101% Original
Lowest Price
Free Shipping

3 нас хүрээгүй хүүхдээ нөхөртөө үлдээгээд ирлээ

1,100

Би жирийн л нэг залуу гэр бүлийн гэрийн эзэгтэй, хүн чанараар бялхсан сайхан ханьтай хоёр ой гарантай хүүтэй. Ипотекийн зээлтэй учир хүүгээ төрүүлээд таван сарын дараа ажилдаа эргээд орсон, одоо ч ажлаа хийсээр л байна. Хүүг маань ээж, эгч нар маань харж өгдөг байсан юм. Би бээр басчгүй компаныхаа тэргүүний, шилдэг ажилтнуудын нэг гэж байгаа. Ажилдаа дуртай, ахиж дэвшиж өөрийгөө хөгжүүлж, улам ихийг бүтээх хүслээр оргилсон тийм нэг залуу эмэгтэй. Энэ хүсэл тэмүүлэл, гадаадад сурах мөрөөдлийг маань гадарласан компанийн удирдлагууд намайг Английн Лондон хотын нэгэн нэр хүндтэй их сургуульд дөрвөн жил суралцуулахаар болж, сургалтын зардлыг маань 100 хувь компаниас даах үгээр ч зүйрлэхийн аргагүй том боломжийг олгож өгсөн юм. Тэр өдөр тэнгэрт нисэх шахам баярлаж, орой дэлгүүрээр орж баярын ширээний хүнс бэлтгэн ширээ дүүрэн гарын хоолоо бэлтгэв. Нөхөр маань ажлаасаа ирээд гайхшран өнөөдөр хэний “бөөртдэй” /Birthday/ билээ гэсээр инээмсэглэн асуух мөчид би бүх болсон явдлыг ярьж өөрөөрөө хичнээн их бахархан байгаагаа гайхуулав. Нөхөр маань “тэгээд хэзээ явах вэ?” гэж хамгийн түрүүнд асууж байж билээ. Би “10 сард явах юм байна” гэж хариулсныхаа дараа л хайртай хань хүү хоёроо орхиж явах гэж байгаагаа ухаарч түр зуур бодолд автахад нөхөр маань “баяр хүргэе, хайраа. Ямар сайхан мэдээ вэ? Миний ханийн мөрөөдөл биелж байгаа юм байна шүү дээ. Чи минь мундаг шүү” гээд магтаад л байв. Үдэш унтахаар хэвтэхдээ “хүү та хоёр минь яах вэ” гэж нөхрөөсөө асуулаа. “Бид хоёрт битгий санаа зов. Хүү маань одоо хөөрхөн том болчихлоо. 9 сарын 1-нд цэцэрлэгт өгье. Тэгээд бид хоёр алзахгүй ээ. Миний хайр юунд ч битгий санаа зов” гээд тайвшруулах гэж баахан л юм ярьсан юм. Би нэг өдөр баярлаж догдлон нөгөө өдөр нь хүү хань хоёртоо санаа зовсоор 9 сарын 1 болж хүүгээ цэцэрлэгт өгөв. Хүү маань долоо хоноод л цэцэрлэгтээ дасаж, bye bye гээд л гүйгээд орчихдог болов. Би бага багаар бэлтгэлээ базаасаар явах ч дөхлөө. Явах өдөр дөхөх тусам сэтгэл сэмэрч нөхөр хүү хоёроо өрөвдөн нэг уйлж, нэг зоригжуулж хэрхэндээ л хэцүү байлаа. Тэр өдөр онгоцны буудал дээр хүү маань гэнэт орилон уйлж, намайг хүзүүгээр тэвэрчихээд бяцхан ухаандаа ээжийгээ явах гэж байгааг мэдэрсэн бололтой…

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна

Be the first to review “3 нас хүрээгүй хүүхдээ нөхөртөө үлдээгээд ирлээ”

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн