101% Original
Lowest Price
Free Shipping

Хотод оюутан болж ирээд эцэг шигээ хүнтэй явж 3-н өрөө байр авхаалаад

1,100

Нансал амьсгаа боогдон тийчилсээр цочин сэрлээ. Шөнө болгон хар дарж зүүдлэх нь жирийн үзэгдэл болтлоо удсан ч энэ зүүд цаанаа л нэгийг хэлээд байх шиг санагдана. Унтлагын өрөөний томыг ч хэлэх үү, хажууд нь ганц бие эмэгтэй хүн шөнийн уртыг ийм байдалтай өнгөрөөнө гэдэг aймшигтай тaм мэт. Ганц охиноо хар нялхаар нь гадаадад амьдруулахаар явуулчихсан болохоор улам ганцаардана. Ойрын үед Шарав чимээ сураггүй болчихоор бүр ч ихээр гансарч суугаа нь энэ. Нансал цээжинд нь багтаж ядан цохилох зүрхээ алгаараа даран хэсэг тайвширч аваад бослоо. Хэдэн өрөөгөө дамжин хийх ажлаа олж ядан хэсэг гиюүрч байтал утас дуугарлаа. Шараваас өөр хэн утасдах ч билээ гэж бодон утсаа автал Шарав -Ашгүй чи гэртээ байна уу? Би одоо гэрийн чинь гадна очлоо. Чи хувцаслаад гараад ир гэхэд Нансал -За гэхээс өөр юу ч хэлэх билээ. Нүүр амаа янзалж, хувцсаа өмсөн дуртай дургүй гартал Шарав аль хэдийнэ ирчихсэн хүлээж байв. Шарав Нансалыг харан машиныхаа хаалгыг онгойлгон урьханаар инээмсэглэж -Миний шувуухай ойрд юу хийж өдрийг өнгөрөөв хэмээхэд Нансал машинд суун инээх аядан -Юу хийхэв дээ. Утасдахыг чинь хүлээж гэрийн мухар сахисаар байтал эмгэн болох шахлаа гэхэд Шаравын зан их л сайхан байгаа бололтой худлаа инээн унжиж цүдийсэн гэдсээ илэн тухлан суугаад -Хөгшин намайг дамшиглаж яахнав дээ. Ойрд ажил ихтэй болохоор чамтай уулзах зав гардаггүй гэж хэлэхэд Нансал урьдын адил түүнд эрхлэн нэг их санаж хүлээсэн царай гаргаж баахан нялуурлаа. Тэр хоёр ойрд уулзаагүй болохоор өдөржин хамтдаа гадуур явж, Нансал хүслээ гүйцээх гэж хэрэгтэй хэрэггүй юм авхуулан өдрийг өнгөрөөнө. Нансалын хувьд амьдрал зохиож үр хүүхдийнхээ зулайг үнэрлэн айл гэрийн эзэгтэй болох насандаа яваа ч хүнтэй сууна гэдэг бол тэр чигээрээ насаараа xoригдох гяндaн мэт бодогддог билээ. Түүний гэрийнхэн хүнтэй суулгах гэж өчнөөн шахаж шаардаад нэмэргүй явсаар өдий 26 нас хүрсэн болохоор өөрөө мэдээд амьдралаа авч яваг хэмээн зөнд нь орхисон. Гэвч түүнийг өөрөөсөө өчнөөн ах хөгшин хүнтэй aмpаглаж

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна

Be the first to review “Хотод оюутан болж ирээд эцэг шигээ хүнтэй явж 3-н өрөө байр авхаалаад”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн