101% Original
Lowest Price
Free Shipping

Сэлэнгийн зах дээр явж байгаад мах мариа нь таарсан бүсгүйтэй танилцаад…

1,100

Баяраа сүүлийн хэдэн жил ээлжийн амралтаа авч амжилгүй ажилласан болохоор энэ жил амралтаа долоон сарын нэгнээс авахаар төлөвлөн захиргаандаа өргөдөл өгөн амралтаа авсан байна. Тэрээр амралтаараа Сэлэнгэд байдаг нагацындаа очиж айраг саам ууж амрахаар шийдсэн ажээ. Ойрын хэдэн жил уулзалдаагүй юм чинь хэлэлгүй шууд яваад очвол ёстой гэнэтийн бэлэг болнодоо. Ах бэргэн хоёр баярлаад сүйд болох байх, хэдэн хүүхдүүд нь ч зөндөө том болцгоогоод танигдахын аргагүй болсон байлгүй гэж бодон Сэлэнгэ аймгийн зүг хүлгийн жолоо залан давхиж явна.
Ганцаараа яваа болохоор замын гуанзанд ч оролгүй давхисаар Баруунхараа орж ирхэд замын хажууд хоёр хүн гар өргөн зогсохыг харан хажууханд нь очин зогсвол нөгөө хоёр хүн дөхөн ирж Дархан орохуу гэхэд орно орно суучих гэсээр эхнэр нөхөр бололтой хоёр хүн суулгаж аван хөдөллөө. Ганцаараа явсанаа бодоход ханьтай болсон гэсэн шиг гангар гунгар гэж элдэвийг ярьж явсаар нэг л мэдхэд Дарханд ирлээ. Замаас дайгдсан хоёрыгоо гэрийнх нь гадаа буулгаж өгөөд шууд давхин Сэлэнгийн зах дээр очин ахындаа бэлэг сэлт чихэр жимс авхаар явж байгаад орос чихэр жимсний бөөний төвд орвол тормогор алаг нүдтэй дунд хэрийн нуруутай мах мариа нь таарсан нүдээрээ инээмсэглэсэн инээхээрээ хацар нь хуруу дарам газар хонхойсон дэгжин сайхан бүсгүй инээмсэглэн угтлаа.
Баяраа тус төвөөс нилээн чихэр жимс авсан боловч санаа нь зовон ам нээж чадалгүй тооцоогоо хийгээд гарлаа. Гадаа машинруугаа очин авсан юмаа машиндаа оруулж тавиад саяын бүсгүй ч мэдээж нөхөр сүүдэртэй л байх гэхдээ яадаг юм ямар ч байсан арга эвийг нь олоод дугаарыг нь олж авая гэж бодон эргэж очин уучлаарай наад чихэр жимснээс чинь утасаар захиалаад авч болно биз дээ дугаараа өгөөч гэхэд бүсгүй өнөөх л ер бусын гоё инээмсэглэлээ тодруулан болноо болно энэ манай төвийн танилцуулга гэсээр утасны дугаартай нэрийн хуудсаа өглөө. Ингээд Баяраа хөдөө байх ахындаа очин арваад хоног сайхан амраад буцахдаа мөнөөх бүсгүйтэйгээ уулзахаар ажил дээр нь очиход оронд нь өөр хүн зогсож байлаа. Баяраа гуч хүрэх гэж байгаа ч эхнэр аваагүй архи тамхи хэрэглэдэггүй томоотой нүдэнд дулаахан байлгууллагынхаа тэргүүний ажилчидын нэг ажээ.Баяраа энд зогсдог хүүхэн хаачсан бэ ах нь юм асуух гэсэн юм гэхэд аа Уранаа эгч хойшоо бараандаа явчихсаан маргааш нөгөөдөрөөс ирэх байх би худалдагч нь байгаамаа та хойноос юм хум захиж авчруулсан юмуу юм хэлүүлэхүү гэхэд за яахав яахав зүгээр ах нь өөртөй нь утасаар ярьчихая миний дүү дугаарыг нь өгөөч дугаар нь хэд билээ гэж дахин дугаарыг нь авахад өөрөөс нь авсан дугаартай таарч байлаа. Баяраа Улаанбаатарт ирсэнээсээ хойш Уранаа бүсгүйрүү залган бас ч гэж зүгээр байлгүй ажлынхандаа тараая гэж бодон хэр таарсан чихэр жимс захиалан авах далимаараа танилцаад…

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна

Be the first to review “Сэлэнгийн зах дээр явж байгаад мах мариа нь таарсан бүсгүйтэй танилцаад…”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн