тийм өөр мэдрэмж. Үүний дараа нэлээн хэд хоног өнгөрөхөд тэр намайг ажлаа тараад хоол идэх үү гэж утсаар залгав. Миний дугаарыг бүртгэлийн гарын үсэгтэй хуудаснаас авсан байсан. Эндээс л эхэлсэн юм. Тэр надаас зургаан насаар ах гэдгийг сонсоод үнэхээр их гайхаж билээ. Надтай ойролцоо байх гэж би бодож байсан. Өөрийнхөө тухай ярихдаа гэр бүлтэй эхнэртэй гэдгээ хэлсэн нь намайг гуниглуулж за энэ бол цааш үргэлжлэхгүй харилцаа юм гэсэн ойлголт өгсөн. Гэсэн ч тэрнийг залгах үед, гараад ирэх үү гэх үед, хамт жаахан алхах уу гэхэд нь үгүй гэж хэлэх ёстойгоо мартаад гүйгээд гардаг болсон байсан…

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна

Be the first to review “Би эхнэртэй эрийн нууц амраг нь байсан юм…”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн