Нөхөртэйгөө муудалцаж гараад дөнгөж танилцсан залуутайгаа амралтын газар ороод
Тэр түүнийгээ ингэж дууддаг байлаа. Дуудуулдаг хүн нь ч энэ энэ өхөөрдсөн нэрэндээ хайртай. Хүмүүс хайрыг ариун гэж ярьдаг бол энэ хоёрын хайрыг хүндэтгээд нандин гэмээр байна. Ариун нандин хоёрын ариуныг нь хасаж, нандин хайр ирсан болохоор хожимдож учирсан ч хагацахад дэндүү харамсмаар… Намрын нэгэн сайхан налгар өдөр сэтгэл санаагаа цэгцэлж чадахгүй ямар нэгэн юманд санаа бодол нь жигдэрч өгөхгүй, хаашаа очих, яах зорилготойгоо ч мэдэхгүй зүгээр л нэг өдрийг өнгөрөөх гэж ийш тийш алхан яваа нэгэн залуу автобусны буудлын сандал дээр ирж суулаа. Тэр бол Нямаа… Гэрээсээ гүйн гараад бас л хаачхаа мэдэхгүй дээр доор гишгэн гол нь харлан ёстой л уйлмаар ч юм шиг орилмоор ч юм шиг бачуурч явахдаа хүмүүсээс нулимсаа нуун арчин бодол болсоор автобуснаас буугаад гиюүрсэн тэр залуугийн хажууд суулаа. Тэр бол Алтаа. Тэр хоёрын хэн хэн нь бие биенээ анзаарсангүй, тус тусын бодолд автан сууж байлаа. Хичнээн ч удсаныг бүү мэд. Гэнэт Нямаа хүүхнийг анзаарч харахад дөлгөөхөн, нэг их царайлаг биш ч биедээ таарсан махтай, хаа ч гэсэн таардаг, байдаг л нэг бүсгүй боловч нэг л содон, хүний харц булаамаар, цэвэрхэн хувцасласан бүсгүй гунигтай нь аргагүй бодол болон сууж байжээ. Яагаад ч юм бэ Нямаад түүнийг өрөвдөх сэтгэл төрж шууд босож очоод: -Сая хаанахын автобус явчихав? гэвэл Алтаа -Өө ёстой анзаарсангүй гээд инээмсэглэхэд “нүд нь ямар хөөрхөн юм бэ” гэх бодол Нямаад төрлөө -Өөрөө хаашаа явах унаа хүлээж байгаа юм бэ? гэж Нямаа үг өдөхөд Алтаа уртаар санаа алдаад -Яг хаачхаа ч мэдэхгүй байнаа гэхэд нь -Бид хоёр яг адилхан юм даа гээд хажууд нь суулаа -Би юу хэлчихэв гэсэн янзтай бас ч эвгүйрхсэнээ энэ бас юу гэчихэв ээ? гээд гайхсан нүдээр харвал нь Нямаа нэг л сандрах балмагдах зэрэгцсэнээ шууд л Алтааг хөтлөн хурдан хурдан алхсанаа сүүлдээ бүр чирээд гүйж гарлаа. Бараг юугаа ч ойлгоогүй байж баахан чирэгдэж гүйсэн Алтаагийн цээжин дээр нь дараад байсан бөөн хар юм нь алга болтлоо амьсгаадаад дотор нь уужрах шиг болжээ. Бараг буудал хиртэй газар гүйчихээд Нямаа “Би чинь юу болж байна? Үл таних бүсгүйг хөтлөөд олны хөлийн газар гүйж явдаг” гэх бодол орж ирэхэд сая нэг юм зогслоо. Нөгөө бүсгүй нь байдгаараа амьсгаадаад өвдгөө түшин тонгойн зогсов. -За яав? Дотор чинь онгойв уу? -Тэглээ ёооё амьсгаагаа нэг дараадахъя. -Хөл чинь өвдөв үү ? гээд Нямаа гараа өгөхөд -Аан өвдөөгүй ээ гэв. Гэнэт тэр хоёр урдын танилууд шиг бие биенээ хараад хөхрөлдөв. Хэн хэн нь амьсгаагаа дарагдтал юм ярьсангүй зам дагуу алхсаар л байлаа. Нэг мэдэхнээ…





Сэтгэгдэлүүд
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна